Монгол
Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн Twitter нээж иргэдтэйгээ харилцах
болжээ. Шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр уг үйл
явдал болсон юм. Twitter-ээр залуучуудаас олон сайхан санал ирнэ гэдэгт
итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэж, ажил хэрэгч бүтээлч
санаачилгыг боловсруулан, төр засгийн бод логодоо тусгах боломжтой
гэсэн. Түүний Twitter нээгдэнгүүт олон асуулт ирсэн бөгөөд цаг зав
гаргаж хариулахаа амлалаа.
Хөгжлийн үе шат, орон зай, газар нутаг, цаг хугацаанаас үл хамаарсан энэ харилцааг иргэн хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд дэмждэгээ Ерөнхий сайд С.Батболд илэрхийлсэн.
“Мэдлэгээр баялгийг бүтээх нийгмийн харилцааны хэлбэр” гэгддэг вэб мэдээлэл нийгмийн хамгийн идэвхтэй харилцааны нэг болжээ.
Өнөөдрийн байдлаар Монголд 400 мянга орчим блогчин бий гэсэн судалгаа байна. Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ.
Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг