Бичлэгийн тоо 3,329
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 40.6 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 863 хүнээр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэдний 52.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Харин он гарсаар 39.9 мянган иргэн ажилд зуучлагджээ. Өнгөрсөн сард ажилд зуучлагдсан 4877 хүний 88.3 хувь нь компани, хоршоонд, 11.7 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад орсон байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувийг залуучууд буюу 16-34 насныхан эзэлж буй нь харамсалтай.