Азийн
улс төрийн намуудын олон улсын бага хурлын VI ерөнхий чуулган “Ази тив:
Маргаашийн сайн сайхны төлөө эрэлхийлэл” сэдвээр энэ сарын 1-4-нд
Камбожийн Вант улсын Пномпень хотод хуралдлаа. Бага хурлын урилгыг
Монголын МАН, АН, ИЗН, НН гэсэн улс төрийн дөрвөн намд илгээсэн байв.
МАН-аас нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож
байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Харин МАН-тай хамтран засгийн эрх барьж буй АН бүс нутгийн улс төрийн намуудын нөлөө бүхий арга хэмжээнд төлөөллөө илгээсэнгүй. АН энэ удаа тодорхой бус шалтгаанаар оролцоогүй явдал Азийн алба нэгтнүүдийнх нь анхаарлыг багагүй татжээ.
ИЗН-аас тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, НН-аас Д.Энхбат дарга нь оролцсон бол, АН-ын төлөөлөгчдийн оронд ҮШНыг үндэслэн байгуулагчдын нэг М.Энхсайхан Пномпенийн хуралд намаа таниулаад иржээ. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал дөрвөн жил тутам чуулдаг бөгөөд намуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой арга хэмжээ юм.