Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ohintoi bolmoor bna

Уншсан 1261 vote 0 2010.12.14 17:15:23

Yaj ohintoi boloh we eej naraa ??????

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3979084/551/trackback

profile

Gaihaad bna uu

2010.12.14 17:48:50
*.17.215.160

elgemsvvgees   asuugaach     amjilt   hvsie   ohintoi   bnoooooooooooooo

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.14 19:23:29
*.251.203.15

Тэмдэглэгээ: Хvv-Х, охин-О

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

18

O

X

O

X

X

X

X

X

X

X

X

X

19

X

O

X

O

O

X

X

O

X

X

O

O

20

O

X

O

X

X

X

X

X

X

O

X

X

21

X

O

O

O

O

O

O

O

O

O

O

O

22

O

X

X

O

X

O

O

X

O

O

O

O

23

X

X

X

O

X

X

O

O

O

X

X

O

24

X

O

O

X

X

O

X

O

X

X

O

X

25

O

X

O

X

O

X

O

X

O

X

X

X

26

X

X

X

X

X

O

X

O

O

X

O

O

27

O

O

X

X

O

X

O

O

X

O

X

X

28

X

X

X

O

O

X

O

X

O

O

X

O

29

O

X

O

O

X

O

O

X

O

X

O

O

30

X

X

O

X

G

X

X

X

X

X

X

X

31

X

X

X

X

O

O

X

O

X

O

O

O

32

X

O

O

X

O

X

X

O

X

X

O

X

33

O

X

X

O

O

X

O

X

O

X

X

O

34

X

X

O

O

X

O

X

X

O

X

O

O

35

X

O

X

O

X

O

X

O

X

X

O

X

36

X

O

X

X

X

O

X

X

O

O

O

O

37

O

O

X

O

O

O

X

O

O

X

X

X

38

X

X

O

O

X

O

O

X

O

O

X

O

39

O

O

X

O

O

O

X

O

X

X

O

X

40

X

X

X

O

X

O

X

O

X

O

O

X

41

O

O

X

O

X

X

O

O

X

O

X

O

42

X

O

O

X

X

X

X

X

O

X

O

X

43

O

X

O

O

X

X

X

O

O

O

X

X

44

X

O

O

O

X

O

X

X

O

X

O

X

45

O

X

O

X

O

O

X

O

X

O

X

O

ХЭРЭВ өндгөн эс гадагшлахаас хоёроос 24 цагийн өмнө хурьцал үйлдвэл наян хувьд гол төлөв хүү, өндгөн эс гадагшлахаас 36-48 цагийн өмнө хурьцвал наян хувьд нь охин төрдөг.

 

 

Эмэгтэйн өндгөн эс гадагшлах мөчийг тодорхойлохын тулд хүүхнүүд өглөө бүр сэрээд босолгүйгээр шулуун гэдэснийхээ халууныг 5 минут хэмжих хэрэгтэй. Ийнхүү гурван сарын турш үргэлжлүүлэн шалгаарай. Биеийн юмны эхний хагаст биеийн халуун 36.5-36.8 Цельсийн градус байдаг. Харин сүүлчийн хагаст 0.4-0.6 хэмээр нэмэгддэг. Ингэж биеийн халуун нэмэгдэх нь өндгөн эс гадагшлах буюу овуляцийн дохио юм. Сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйчүүд гол төлөв 12 дахь хоногт өндгөн эс гадагшилдаг боловч хүн бүрт адилгүй.

 

 

АЛИВАА хүний цус дөрвөн жилд нэг удаа шинэчлэгддэг. Эхнэр нөхрийн хэний нь цус “залуу” үед хүүхэд олсноос хамааран хүү, охин төрдөг байж болох талтай гэнэ. Тухайлбал нөхөр 31 настай, эхнэр 29 настай гэвэл 31: 4=7 ногдоод үлдэгдэл гурав гарна. Нөхрийн цус 7 удаа шинэчлэгдээд одоо гурван настай гэсэн үг.

