Бичлэгийн тоо 15,500
Сэтгэлгээний ядуурал бол мөхлийн зам мөн
  Эх орныхоо төлөө санаа тавьдаггүй,сэтгэл зовнидоггүй хүн гэж хэн байхав.Хүмүүсийн хэлдэгээр би амьдралын эрхээр БНСАУ-д ажиллаж амьдарч байна. Төрийн төлөө боож үхдэг оготнын адилаар би бээр боож үхсэн ч бэлхэн байна.
  Залуус нь эх орондоо сайхан амьдрах амьдралын баталгаагүй,эмс охид нь харийн хэн нэгэн баяныг сонгож түүнтэйгээ хувь заяагаа холбож,төрийн хариуцлагатай албан тушаалтнууд нь түрийвчээ түнтийлгэх гэж элгэн садан,эгч дүүс,элс шороогоо ч арилжиж солихоос буцахгүй болсон энэ бүх үнэн байдал эх орныг минь хөгжүүлэх битгий хэл бүр ч улам туйлдуулан доройтуулж байна.
  Саяхан Монголд 10н жил амьдарсан Кимура Аяако гэгч ухаантай япон бүсгүй ёстой л үнэнийг хэлжээ. Тэрбээр Монголчуудыг **ТАРХИНЫ ТУРААЛТАЙ**гэж  үнэн бөгөөд гашуун үгтэй дориун нийтлэл бичсэн байсныг би олж уншсан.Зарим хүмүүс  намайг энэ япон бүсгүйг ухаант бүсгүй гэж хэлсэнтэй минь санал нийлэхгүй биз.
  Мөхөс миний ойлголтоор бол ҮНЭНИЙГ шударга хэлж чаддаг хүн л хамгийн ухаант хүн гэж боддог билээ. Ертөнцийн хүний амьдралд тэгш дүүрэн зохирол зохицол гэгч бүрэн дүүрэн бүрэлддэггүй нь хэн бүхэнд ойлгомжтой.Гэлээ гэхдээ амьдрал,эх орны хөгжил цэцэглэлтийг нөгөө л **Учрыг нь олж,хужирыг нь тунгаана** гэгчээр хэрэв хоолоор зүйрлэж хэлбэл шорвог ч биш,мөн амнаас унах гэсэн үлбэгэр амттай ч биш тийм л амттай хоол хийчихдэг зөв сэтгэлтэй,чадвартай боловсон хүчнийг олшруулбал арай л ахицтай,арай л илүү үр дүнтэй юм боловуу гэж би бодох юм,Ийм хүмүүсийг олшруулахын тулд хамгийн гол нь мэдээж мэдлэг боловсролтой байх нь чухал хэмжүүр гэхдээ хүний хамгийн гол сайхан чанар болох үнэнч шударга,ёс суртахууны маш өндөр боловсрол болох амин хувийнхаа эрх ашиг бус зөвхөн эх орныхоо эрх ашигийг дээдэлдэг ухамсартай тийм хүмүүжлийг дээр дооргүй эзэмшмээр санагдах юм.
  Эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд 1-рт:Хүн нэг бүрийг эх орныхоо төлөө хар амиа хичээлгүй,үнэнхүү зүрх сэтгэлийн гүнээсээ тэмцэж чаддаг байх тийм л ухамсарыг тархи оюунд нь ягштал ойлгуулах.
  2-рт:Төрийн хууль цаазаа ягштал мөрддөг,хуулиа дээдэлдэг,хуулийнхаа өмнө ямар нэгэн баян ч юмуу эрхтэн дархтан эгэл жирийн иргэд ч бай өчүүхэн байх.
  3-рт:Монголчууд бид өнөөдрөөрөө бахархдаг болох хэрэгтэй.
   Өнөөдөр бид **ИХ ЭЗЭН  ЧИНГИС ХААН**гээд л цээжээ дэлдэх нь холгүй бахархах юм,би түүхээ үгүйсгэж байгаа юм биш шүү.Бидэнд яг одоо дэлхийн бусад оронтой эх орноо харьцуулж үзэхэд яг үнэндээ ярих бахархах зүйлгүй ичсэндээ л 13-р зуунаа эргэн санагалзаад байгаа ч юм боловуу гэх бодол өөрийн эрхгүй тархинд минь зурсхийх юм.
  Олимпийн наадмаас алтан медаль авах бахархал мөн,гэхдээ дэлхийн хэмжээгээр Олимп гэдэг наадам бүхэл бүтэн нэгэн зууныг элээсний дараа 2 алт гэхээр надад бас жаахан чамлалттай санагдсан. Гэхдээ цөөхөн ч их ч хүлээлгэсэн ч чанартай 2 алтан медальд би хайртай.Тэр 2 алт бол хүн юу хийж чаддагыг харуулсан буурай хөгжилтэй манай орны бахархал мөнөөсөө мөн болой.
  Монгол төрийн удирдлагууд мөн буруу сэтгэж байгаа хүмүүс бүгд нэг ичдэг ч болоосой,ичих ч цаг болсон. Миний Монголд өнөөдөр үнэн юм алга,бахархах юм ч алга өнгөрсөн түүхээрээ бахархах нь зүйн хэрэг гэвч дэлхийн одоогийн хөгжил дэвшил тэр чигээрээ тэмцэл өрсөлдөөний талбар болжээ,яг л олимпийн алтан медалийн төлөөх үхэн хатан тэмцэлдэх тамирчны нэгэн адил.Би түрүүн дурдсан хүн бүрийн оюун санаанд эх орныхоо төлөө гэх чин үнэн итгэл үнэмшил сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй гэж.Тиймдээ ч Д.Сүхбаатар жанжин маань эх орноо хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд тэрхүү хүчин чармайлт нь та бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэж хэлсэн үг нь одоо ч үнэ цэнээ алдаагүй билээ.
