Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



“Том болоорой Удвал” нэртэйгээр энэ жилээс эхэлсэн үндэсний “Өгөх өдөр” бяцхан монгол охинд урт наслах боломж хайрлалаа.

Монголд Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Ионсей эмнэлэг, АНУ-аас ирсэн алдартай эмч нар булчингийн хатингаршил гэх удамшлын өвчин гэж оношилсон Удвал охин Солонгос улсад ирээд булчингийн хийгээд удамшлийн ямар ч өвчингүй болох нь тогтоогдлоо.

Уржигдархан 2 нас хүрсэн Удвал охины эцэг эх Монголд байхдаа очоогүй мундаг лам хуварга, бөө зайран байдаггүй. Тэдний хэлсэнээр охин энэ жилийн цагаан сараас хэтрэхгүйгээр тэнгэрийн улсад очно гэж байсан ч сайхан сэтгэлт монголчуудынхаа тусламж, хандиваар Солонгос улсад ирээд өвчний онош нь булчингийн хатингаршил, удамшлын өвчин биш болох нь бүрэн тогтоогдлоо.


Охин Солонгос улсад байхдаа төрсөн өдрөө ээж аавынхаа хамт өнгөрөөсөн. Түүнийг эрүүл болгох нь эцэг эхийнх нь хувьд хамгийн том бэлэг болно гэж бодож сууна.

Удвал охин 2 настай ч 7 сартай 2 ихэр дүүтэй. Солонгост ирээд эмчилгээнд хамрагдаад бие нь сайжраад ирэхээр 2 ихрээ ихэд санаж байгаа бөгөөд зургийг нь хараад тэврээд “эвий эвий” гэж үнсээд унтдаг байна.


Охин ээж аавтайгаа өнгөрсөн 11 сарын 6-ны өдөр БНСУ-д шинжилгээ хийлгэхээр ирсэн. Таних хүн байхгүй, шөнө 01 цагт тус улсад ирээд Монголчууд их байдгаар нь Дүндэмүний “Монгол таун” бараадаж, тэр хавьдаа 50 мянган вонноор буудаллажээ.

Удвал охин өнөөдөр ээж аавынхаа хамт сарын 100 мянган вонны түрээстэй “Цагаачдын сүмийн” харьяа 2 өрөө байрны нэг өрөөг хөлслөн амьдарч байна.

Удвал охин 11 сарын 10-д Солонгостоо 2-т ордог “Ионсей  Северенс” эмнэлэгт 3 сая 600 мянга |4 сая 200 мянган төгрөг| вонны өртөгтэй 16 төрлийн  шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний хариу 14 хоног дотор гарч  Монголд оношлоод удахгүй  амийг нь авч явна гэж байсан булчингийн хатингаршил гэдэг өвчин огт биш болох нь 100 хувь тогтоогджээ.


Харин охины тархи агшсан бөгөөд түүнээсээ болж өсөлт нь удаашралтай байгаа удамшлын бус олдмол өвчин мөн гэдгийг “Ионсей Северенс”  эмнэлэгээс тогтоожээ.

Ингэж эцэг эх, хандив өргөсөн монголчуудын шантралгүй зүтгэл охиныг 100 хувь эдгэх боломжтой гэсэн сайхан хариулт сонсоход хүргэжээ.

Өвчнөөсөө болж шаналан байнга уйлагнадаг Удвал охин шинжилгээний дараа өгсөн тархины эмээ ууснаас хойш уйлахаа больсон. Харин ч сахилгагүйтэж, тоглоом тоглох, ээжийнхээ заасан дууг цээжилж байна.

Өмнө нь юм заагаад байхад ойлгохгүй, өөдөөс гиншигнээд байдаг байсан нь больсон гэж Удвалын ээж Мянгаа хэлж байв. Харин одоо бие засахдаа горшонкоо зааж, ус асгавал алчуур нэхэж, гараа заваартуулсан бол өөрөө арчиж, хэлсэн бүхнийг ойлгоод Монголд байдгаасаа тэс өөр болсон гэж ээж аав нь баярлаж байсан.


Удвалын 2 ихэр дүү ээжийнх нь ээж дээр Увс аймагт амьдарч байна. Хөдөө талд эрүүл саруул сайхан өсөж байгаа гэнэ. Мөөмөө санаж уйлагнахгүй, эмээгийнхээ өгсөн хоолыг сайн идээд ханиндаа сайн байгаа гэж Удвалын эмээ утсаар ярьжээ.

