Moderator: mgl_300
Сүүлийн жилүүд манай охид бүсгүйчүүд харь орны бэр болж, хүний нутгийг зорих нь ихэссэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан сүүлийн 10 жилийн судалгаагаар манай охид бүсгүйчүүд дэлхийн 80 гаруй орны 600гаруй иргэнтэй гэрлэлтээ батлуулжээ. Харин Солонгосын Цагаачлалын албанаас өгсөн мэдээллээр 250Монгол бүсгүй Солонгосын бэр болжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр БНСУ-ын 400 орчим иргэн Монгол эмэгтэйчүүдийг гэргийгээ болгон авчээ. Ямар нэг аргаар Монголоос гарч гадаад улсад оччих л юм бол ажил хийгээд мөнгөтэй болох боломжтой гэсэн бодол та бидний толгойд байдаг.
Ямар нэг аргаар гэдгийг нэг нь Монгол бүсгүйчүүд хөдөлмөрийн гэрээгээр явж чадахгүй юм чинь харь нутгийн бэр болох. Зураг хараад л зуучлагчийн сайхан үгэнд итгэж амьдралынхаа ханийг сонгодог тэдний хувьд тэс өөр ирээдүй хүлээж байдаг нь олон бүсгүйчүүдийн бодит амьдралаар батлагддаг. Жишээлэхэд Монгол улсын иргэн А 2004 онд Солонгос улсын иргэн Хан гэгчтэй зуучлалаар гэр бүл болж, Солонгос улсад амьдрахаар явсан.
Сайхан зургийг нь харж, баян гэж төсөөлж байсан нөхөр нь өөрөөс нь 30 ах, 2 хөлгүй, Сөүл хотоос нэлээд зайдуу дүүрэгт амьдардаг байжээ. Хэл мэдэхгүй, хүний нутагт 20 настай монгол бүсгүй хувь заяатайгаа эвлэрэн 5 жил амьдарч байгаад нөхөр, хадам эхийнхээ дарамтыг тэсвэрлэхгүй гэрээсээ зугтаж, цагаач иргэдийн сүмд орогнож байсан байна. Энэ мэт олон жишээ Монголоос очсон Солонгос бэрүүдэд тохиолдсоор байна.
Солонгосын цагаачлалын албаныханы хэлж байгаагаар манай улсаас Солонгос иргэдтэй гэр бүл болсон 250эмэгтэй байдгаас 19нь Солонгосын иргэншил авчээ. Солонгос иргэнтэй гэр бүл болоход зуучлагчаар дамжуулан танилцдаг. Харин тэр зуучлагчийн буруугаас болж бүсгүй хохирлоо гэхэд зуучлагстай хариулцага тооцох ямар ч эрх зүйн зохицуулалт манай улсад байдаггүй.
Cолонгос улсын хүн амын өсөлт багасч байна. Эмэгтэйчүүд нь олон хүүхэд төрүүлэхгүй, хүүхэд залуучуудаасаа ахмад настнууд нь олон болох хандлагатай болжээ. Тиймээс нэг үндэстний нэг соёл баримтлалгүй олон үндэстний бодлого баримталж, гадаад иргэдтэй гэр бүл болохыг дэмжиж эрх зүйн олон зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Харин манай улсаас Солонгос улсын бэр болсон, болох гэж байгаа бүсгүйчүүдийнхээ эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.
ОЙ ГУТМААР ЮМ ПЭЭХ 30 -НАСААР АХ МИНИЙ ААВЫН МИНЬ ӨВӨӨГӨӨС Ч ХӨГШИН ЮМ БАЙНА Ш ДЭЭ 2-ХӨЛГҮЙ ЯАНА ДАА НААД ЗАХЫН Ш ДЭЭ КК ИЙМ Л АДГИЙН ШААРУУД ЗАРААР ГАДААД ХМҮҮСТЭЙ АРГАГҮЙН ЭРХЭНД СУУДАГ БАЙХГҮЙ ТҮҮНЭЭС ЭРҮҮЛ САРУУЛ ХҮН ГАДААД ХҮНИЙГ ТООЖ ХАРАГДААЧ ..МОНГОЛ ХҮНДЭЭ ТООГДОХГҮЙ АРЧААГҮЙ ЗАРИМ ХҮҮХНҮҮД ҮҮНИЙ ЗОЛИОС БОЛДОГ ТАРХИ НЬ ЭРГЭСЭН.................