одоо би 23 настай надад ийм 1 асуудал байнаа юу гэвэл надад 1 залуу маш их хайртай гэсэн бүүр хамтдаа амьдрая сууя гээд л байгаа даанч тэр маань мөнгөний бололцоогүй ээ гэхдээ энэ нь надад тийм ч хэцүү асуудал биш хамгийн гол нь би асуудалтай. Ямар гэхээр би сугандаа хулмастай би маш их ичдэг үүнээсээ би 5-р ангиасаа л үүнийг мэдэрсэн тэгээд миний хамар үнэрлэх мэдрэмжгүй яагаад гэдгийг мэдэхгүй надад юу ч үнэртдэггүй тэгээд тэр залууд би хэлэх гэхээр санаа зовоод чаддаггүй юм. Уг нь монголд бабе эмнэлэгт үүнийг тариагаар арилгана гэсэн даанч энэ маш үнэтэй 350000 юм билээ надад тэр мөнгө нь байхгүй ажил хийх гэхээр намайг юу гэх бол гээд айдаг. Би урьд нь 1 нарийн боовны үйлдвэрт ажил хийж байсан чин хуучин ажилладаг охин надад чамаас хулмас үнэртээд байна гээд заваан энэ тэр гэсэн би санаа зовоод тэрнээс хойш их ичдэг болсон. Би өөрөө энэндээ дасаад надад мэдэгдэхгүй байгаа юм болов уу хэрвээ би хулмаснаасаа салчихвал бусад шиг ажил хийж гэр орондоо нэмэр болохсон гэж боддог бас бусад шиг хүнтэй сууж хөөрхөн хүүхэдтэй болохсон гэж санадаг. Тэгээд зуны улиралд би дургүй яагаад гэвэл ойлгомжтой жоохон халууцахаар л өмссөн цамцны суга нил нойтон хулмас болдог бараг хувцас маань шинээрээ хулмас болохоор надад их хэцүү байдаг та бүхэн надад зөвлөгөө өгч яахыг маань зааж өгнө үү би яахуу дандаа энэ чигээрээ байхуу яаж мөнгөтэй болох вэ хэлж өгөөч…