Одоо Удвал охины ээж, аав 2 том охиноо булчингийн хатингаршил гэх удамшлын эдгэшгүй өвчин тусаагүй гэдгийг мэдсэн учраас охиноо бүрэн эмчлүүлээд Солонгос нутгаас явахаар зорьж байна. Тэр болгон хүссэн үедээ энэ нутагт ирээд байж чадахгүй юм чинь охины эрүүл болгоод буцна гэж хүсэж байна.

Харин охиныг “Ионсей Северэнс” эмнэлэг 100 хувь эмчилж чадна гэж хэлсэн ч охины эмчигээний төлбөр 20 сая орчим вонн болно. Тиймээс Солонгос улсын иргэн, батлан даагч байх ёстой гэж шаарджээ.

Монгол цөөхөн хүн таньдаг Удвалын ээж аавын хувьд үл хөдлөх хөрөнгөтэй, хадгаламжийн данстай, Сөүл хотод амьдардаг Солонгос иргэн олж охиныхоо эмчилгээнд батлан даагч болгоно гэдэг үнэхээр хэцүү асуудал болоод байна.


Хэрвээ 20 сая вонн бэлэн байх юм бол батлан даагчийн шаардлаггүйгээр эмчилгээндээ ороход бэлэн байна. Одоо Удвалын аав ээжийн гар дээр 10 сая төгрөг буюу 8 сая гаруй вонн л бэлэн байгаа юм байна.

Монголд байхад үзсэн эмч бүр, Монголд оношлон эмчлэх ямар ч боломжгүй гэж уйлаад өвдөх бүрт нь анальгин, димдрол тарьж байсан нь энд ирээд эмчилгээ хийхэд нэлээд саад болсон байна. Охины зүрхийг тайвшруулж, анальгин димдролын хордлогыг тайлах гэж багагүй хоног хордлого тайлах эмчилгээ хийжээ. Тэр байтугай хүмүүсийн дунд хамгийн сайн гэж яригддаг үзмэрч бөө зайран нар Удвалын ээжийн энэ насандаа хийсэн үйлийн үр охиноор чинь гарч байна. Тайван явуул гэж байсан ч удаатай юм байна.

Солонгост ирээд эрүүл мэндийн салбар хэрхэн хөгжиж болдог, энгийн иргэд ч хүртэл эрх тэгш үйлчлүүлдэг гэдгийг харлаа гэж Удвалын ээж хэлж байсан.

Харин шинжилгээ, эмчийн үзлэг бүгд өндөр төлбөртэй. Нэг  эмчид үзүүлэхэд 32.600 вонн байх жишээтэй. Эмчилгээ, шинжилгээний үнэ үүнээс ч өндөр. Нэгэнт эмч нарын хэлж байгаа болон шинжилгээний хариу сайн гарсан учраас охиноо бүрэн эмчлүүлэхийг Удвалын ээж аав хүсэж байна.


Одоо Удвал охиныг батлан дааж эмнэлэгт хэвтүүлэх Солонгос хүнийг хайж эхэлжээ. Үгүй гэвэл дахин 10 сая гаруй вонн энэ гэр бүлд хэрэгтэй байна.Удвалын аав ээжийн Солонгос улсад байх визний хугацаа ирэх оны 2 сард дуусна. Хэрвээ охиноо эмчлүүлэх зардал эсвэл батлан даагчаа олчихвол визний хугацааг сунгах боломжтой гэж Инсей эмнэлгээс мэдэгдээд байгаа юм байна.

БНСУ-д ирж удамшлын болон булчингийн хатингаршил гэсэн онош нь биш болж 100 хувь эдгэрнэ гэсэн сайхан хариулт хүлээн авсан Удвалын аав ээж ийм сайхан хариу сонсоход тусласан Монголын ард түмэн болон “Өгөх өдөр” аяныг зохион байгуулсан урлаг соёлынхон, төрийн бус байгууллагынхандаа маш их талархаж байгаагаа биднээр дамжуулан илэрхийлсэн юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3963489/fd1/trackback

Clement

2010.12.09 22:37:17
*.17.215.160

ashtai   yu   da   burhan   chamaig   iweeh   bno   mgliin   maani  heg  ger  bvl  ch  gesen  eleg  bvten   baiwal   ashtai   yu   da   aawiin   ene   isa   hiideg   hvmvvs   haya   neg   arbaitand   awj   garaasaa   da   bidnii   hen   maanch   yalgaagvi  vr  hvvhed   maani  ervvl   bwal   boloooooooooo  

