Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Телевиз үзэх нь хоёр ойтой хүүхдийн хэл яриа болон ой тогтоолтод муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа хүүхдийн нэвтрүүлэг биш, насанд хүрэгчдэд зориулсан кино нэвтрүүлэг нялх хүүхдийн уураг тархинд сөргөөр нөлөөлдөг байна. “ 24 цаг”, “Grey"s Anatomy” хүүхдийн боловсролд ямар ч ач холбогдолтой зүйл өгдөггүй. Харин тэдгээр нэвтрүүлэг, киног үзэж буй хүмүүсийн дунд нас сэтгэхүйн ялгаа байдаг.
Телевизийн өмнө нэг цаг орчим суудаг нялх хүүхдийн оюун ухааны хөгжил телевиз огт үздэггүй хүүхдийнхээс доогуур байгааг судалгаа харуулж байна. Хэдийгээр хүүхдийн сэтгэхүйн хөгжил наснаас хамаардаг ч телевиз үзэх нь нэгэн гэр бүлийнхнийг хоорондоо ярилцах, тоглох, харилцах цагаас хороож, бие биенээсээ суралцах, хөгжих боломжыг нь үгүй хийж байдаг аж.
Нью Йоркийн бага орлоготой 259 өрхийн дунд явуулсан судалгаагаар тэдний дийлэнх нь гэртээ испаниар ярьдаг нь тогтоогдсон байна. Мөн дээгүүр орлоготой өрхийн дунд явуулсан судалгаа ч адилхан үр дүнтэй байжээ. Эндээс харахад телевиз үзэх нь зөвхөн мэдлэг өгөөд зогсохгүй бас хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг аж.
Харин телевизээр үзүүлж буй сайн нэвтрүүлэг яадаг бол? Судлаачид хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд ямар нэгэн холбогдолгүй SpongeBob SquarePants зэрэг хүүхэлдэйн киноны сайн эсвэл муу талыг одоогоор илрүүлээгүй байна. Харин Нью Йоркийн их сургуулийн анагаахын төвөөс явуулсан судалгаагаар иймэрхүү хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг их үздэг хүүхэд ном унших, хичээл давтахад бага цаг зарцуулдаг нь нотлогдсон юм.
Хэдийгээр телевиз томчуудыг ойр зуурын гэр орны ажлаа амжуулахад нь хүүхдийг саатуулж байдаг боловч уг цахилгаан хүүхэд саатуулагч хүүхдийн оюуны хөгжилд сайнаар нөлөөлөх нь бага гэнэ.
Америкийн хүүхдийн өвчин судлалын академаас явуулсан хамгийн сүүлийн судалгаа 2-оос доош насны хүүхдэд телевиз үзүүлэх нь маш муу нөлөөтэй болохыг нотолсон байна. Тиймээс аав ээж та бүхэн телевизээр дуртай кино, нэвтрүүлгээ үзэх гэж байгаа хүүхдээ эхлээд унтуулаарай.

geree tseverlej hooloo beldehiin tuld huudee bororo taviad ugchihdug yum. uul ni amar bdagiishdee. gexdee duusaad tv.gee shuud untraadag . udurt 30 mnut bol zgr gedeg yum bnlee.