Шаналсан зүрхнийхээ араас хэтэрхий их гашуудсаар
Шархалсан сэтгэл минь намайг аль хэдүйнээ орхисон.
Одоо бүгд л нэгэн адил энгийн гэдэгт итгэж
Огтоос гуниггүй нүдээр өөрийгөө ширтэх болсон.

Тэнэглэл мэт цагаахнаар юм бүхнийг төсөөлж
Тэвчээр шигээ адгуун аялгуулан мөрөөдөх болсон.
Хамгийн дорой үзэн ядалтаа хайр гэж нэрлээд
Хаалгаа саван гарч өвлөөс зугтах болсон.