성은

2010.12.10 09:36:05
*.68.27.65

Minii duu hurdan edgenee Aztai l ohin baina bas hoorhon ohin yum

profile

Gaihaad bna uu

2010.12.10 12:25:28
*.17.215.160

minii   dvv   hurdan   edgeeree    amjilt   emoticonemoticonemoticon

profile

MAKE-UP

2010.12.10 20:17:48
*.192.56.8

Elgemsuu ovoo zasaraad baigaamuu daa

 Chi dandaa ingej gegeeleg setveer yrij bai

Solongost amidarch amidarlaa zalguulj baij hamaagui muulaad baij bolhgui shd kkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211394
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366749
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
21891 uuniig medex uu? [1] shineleg buxen 2010-12-10 927
21890 HI BVSGVICHVVDEE JOLOOND SUUH GESEN YUMAA TUSLAACH!!!!!!!!!!! [2] 수정_0220 2010-12-10 1015
21889 hi joloonii unemleh asuuya? [2] rainismmm 2010-12-10 904
21888 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-12-10 654
21887 OWOR BAGATAI GAZRIIN ACHAA AWNA BTSM-KARGO !!!!!!!!!!!!!!!!!! 수정_0220 2010-12-10 623
21886 05003101 gesen dugaar haanaas zalgaj bgaan boloo?medehuu [1] joly 2010-12-10 678
21885 ГОО САЙХНЫ БАРААНЫ ОНЛАЙН ДЭЛГҮҮР XaCMnG 2010-12-10 602
21884 MAIIM GOO SAIHNII BUTEGDEHUUN MAIIM 2010-12-10 500
21883 asuudla shiidsen mortloo neg l .... [16] Mputo 2010-12-10 1787
21882 eejuudee asuuy ? [2] shine_xvn 2010-12-10 947
21881 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-10 588
21880 eejuudee asuuy [2] tsetsetse 2010-12-10 809
21879 us??? [8] hos hun hos hun 2010-12-10 1410
21878 hi eejvvdee [6] ebaxan11 2010-12-10 1312
21877 elgemsuu asuuya [1] cuna 2010-12-10 922
21876 청주 mgl hoolnii gazriin utsiig medeh hun baival helj tus boloch ev 2010-12-10 514
21875 EMCH ZOVLOJ BNA vazilnik 2010-12-10 673
21874 БҮСГҮЙЧҮҮД БҮГД МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-10 896
21873 СОЛОНГОСТ ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОХООР ИРЛЭЭ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-10 778
21872 СОЛОНГОСТ НАДАД МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-10 935
21871 yum asuuya [1] cuna 2010-12-10 744
21870 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төв өөс sumowoman 2010-12-10 568
21869 Хамтдаа оноо үдье [1] sumowoman 2010-12-10 746
21868 이주여성 미용기술 무료 수강생 모집 sumowoman 2010-12-10 723
21867 eejuudee zowologoo ogooch [11] АНТОЛКАА 2010-12-10 2811
21866 egch naraa yum asuuyaa file [3] tuulain bujin 2010-12-10 1020
21865 HAMGAAS HAIRTAI OHINDOO. file [16] amiinaa_m 2010-12-10 17975
21864 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-12-10 1945
21863 duunii vg? [4] 김유진 2010-12-09 1473
21862 KEB bank ANSAN & ULSAN 1$-2000$ xurtel 5000wonoor shiljuulne file money$$$ 2010-12-09 509
21861 iphone teko 2010-12-09 776
» МИНИЙ МОНГОЛ ОХИН ИНГЭЖ СОЛОНГОСТ ЯМАР ИХ АЗТАЙ БЭ??????? [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-09 1542
21859 **** SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ **** 50% ХЯМД *** БҮСГҮЙ*** 2010-12-09 650
21858 su:m -----------zardag hunees asuuuuuuuya 신비 2010-12-09 633
21857 hujaa nariin 90tsagiin dotor barisan barilga [1] hongoroooo 2010-12-09 1133
21856 busguichuudee nuurnii set asuuya [5] duck duck 2010-12-09 1124
21855 ЗААВАЛ УНШ СОЛОНГОСТ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭН !!!!!!!!!! [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-09 1473
21854 DUSAL HIINE vazilnik 2010-12-09 654
21853 yaraltai hariulj tuslaarai busguichuudee [2] 하기스 2010-12-09 1298
21852 bvsgvichvvdee rasport hugaatsaan duussan [4] mochirhon 2010-12-09 1103
21851 eejuudees asuuy [4] baayu 2010-12-09 1406
21850 gereer ajil hiih saitiig bicheed uguuch [2] tentuya 2010-12-09 1189
21849 sarmisni hand [1] n.naran 2010-12-09 1995
21848 eej mini ees asuux yum bnaa [2] duck duck 2010-12-09 1127
21847 hi bvsgvichvvdeee asuuh yum bna [3] Clement 2010-12-09 1250
배너신청
자생병원

배너신청