"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хамгийн олон өндөр настантай улс орнуудад амьдралыг уртасгадаг өөрийн гэсэн өвөрмөц арга бий.
Эдгээрээс нутгийн оршин суугчдад аль нь тохирч, аль нь бусад үндэстнүүдэд таарч тохирох вэ? Энэ талаар Оросын эрдэмтэн Владимир Раниний хийсэн судалгааг сонирхуулья.
Япон
Тус улсын хүн ам дунджаар 81,25 жил насалдаг бөгөөд энэ нь хүн амын дундаж наслалтын хамгийн өндөр үзүүлэлт юм.
1941 он хүртэл япончууд дунджаар дөнгөж 40 гаруйхан жил насалдаг байсан бол дайны дараа байдал эрс өөрчлөгдсөн байна.
Япончуудын өндөр насалдгийн нууц нь хортой бодисыг саармагжуулдаг далайн уур амьсгал, зүрхний өвчнөөс сэргийлж, яс бэхжүүлдэг буурцаг голдуу агуулсан хоолны жор, бодисын солилцоог идэвхжүүлдэг ногоон цай, бие организмыг йод, фтороор хангаж байдаг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зэрэг юм. Статистикийн мэдээгээр, тус улсын хүн амын ердөө 3 хувь нь илүүдэл жинтэй ажээ.
Япончуудын хоолнуудаас юуг нь хоолны цэсэндээ оруулбал ашигтай вэ? Та ногоон цай ууж, буурцаг болон загас идээрэй. Гэхдээ загасыг түүхийгээр нь идэх хэрэггүй.
Франц
Хүн амын дундаж наслалт нь 77,7 жил бөгөөд Европын орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Хачирхалтай нь, францчууд эрүүл мэндэд хортойд тооцогдсоор ирсэн бяслаг, цөцгийн тос, мах, масло, янз бүрийн нухаш болон дарсыг ихээр хэрэглэдэг гэнэ.
Гэхдээ Францчуудын өндөр насалдгийн нууц нь маш багаар, удаан иддэгт байдаг ажээ. Тус улсын ресторануудын хоолны порцыг бусад орныхтой харьцуулахад илт бага байдаг байна. Юуг анхаарвал зохих вэ? Амттан идэхээс татгалзаж биеэ бүү доройтуулаарай, бас дээр нь хоолыг яаралгүй тайван идээрэй! Ингэж хоолловол сарын дотор 4-5 кг жин хасч болдог ажээ.
Скандинавын орнууд
Скандинавын орнуудын оршин суугчид дунджаар 75-78 жил насалдаг бөгөөд тэдний энэ урт наслалтыг хачирхалтайд тооцдог. Үнэндээ бол хахир хатуу уур амьсгал болон богино хугацаагаар үргэлжилдэг зуны улирал нь богино наслахад хүргэдэг гэж үздэг билээ.
Тэдний урт наслалтын нууц нь загасны тослог ихтэй мах хэрэглэдэгт байдаг гэнэ. Ийм мах идэх нь зүрх, судас, үе мөчний өвчнөөс сэргийлж, Альцгеймер өвчний явцыг удаашруулдаг ажээ. Сонирхолтой нь 1970-аад оны эхээр Финланд улс зүрхний өвчнөөр нас барагсдын тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог байв. Цэвэр агаарт биеийн тамирын дасгал хийх уриалга гаргаснаар финчүүдийн 70 хувь нь спортоор идэвхтэй хичээллэх болсон бөгөөд дээрх хэцүү асууда л шийдэгдсэн байна.
Финчүүдийг дуурайн загас идэж, спорт танхимд бус харин цэвэр агаарт спортоор хичээллээрэй.
Итали
Италичууд дунджаар 77 жил насалдаг. Хамгийн хачирхалтай нь тэд европын бусад иргэнийг бодвол тамхийг асар ихээр татдаг боловч зүрх, судасны өвчин болон хорт хавдраар өвчлөгсдийн тоо хамгийн бага байдаг гэнэ.
Тэдний урт насалдгийн нууц нь далайн зөөлөн уур амьсгал, халуун улаан чинжүү, мөн гэр бүлийн дотно харьцаа юм.
Тэднээс суралцах зүйл юу вэ? гэвэл, өөрийгөө бүү ганцаардуул, үргэлж ажлын тухай бодлоор толгойгоо бүү гашилгаарай!
Куба
Тус улсын иргэд дунджаар 76 насыг зооглодог бөгөөд энэ нь Европын бус орнуудын дотор хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тус улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг талоноор олгодог бөгөөд кубачууд хатуу тамхи татаж, кофег литр литрээр нь уудаг ажээ. Ийм газарт өндөр настнууд олон баймааргүй мэт санагдавч, Кубын эрүүл мэндийн тогтолцоо нь сайн хөгжсөн, мөн дээр нь кубачууд өөдрөг үзэлтэй ард түмэн учраас өндөр насалдаг гэнэ.
Тэднээс суралцах зүйл нь юу вэ? Сэтгэл санаагаар бүү уна! Азгүй явдал тохиолдвол гутрах хэрэггүй.
zaaaaaaaaaaaaaaaaa