Хэрэв та өөртөө итгэлтэй бардам залуутай учирсан бол заавал түүнээс эмээж зугатаах шаардлагагүй. Харин ч иймэрхүү зантай хүмүүсийг байдаг л нэг зүйл хэмээн хүлээн авах хэрэгтэй. Тэдгээр эрчүүдийн зан төрхөнд нь тааруулж хоорондын харьцаагаа үүсгэх нь зүйтэй. Үүнд хамгийн гол нь тэвчээртэй байдал гол үүрэг гүйцэтгэх болно. Түүнчлэн ихэмсэг зантай эрчүүдтэй харьцахдаа өөртөө "нэмэх" үнэлгээ авах нь чухал байдаг.
Тухайлбал:
-Эр хүнд дур булаам харагдаж, өөрийгөө түүний хувьд цорын ганц гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй.
-Түүний өмнө хэзээ ч сул дорой арчаагүй байдалтай түүний өмнө харагдаж болохгүй.
-Хиртэй үс, хазгай гишгэсэн өсгийтэй гутал, нүүрний будалтаа тохируулж будаагүй эмэгтэйг хараад шууд л зайгаа авах болно.
-Түүнийг ярьж буй үед нь хүндэтгэн харьцаж, анхааралтай гэгч нь яриаг нь сонсож байх хэрэгтэй. Энэ нь таны амьдралд хэрэг болох болно.
-Өөртөө итгэлтэй эрчүүд хэнд юу хэлж ярихаа мэддэг учир ухаантай хүн шиг харагддаг гэж хэлж болно.
-Эрэгтэй найз нөхөд хийгээд танил хүмүүсийнхээ дэргэд түүнийг ганцааранг нь удаан бүү орхиорой. Учир нь эрчүүдийн төрөлхийн зан нь таныг хэн нэгэн хүнтэй хуваалцахыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй ажээ.
-Харин түүнийг өөрийнхөө эмэгтэй найз нартайгаа танилцуулаарай. Түүнд энэ нь тааламжтай байх ба эмэгтэй найз нарын чинь өмнө өөрийгөө жаахан мэдрүүлэхийг оролдох болно.
-Үүнд нь санаа зовох хэрэггүй. Магадгүй энэ нь танд найз нарынхаа өмнө өөрийгөө үнэлэх сайхан боломж өгөх ч юм билүү хэн мэдлээ.
-Хэрэв та түүнтэй хамт амьдрахаар шийдсэн бол хэзээ ч түүний өмнө арчаагүй дорой байдал гаргаж, түүнийг өөртөө хэт бардах сэтгэгдэл төрүүлж болохгүй юм шүү.
Найз залуудаа амрагийнхаа түүхийг сөхөж бүү ярь
Анхны секс туршлагын талаар найз залуутайгаа тодорхой ярилцах шаардлага байна уу? Харилцан нэг нэгэндээ итгэх нь илүү чухал. Гэхдээ таны намтрын зарим нэг хэсэг хайртай хүний чинь сонирхлыг төрүүлэх биш харин ч холдуулж, урмыг нь хугалж болзошгүйг санаарай. Сексийн хэдэн хамтрагчтай байсныг эр хүн сонирхож болно.
Харин энэ тухай хайртай бүсгүйгээсээ сонсох дургүй байдаг. Хардалт, үл ойлголцол төрүүлэх үндэс тавигдах тул болгоомжлох нь зүйтэй .
Эмэгтэй хүнд ямар нэгэн нууцлаг зүйл заавал байх ёстой. Сексийн амьдралаа нээлттэй ярьсан бүсгүй залуудаа сонирхолгүй болдог. Тэр танд хэзээ ч итгэхгүй. Өмнөх янаг амрагийн явдлаа илэн далангуй ярих нь хайртай залуугаа алдах эрсдлийг бий болгодог.
Тухайлбал, “ Хайрт минь чи энэ байшинг харж байна уу? Энд би анх эмэгтэй хүн болсон юм шүү дээ” гэх мэтээр ярих нь ямар ч эрийг их эвгүй байдалд оруулна. Тиймээс яриандаа анхаарах хэрэгтэй.
“Энэ надад хайртай юм чинь юу ч ярьсан хамаагүй” гэсэн байдлаар найз залуудаа хэзээ ч бүү ханд. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол нарийн ширийн зүйлээ ярихаас зайлсхийдэг. “Энэ байшинд миний анхны дурлалт бүсгүй амьдарч байсан” гэж ярихаас хэтрэхгүй.
Гал халуун дурлалаар таныг хайрлаж залуу санаандгүй хэлсэн ганц нэг үгнээс чинь болоод сэтгэл нь хөрч, хөндийрч болзошгүй. Эр хүн өөрөө хүсэж, гуйсан ч бүсгүй та өмнөх амьдралынхаа нарийн ширийн асуудлыг бүү ярь. Тэр тусмаа сексийн анхны туршлагатай холбоотой зүйлс зөвхөн таны нууц хэвээр л үлдэг.