Хүүхэд эхээс төрөөд хүмүүжил төлөвшлийн суурийг гагцхүү гэр бүлээс л авдаг. Гэтэл хүүхэд хаанаас муу үлгэр дууриалал авч байгаа тухай хэн ч дурсахгүй байна. Эцэг эхийн хэн нэг нь л архи тамхи хэрэглэдэг бол хичнээн зөв яриад нэмэргүй.
Хүүхэд дууриах л болно "Хүүхэд юм чинь" гэсэн байдлаар хандаж томчууд дэргэд нь хараал хэрүүл хэлэх ёс бус зүйл үйлдэх нь олонтаа. Сургуулийн орчин хүүхдэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ хүн болох гол төлөвшлийг ихэнх цагаа өнгөрөөдөг гэр бүлийн орчин л өгдөг.
1. Хүүхдийг гадны нөлөөнөөс хамгаалахын тулд хэт их хорьж цагдах нь тэднийг нийгмийн амьдралаас бүрэн тусгаарлахтай адил. 2. Хүүхдийн төрх байдал, ярианы согог гэх мэтийг гоочлох, тоглоом тохуу хийх, ичээх нь маш хортой. Ер нь хүүхдийг байнга магт.
3. Согогтой талыг нь засахдаа хамтран ажилла. Үүнийг яагаад засах хэрэгтэй болохыг энгийн үгээр өөрт нь хэлж өгсөн нь дээр.
4. Алхам тутамд нь бүү үгэлж янш.
5.Уйлах, орилох, инээх, ярих зэргийг нь хориглоод байвал хүүхэд өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлж чадахгүйгээр бүрэг ноомой нэгэн болон төлөвшдөг. Багаас олсон зан төлөв том болоход ч хадгалагддаг. Хүүхэд бүр багаасаа л хувцсаа эвхдэг, юмаа цэгцэлж сурсан бол эцэг эхэд нь үглэж хэлэх хэрэг гарахгүй. Харин ийм төлөвшлийг нэгэн сайхан өдөр, ганц далайлтаар бий болгодоггүй. Өдөр тутмын амьдралдаа өөрийн үлгэр дууриаллаар суурийг нь тавьж өгнө.
6. Хүүхдийн хөдөлгөөн, дуу шуугианыг хэт хязгаарлах гэсний хэрэггүй. Энэ нь түүний бие бялдарын хөгжил, бусадтай харьцах харьцаа, үзэл бодол, танин мэдэхүйн хөгжилд нөлөөлдөг.
7. "Яагаад?" гэх хүүхдийн олон асуултад хариулахаас бүү залх. Уурлаж уцаарлах хэрэггүй. Цовоо сэргэлэн, орчин тойрноо мэдэх гэсэн эрмэлзэлийг дэмжих нь чухал. Таны хариулт сонирхол татахуйц, бодьтой, гэхдээ насанд нь тохирсон байхыг мартуузай.
8. Хүүхдийн алдаа эндэгдэл, муу дүнг баалах хэрэггүй. Чухам юун дээр алдсныг нь сайтар тайлбарлаж өг.