За одоо мөнгөөрөө юу хийх вэ?
Солонгост байгаа Монголчуудаа 35 000 уулаа санаа нийлээд МОНГОЛ ТАУН-г худалдаад авчих уу? Энэ зэргийн байшин Солонгост хэд хүрдэг бол гэж бодож байна уу?
Хямдхан шүү дээ.
21000 төгрөг Х 12 сар = 252 000 төгрөг Х 35 000 хүн 8 820 000 000 төгрөг буюу \ 1200 төгрөг\ам.доллар = 7 350 000 болж байна. Долоон сая америк доллараар тэгээд хайгаад үз дээ. Хаана хаана ямар байшин байна.
За ингэж төвөг удахаар тус тус даа сар бүр 21 000 төгрөгөөр нэг шил хар Чингэс авч уух уу? Лотте орж нэг өдөр амрах уу? Эсвэл монгол таун- хувьцаа эзэмшээд ...
Монгол Улсын ерөнхийлөгч хориг табих хугацаа өнөөдөр дуусаж монголчууд 3 саяулаа 805 тэрбүмыг хуваан идэх боллоо. Амалсан бол хийдэг удирдагч нартай юм байна шүү дээ, бид.
Одоо бидэнд сонголт байхгүй эртхэн мөнгөө яахаа шийдээд. Үл хөдлөх хөрөнгө 7 сая америк доллараар худалдаад авчихаад 350 000 доллараар тохижуулаад Солонгосын хойг дээр жинхэн монгол таун биш монгол хотхон байгуулах уу?
Дэлхийн өөр нэгэн өнцөгт байгаа манай нэгэн найз бас нэгэн шинэ санаа хэлж байна аа. Элчингийн газар монголых шүү дээ тэрийг л дээш нь 20 давхар болгоё тэгэх үү? аан. Монголчууд аа
Солонгосын хаана ч яах вэ? барилга барих зөвшөөрөлтэй газар аваад түүн дээр нь монголчуудаараа байшин бариулая гэнээ. Тэгээд тэр их мөнгөө буцаагаад Солонгост байгаа монголчууддаа цалин болгоод буцаагаад өгөе. Хэрэв бага зэрэг мөнгө дутвал цалингаа хувьцаа болгох ( цалингийнхаа тодорхой хувийг нь шүү дээ) гэх мэтээр барьвал гэж байна.
Нээрээ л шинээр өөрсдөө барьвал гэж бодогдох юм.
mergen
monte_kristo
hehehe chamd oor sedeh sanaa baidagui yum uu.Buhel buten building avah n bitgii hel yadruu yavaa hegendee tuslah hun hovor shuu dee.Ineedtei bas denduu Romantic sanaa baina.Naiz min chi ajil esgui bol hicheelee sain hiigeed eh orondoo erthen ochij ooriin bair suuria olj avbal yasan yum be.Ingej tseejee hooson deldej baihaar
soninl sanaaa bna