 

 

Харин эхнэрийн хувьд 29:4=7 ногдоод үлдэгдэл нэг гарна. Эхнэрийн цус 7 удаа шинэчлэгдээд одоо нэг нас хүрч байна. Иймд энэ насанд хүүхэд олдвол эхнэрийн цус залуу учир охин тогтож болох талтай. Эхнэр, нөхрийн нас нь чацуу эсвэл дөрвөн насны зөрүүтэй бол дээрх хамаарал гарахгүй.

 

 

ТУРШААД ҮЗ

 

 

“АНАГААХ ухааны дөрвөн үндэс” судрын “Тогтох ёсны бүлэгт” төрөх хүүхдийн хүйс зохицуулах аргын талаар дурдсан нь бий.

 

 

Сударт өгүүлснээр, сарын хир төгсвөөс хурьцах сэтгэл үүснэ. Умайн үүд нээгдэж 12 хоног хүртэлх анхны гурав хоног болон 11 дэх өдөрт хөвгүүн үл тогтоно. Охин тогтох боловч тэр үед эр эмийн харьцаа үйлдэхийг цээрлэх хэрэгтэй хэмээжээ.

 

 

Нэгээс 9 дэх өдөрт хөвгүүн тогтмуй. Хоёроос 8 дахь өдөрт охин тогтмой. Наран шингэвэл лянхуагийн цоморлиг хумих мэтээр 12 дугаар өдрийг өнгөрвөл умайд дусал үл тогтмой хэмээн бичжээ.

 

 

Биений юмны мөчлөгийн эхний 5 хоногийг сарын хир ирэх үе гэж үзээд анхны гурав хоног буюу 6,7,8 дахь хоногт охин олдох боловч эр эмийн харьцаа хийхийг цээрлэнэ гэж ойлгож болох нь. Түүнчлэн, нэг дэх хоног гэдэг нь сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйн 9 дүгээр хоногтой, гурав дахь хоног гэдэг нь 11 дугаар хоногтой, тав дахь хоног гэсэн нь 13 дугаар хоногтой, 7 дахь хоног гэдэг нь 15 дугаар хоногтой, 9 дэх хоног гэдэг нь 17 дугаар хоногтой тохирч энэ хоногуудад хурьцвал хөвгүүн тогтоно.

 

 

Хоёр дахь хоног гэсэн нь 10 дугаар хоногтой, дөрөв дэх хоног гэдэг нь 12 дугаар хоногтой, 6 дахь хоног гэсэн нь 14 дүгээр хоногтой, 8 дахь хоног гэсэн нь 16 дугаар хоногтой тохирч охин тогтоно гэсэн утгатай бололтой.

 

 

Үүнээс үзэхэд өндгөн эсийн гадагшлалт сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд гол төлөв 12 дахь хоногт таардаг бөгөөд 11 дэх хоногт хурьцвал хүү тогтоно. 10 дахь хоногт хурьцвал охин тогтоно гэсэн санаа нь өндгөн эс гадагшлахаас 2-24 цагийн өмнө хурьцвал хүү тогтоно гэсэн аргатай тохирч байна.

 

 

ХЯТАД ОТЧИЙН НУУЦ

 

 

төрүүлэх нууц увдисыг нээсэн ачтай буянтай оточ байх аваас төр улсын талыг ч бэлэглэхээс буцахгүй байсантай холбоотой. Ийм учир шалтгааны улмаас хятадын зарим төр улс мөхөж нөгөөгөөр солигдож байсан гашуун сургамж ч буй. Олон мянган бүсгүйчүүд төрүүлсэн үрийн хүйс нь, эр нөхөр болон харгис хэрцгий хадмуудын таалалд нийцэхгүйн улмаас насан туршдаа дарлал гутамшгийн дээдийг үзэж, хөөгдөж туугдан зовж шаналж байсан нь олонтоо. Энэ учир шалтгааны улмаас доорхи нэлээд боловсронгүй арга үүсэн бий болсон түүхтэй.