  Монгол эх орон маань яг одоо 12-р зууны дунд  үе буюу сүүлч үе шиг надад санагдах юм.
                Одтой тэнгэр орчиж
                Олон улс байлдаж
                Орондоо унтах завгүй
                Олзлолдон булаалдаж байв
                Хөрст дэлхий хөрвөж
                Хөвчин улс хямралдаж
                Хөнжилдөө унтах завгүй
                Хөнөөлдөн тэмцэлдэж байв гэх МНТ-ны утга санаа нь манай энэ цаг үетэй адил ч юм шиг сэтгэлд буух юм.
  Тиймээ өнөөдөр Монгол эх оронд минь эмх замбараа,эх цадиг гэж байхгүй болжээ харамсмаар.Юм үзээгүй юм шиг социалист нийгмийн айхтар хүлээснээс ангижран уяагаа тасар татсан нохой чөмөгний яс харсан адил шүлсээ савируулан эх орон,элгэн саднаа умартан эд баялагын төлөө амь насаа золихоос ч сийхгүй болсон юм шигээ.Миний Монголоос шударга ёс,хүнлэг сэтгэл,ардчилсан төр үнэртэх байтугай хамгийн адгийн ялзрал үнэртээд байх шиг.Архидалт янхандалт хүний наймаа золбин хүмүүс бол бүүр ч өнгөрсөн хэрэг. Өнөөдөр миний Монгол төөрч байна нэгэн үйл эхэлбэл лам бөө,эсвэл гадны мундаг эрдэмтний заавар зөвлөгөө,эхнэр нөхөр авахад ч тэр,гадаад дотоодод явахад ч тэр бүх зүйл мухар гэмээр сүжиг бишрэлээр бүтдэг болоод ч байгаа юмуудаа. Өөрөө өөрийгөө мэдэхээ байсан ой ухаангүй хүмүүс шиг нь өнөө л хүний гар харж бэлэнчлэх сэтгэлгээ.
   Өнөөдөр ариун зам мөр заагч лам шидтэнгүүд нь лам шиг байж чадахгүй,хэдий сэхээтэн гэх авч үлгэрлээд дагуулж байх ёстой дарга нар нь ч дарга шиг байж чадахгүй байна цаашлаад ард түмэн нь ч ард түмэн шиг байж чадахгүй байна,зөвхөн л өнөөдрийн үмх мах улаан мөнгөний төлөө тархи сэтгэхүй нь ажиллана.Магад өнөөдөр төрж буй нялх хүүхэд нь ч хүүхэд шиг хүүхэд төрж чадаж байгаач юмуудаа үгүй юу.
  Би үүгээрээ Монгол ахуй,Монгол цус,Монгол гэх бүх юм,Монгол улс мөхлийн замруу мөлхөж яваа,мөхлийн эрмэгт тулчихжээ гэж хэлэх санаа байна.
 Би аугаа их Нагаржуна багштаны нэгэн  4-н мөртийг онцлон хэлмээр санагдлаа:
          Хамуугаа маажихад таашаал төрөвч
          Хамуугүй бол түүнээс ч таатай.
          Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас
          Ерөөсөө шуналгүй нь илүү жаргалтай. гэж айлдсаныг ямар үнэн хүчтэй үг вэ? гэж биширдэг бөгөөд бас л өнөөгийн Монголын амьдралтайгаа чадан ядан холбоё уу гэж бодож байна. Өдгөө Монгол эх орон маань хамуугүй биш бүр ужигрсан, ширэлдэж ширшсэн хамуутай болжээ.Бүр загатнаад л загатнаад л,маажаад ураад ч нэмэр болохоо байсан тийм л дагтаршсан хамуутай юм шиг мөхөс би сэтгэнэм. Гэхдээ энэ нь зөвхөн Оюун санаа сэтгэлгээний цэвэр хамуу юм шүү!
  Тархины өлсгөлөн бол ходоодны өлсгөлөнгөөс ч хэдэн мянга дахин их хүнийг хордуулж алж чадах чадалтай аюултай хор юм.Энэ бол сөнөх тавилантай сүйрлийн зам шүү! ҮНЭНИЙГ ХЭЛЭЕ. Монголчуудын сэтгэлгээг өөрчилье,нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн АУГАА ЭЦЭГ ӨВГӨДИЙН НЭРЭЭР нэгэнтээ залбирмуй.
  Сүүлд нь би бүхнийг үгүйсгэе гэсэнгүй шүү.Эндүү ташаа санагдвал хүлцэл өчсүү!
    Бас Баабар ахын үгийг ганц удаа зээлчихэе. БҮҮ МАРТ МАРТВАЛ СӨНӨНӨ!
  