 

 

Хөвгүүн төрүүлэхийг хүсвэл:

 

 

а. Эр бэлгийн эс нь дотроо эр талын, эм талын бэлгийн эс гэж хуваагдах бөгөөд харьцангүй гавшгай эр талын бэлгийн эс нь түрүүлж өндгөн эсэд хүрэх магадлал их байдаг. Тиймээс өндгөн эс гадагшлах хугацааг аль болох дөхүүлж байж учран золговоос эр үрийн эс эмийнхээс түрүүлж өндгөн эстэй учрах боломж нөхцөл их.

 

 

в. Эмэгтэйн бэлгийн дур ханах үзэгдэл бэлгийн харьцааны үед тэр болгон байнга тохиодоггүй боловч үргэлж давтагддаг бол эрэгтэй хүүхэд төрүүлэхэд бас чиг ихээхэн тустай юм. Учир нь бэлгийн ханамж оргилдоо хүрснээр шүлтлэг дааврын ялгарлыг нэмэгдүүлж эр бэлгийн эсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.

 

 

Хэрэв таны эхнэр байнга бэлгийн ханамжийн оргил үетэй учирдаг бол та түүнд тусалж өөрөөсөө өмнө амжиж таашаал хүртээхийг хичээх хэрэгтэй.

 

 

г. Бэлгийн ажлын байрлалын хувьд эмэгтэй доош харсан байдалтай байвал эрэгтэй нь үрийн шингэнийг шууд савны амсар хүртэл цацаж чадна. Учир нь энэ хэсэгт шүлтлэг даавар хамгийн их хэмжээгээр ялгарсан байдгийг орчин үеийн анагаах ухаан нотолжээ.

 

 

д. Эрэгтэй нь дур ханах үедээ эрхтнийг аль болохоор гүн оруулахыг хичээвээс савны амсар хүртэл үрийн шингэнийг цацахад дөхөмтэй байх болно.

 

 

е. Сарын тэмдэг үзэгдэхээс өндгөн эс ялгартал дур хүслийг тэвчиж үрийн эсийн тоог нэмэгдүүлэн эр талын бэлгийн эсийг идэвхжүүлэх хэрэгтэй.

 

 

Охин төрүүлэхийг хүсвэл:

 

 

а. Өндгөн эс ялгарахаас гурав хоногийн өмнө бэлгийн харьцааг зогсоох хэрэгтэй.

 

 

в. Хэрэв бүсгүй байнга бэлгийн ханамж амархан авдаг бол түүнийг аль болохоор хожуу байлгахыг хичээх хэрэгтэй.

 

 

г. Өөд өөдөөсөө харсан байрлалыг сонгосон байх нь чухал. Ингэснээр умайн хөндийн хүчиллэг орчин нь эр талын бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж эм талын бэлгийн эсийн ялах магадлалыг ихэсгэдэг байна.

 

 

д. Эрэгтэй дур тавих үедээ эрхтэнээ бага зэрэг сугалсан байдалтай байвал зүгээр. Ингэснээр үрийн хорхой дээрх замыг туулж байж сая савны хүзүүний шүлтлэг орчинд хүрэх болно.

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.12.14 19:23:56
*.251.203.15

Хүүхэд олох сар
Ирээдүйн хүүхдийн хүйс хүүхэд олдсон сар, эхийн наснаас хамаардаг гэж эртний Хятадын ухаантнууд үздэг байна. Тухайлбал, 25 настай эмэгтэй намар, өвлийн саруудад эрэгтэй, хавар эмэгтэй хүүхэд олох магадлал илүү өндөр аж. Харин 24 настай эмэгтэйнх эсрэгээрээ гэнэ. Үүний зэрэгцээ хүүхдийн хүйс төлөвлөх аргыг Япончууд бодож олжээ.

Тэд эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхэдтэй болохыг эцэг, эхийн төрсөн хийгээд хүүхэд олсон сараар тодорхойлдог байна. Жишээлбэл, арваннэгдүгээр сард төрсөн аав, ээж хоёрдугаар сард хүүхэд олбол хүүтэй, долдугаар сард олбол охинтой болно. Хэрвээ эх нь нэгдүгээр сард, эцэг нь долдугаар сард төрсөн хүмүүс хүү хүсч байвал нэг, охин хүсвэл зургадугаар сар хамгийн тохиромжтой гэнэ.

Цусаа хэрхэн шинэчлэх вэ
Европын эмч нар өөрсдийн боловсруулсан "цус шинэчлэгдэх" онолд тулгуурлан хүүхдийн хүйсийг таамаглахыг оролджээ. Энэ онолын дагуу эрэгтэйн цус дөрөв, эмэгтэйнх гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Хүүхэд олох үед эцэг, эх хоёрын хэнийх нь цус "залуу" байгаагаас хүүхдийн хүйс шалтгаална.

Энэ аргыг ашиглахын тулд хүүхэд олсон жилийн эцгийн насыг дөрөвт, эхийн насыг гуравт хуваах хэрэгтэй. Дараа нь гарсан хариуны үлдэгдлийг харьцуул. Хэнийнх нь үлдэгдэл бага байна тэр нь залуу цустай байна гэсэн үг юм.

Долоо хоногийн аль өдөр
Бидний үед хүүхдийн хүйс төлөвлөх хоёр арга буй болжээ. Эхнийх нь эмэгтэй хүний өндгөвчнөөс өндгөн эс боловсорч гүйцээд ялгарах үеийг тооцох арга юм. "Эрэгтэй" буюу Х-хромосомтой эр бэлгийн эсийн амьдрах хугацаа "эмэгтэй" буюу У-хромосомтой эсээс бага байдаг ч илүү идэвхтэй хөдөлдөг аж.

Тиймээс өндгөн эс ялгарах өдөр секс хийвэл өндгөвчинд түрүүлж эр бэлгийн "эрэгтэй" эс орж, есөн сарын дараа хүү төрнө. Хэрвээ өндгөн эс ялгара-хаас 1-2 хоногийн өмнө секс хийвэл өндгөн эс боловсорч гүйцэх хүртэл "эрэгтэй" эсүүд үхэж, охид хөгжинө. Ийм таамаглал биелэх магадлал 58-63 хувьтай байдаг.

Сексийн тоо ч хамаатай
Гэр бүл төлөвлөлтийн "орчин үеийн" хоёр дахь арга ирээдүйн эцэг, эхэд зориулагджээ. Охинтой болохыг хүсэж байвал сексийг эрс цөөрүүл, харин хүү төрүүлэхийг хүсвэл олон хийх хэрэгтэй. Эрэгтэй хүн секс хийхгүй удвал бие махбодод нь У-хромосомтой эр бэлгийн эсийг "үхүүлдэг" онцгой эсрэг биет үүсдэг байна.