                            БНСАУ. Сөүл хотоос 
..........
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3949475/f04/trackback

ajilchin_zalyy

2010.12.06 12:29:00
*.161.214.45

unen ug helsen hund hun ushuutei uher unasan hund nohoi hutsnaa kkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [1] ajilchin_zalyy 2010-12-06 1227
6229 ENGLISH-MONGOLIAN-ENGLISH Shirley 2010-12-06 601
6228 Дэгү их сургууль DAEGUIHSURGUULI 2010-12-06 580
6227 ~~~~~~~~~~~한국, English, Mongol helruu Orchulaga hiih bolon Gereer ochij zaana~~~~~~~~~~~~ Question 2010-12-06 1251
6226 БАТЛАН ДААЛТ ХИЙНЭ. help-center 2010-12-06 581
6225 Солонгост байгаа монголчуудын анхааралд gazarchin_korea 2010-12-06 838
6224 surgulia solimor bn U_me 2010-12-05 576
6223 12-r sariin 8nd garah kontineirt avto mashin bolon gazriin achaa hyamd avch teeverlene. carmaster 2010-12-05 544
6222 Seould emegtei hund hajuu oroo holsluulne01049645690 princess*** 2010-12-05 614
6221 gereenii bichig hiine,,naidvartai,,mgl taun 604toot,,010-9821-3721 mgltaun604 2010-12-05 644
6220 Zovlogoo ogooch Help me 2010-12-04 679
6219 БНСУ-ын төрийн өмчит улсын их сургуульд суралцацгаая. tira1 2010-12-04 738
6218 АНГЛИ, ОРОС ХЭЛ ЗААНА jagaa74 2010-12-04 907
6217 ШИВЭЭС ХМЙНЭ jagaa74 2010-12-04 542
6216 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-04 2238
6215 HEY OYUTNUUDAA MOCX IIN SHINE JIL HEZEE BOLHIIN URILGA UGUH Y MU SO D BGA OYUTNUUD OCHOOD ORJ BOLOH YMUU [1] AMASTER 2010-12-04 1125
6214 ih baga himjeenii orchuulga hiine O1O 6589 8996 hik 2010-12-04 1012
6213 mongoloos naidvartai hun oruulna urilga hiine 기대 2010-12-03 706
6212 hi oyutnuudaa!!! [1] kooko 2010-12-03 1179
6211 HUMUUSEE TUSLAARAI [1] MR ESUDER 2010-12-03 1106
6210 shine jiliin hyamdraltai,,,mgltaun604toot ,,010-9821-3721..belegtei,,, mgltaun604 2010-12-02 735
6209 bichig barimttai suudliin mashin yaraltai zarna [3] medicine 2010-12-01 1002
6208 i pod touchnii nuuts dugaar yaj gargah we han gargadaag bol wowca 2010-12-01 702
6207 E9-4viztei emegtei ajil haij bna utas 01077558411 mgl_lhg 2010-12-01 571
6206 학력인정확인서 haanaas awah we? tus bolooch hun ardaa [2] sohi5 2010-12-01 1365
6205 ОФФИССЫН АЖИЛД ХҮН ШАЛГАРУУЛЖ АВНА.MONGOLTOUR monbiz_11 2010-12-01 1034
6204 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН [1] tsasaahai 2010-11-29 760
6203 БНСУ-ын төрийн өмчит улсын их сургуульд суралцацгаая. [1] tira1 2010-11-29 971
6202 SOLONGOS ULSIIN TETGELEGTEI IH SURGUULD ZUUCHLANA [2] line2009 2010-11-29 1433
6201 *******12 sariin 13nas ehleh helni kurs****** [1] TeckTonik 2010-11-29 1080
배너신청
자생병원

배너신청