Тиймээс удаан тэвчвэл охинтой болох магадлал маш өндөр аж. Гэр бүл төлөвлөлтөд ийм аргыг хэрэглэхэд 100-аас 65 -70 тохиолдолд "захиалга" биелжээ. Үнэндээ охин хүссэн хосуудад амаргүй буюу тэд наад тал нь нэг сар хагасын хугацаанд бие биеэсээ хол байх ёстой.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
20361 ХАмтдаа баяраа тэмдэглэцгээе sumowoman 2010-12-14 628
20360 1000sh eemeg boondono. 010-2411-4025 popoloo 2010-12-14 599
20359 Та 010-2411-4025 утсаар болон newgmobile@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг танд өгнө. amoremia 2010-12-14 482
20358 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-12-14 492
20357 5 jiliin geree duusaad baingiin visatai boloh tuhai medeh hun bwal helj ugch tus bolooch [4] luckyandhappy 2010-12-14 1298
20356 hi holnii sudasnii bvdvvreld yamar em bolon tos bdgiiig medeh hvn bval helj ogch tuslaach [4] 1415 2010-12-14 1104
20355 СОЛОНГОСТ МӨН АДИЛ .ИЙМ Л БАЙГАА Ш ДЭЭ !!!!!!!!.. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-14 1131
20354 БҮСГҮЙ НҮЦГЭН БИЕИЙГ МИНЬ.................ИЙМ Л........ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-14 1814
20353 Монгол үндэстэн та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэе file chevon 2010-12-14 525
20352 END GER BUL BOLHOD [2] eej mini 2010-12-14 748
20351 ta buhnii huuhdiig urj bn file [3] baig 2010-12-14 785
20350 MONGOLD HVVHDEE TORVVLEHNEE.ZOVLOOCH [11] ==kuro== 2010-12-14 2125
20349 TAUNII zuun hoid tald bdag emneleg asuuya? [2] joly 2010-12-14 1030
20348 asuuya [2] mishil 2010-12-14 819
20347 eejuudee zuvluguu uguuch [4] tuulain bujin 2010-12-14 744
20346 Incheond hajuu oroo holsluulne midam 2010-12-14 538
20345 eejuudee jiremsen uedee belgiin haritsaa..... [4] shuudriin mongon dusal 2010-12-14 4742
20344 asuult bnaa [1] 20000810 2010-12-14 639
20343 Tuslaach manaihan miss you 2010-12-14 721
20342 gar utasnaas .... [1] 2007am 2010-12-14 883
20341 eejuudee asuuh uym bn [8] hawar-mgl 2010-12-14 1098
20340 hi 미역국 ? [5] xorwoo 2010-12-14 1005
20339 hi eejvvdee 100odoriin oig asuuya [4] rexsa 2010-12-14 1112
» Ohintoi bolmoor bna [3] einj 2010-12-14 1261
20337 zaagaad ogooch texvv [3] aimaartom 2010-12-14 879
20336 antolkaa id tai hund file [1] АНУЖИНГОО 2010-12-14 678
20335 bvsgvichvvleesee aasuuy? [1] lilu 2010-12-14 719
20334 БИ СОЛОНГОСТ ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХГҮЙ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-14 5674
20333 orchuulaad ogooch yaraltai yadaj dohuuleed ch boltugai [1] АНТОЛКАА 2010-12-14 1360
20332 asuult bnaa busguichuudee [2] have a nice day 2010-12-14 1064
20331 emneleg asuuya tauni [4] cuna 2010-12-14 774
20330 독감 asuuya [8] joly 2010-12-14 836
20329 tus bolooch [4] iigaam 2010-12-14 881
20328 jiremsen yumaa [5] jeonju-s 2010-12-14 1018
20327 Busguichuudeesee asuuya [3] ulamaaa 2010-12-14 788
20326 asuuh yum bna [3] ebaxan11 2010-12-14 735
20325 asuuh zuil bn [4] mgl 247 2010-12-14 785
20324 egch naraa helj ogooch [1] mex5 2010-12-14 586
20323 미여국은 산모에게 특히 좋은 음식있다... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-14 721
20322 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-14 2195
20321 hi d vitamin asuuy? [5] shine_xvn 2010-12-15 733
20320 ELGEMSUU BOLON BUSDAAS ASUUH YUM BAINA [2] tesla 2010-12-15 631
20319 NVD ARGAAD BNA GEDGIIG XANGVGAAR YU GEDGIIG XELEED OGOOCH [2] uka888 2010-12-15 902
20318 ANSAN KEB bank 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne ! ! ! file money$$$ 2010-12-15 496
20317 jiremsen ... haniad hurchihlee... [1] 사랑 2010-12-15 611
배너신청
자생병원

배너신청