"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
ЭНЭШТ-ийн хvvхдийн бєєрний эмч, килиникийн профессор Б.Ратэйтэй ярилцлаа. Тэрээр хvvхдийн эмчээр 37 жил ажиллахдаа 27 жилд нь бєєрний нарийн мэргэжлийн тусламж vзvvлжээ.
-Хvvхдvvд илvv євчлємтгий болсон шиг санагддаг. Энэ тухайд?
-Хvvхэд євчлємтгий болсон нь vнэн. Үvний гол шалтгаан нь хєдєлгєєний хомсдол, таргалалт байгаа юм. Гэртээ л байвал эрvvл саруул байна гэсэн ойлголтоор эцэг эхчvvд хvvхдээ гэрт нь зурагт vзvvлээд хашчихдаг. Энэ бол буруу ойлголт. Хvvхдийг аль болох агаар салхинд, идэвхтэй хєдєлгєєнтэй байлгах хэрэгтэй. Хот хєдєєгийн хvvхдийг харьцуулж vзэхэд хоолой, шvдний євчнєєр ихэвчлэн хотын хvvхдvvд л євчилдєг шvv дээ.
-Эцэг, эхчvvдэд мэддэг юм шиг хэрнээ мэдэхгvй эргэлзмээр олон асуудал тулгардаг л даа. Тухайлбал, памперс хэрэглэх нь муу эсвэл сайн гээд янз бvрээр ярих юм?
-Памперс хэрэглэх нь таатай биш ээ. Хєгжилтэй орнуудад памперсыг ойр ойрхон сольдог. Харин манайхан болж єгвєл 24 цаг байлгачих гээд байдаг хандлагатай шvv дээ. Эдийн засгийн байдалтай ч холбоотой байх. Ер нь, аль болох хvvхдийг тосч, зориулалтын суултуурт бие засуулж сургах хэрэгтэй. Памперс их хэрэглэснээс хvvхдийн бэлэг эрхтэнд улайлт, харшил vvсч, шээс задгайрах гээд сєрєг нєлєє ихтэй. Жаахан томрохоороо цистит, бєєр шээсний замын євчтэй болох гээд байдаг юм. Тиймээс хvvхдийн ариун цэвэр ялангуяа, охидын ариун цэвэрт онцгой анхаарахгvй бол болохгvй л дээ. Хvvхдvvд бєєр шээсний замын євчнєєр євчилж байгаа бас нэг шалтгаан нь цагаан хорхой байна.
-Тодруулбал, юунаас болж цагаан хорхойтоод байгаа юм бол?
-Хvvхдvvд цагаан хорхойтох нь их байна. Цагаан хорхой бєєрєнд нєлєєлж vрэвсvvлдэг юм. Хvvхдийг цэцэрлэгт орохоос нь ємнє намартаа нэг шинжилгээ єгєєд л хичээлд нь оруулдаг. Гэтэл хорхойн шинжилгээг гурван удаа єгєхгvй бол бас илрэхгvй шvv. 14-21 хонож єндгєлдєг болохоор єндєглєх vе нь таарахгvй бол илэрдэггvй гэсэн vг. Хvvхэд нь шєнє тийчилж, нойронд хєнгєн байна уу, шvдээ хавирч байна уу, бэлэг эрхтэн нь улайж уу, гэдгийг эцэг эх байнга ажиглаж, анзаарч байх хэрэгтэй. Цагаан хорхойтой хvvхдэд дээрх шинж тэмдэг илэрдэг юм.
-Хvvхдээ эмчлvvлсэн ч дахиад л цагаан хорхойтжээ гэх нь бий. Бvрэн эмчлэгддэг гэдэгт зарим хvн эргэлздэг?
-Тийм ээ. Бvрэн эмчилж болно. Харин бvрэн эмчлэхийн тулд эцэг эхтэйгээ гэр бvлээрээ, цэцэрлэгт бол ангиар нь эмчлэх хэрэгтэй байдаг юм. Тэгээгvйгээс нєгєє хvvхэд маань эдгэрсэн ч гэрт нь, ангид нь цагаан хорхойтой хvн байгаа л бол дахин хорхойтдог. Халдвар ор хєнжлийн даавуугаар дамждаг гэж ярьдаг. Гэхдээ vнээс илvv бохир гараар дамжих магадлал єндєртэй л дєє. Наад зах нь тоглоомоор дамжин халдварлаж болно. Тиймээс хvvхдийн гарыг угаалгаж хэвшээрэй.
-Охид циститээр євчлєх нь их байдаг. Энэ нь бєєрєнд муу юу?
-Ер нь, гурван удаа цистит тусвал бєєр євчиллєє гэж ойлгоорой гэсэн бичигдээгvй ойлголт байдаг. Цистит єгсєх замаар бєєрєнд очиж євчлvvлдэг. Бєєрний євчин далд явцтай, зовиур багатай байдаг учраас мэдэхгvй явсаар хvндрvvлэх тохиолдол ч бий. Хvvхэд хавагнаад, ойр ойрхон шээж, шээхдээ зовиурлаад байвал эмчид хандах нь зєв л дєє.
-Циститийг гэртээ энгийн аргаар эмчлэх боломжтой юу?
-Циститэй гэж оношлогдсон ч учиргvй халуурч зовиурлаагvй л бол заавал антибиотекоор эмнэх шаардлага байхгvй ээ. Дээхнэ vед давсаг угаадаг байлаа. Давсаг угааснаар єгсєх замаар бєєрєнд халдвар дамждаг учир угаахаа больсон. Харин vvний оронд шингэн сайн уулгахыг зєвлєж байгаа. Ердийн vеийнхээс гурав дахин их шингэн уулгах хэрэгтэй. Бvсэлхийнээс доош бvлээн баннд, хар цайны ууранд суулгаж, жин тавиад гэрээр эмчилж болно.
-Тєрєєгvй эмэгтэй халуун ууранд сууж болохгvй гэж сонсч байсан юм байна?
-Бололгvй яахав дээ. Ямар ч нєлєє байхгvй.
-Пvvз ємсвєл бєєрний євчтэй болно гэх яриа ч бий?
-Хvvхдийг доороос нь чийг авахуулахгvй, хєлийг дааруулахгvй байх хэрэгтэй. Одооны охид дан трико, нуруу бєєр нь онгорхой хувцаслах болж. Хєвгvvд ч ялгаагvй чийг татсан пvvз чирээд л явна. Ингэснээр циститээр євчилдєг. Бєєрєє євчлvvлэхгvй байхын тулд циститээр євлєхгvй байх нь чухал.
-Єрхийн эмч нар мэдлэг муутайгаасаа хvvхдийн євчинг архагшуулж хvндрvvлээд байна уу гэх хардлага байдаг. Энэ тухайд?
-Тийм байхыг vгvйсгэхгvй ээ. Єрхийн эмчид хvvхдийн нарийн мэргэжлийн мэдлэг дутмаг байгаа нь амьдрал дээр бидэнд ч харагдаж байдаг. Тухайлбал бага зэрэг халуурсан, ханиад туссан хvvхдийг ЭНЭШТ рvv явуулаад байх болж. Ингэснээр бидний ачаалал ч нэмэгдэнэ шvv дээ. Тиймээс єрхийн эмнэлэг дээр хvvхдийн нарийн мэргэжлийн эмч ядаж нэг байх хэрэгтэй. Єнєєдєр бодит байдал дээр хvvхдийн эмнэлэггvй дvvрэг ч байна. Баянгол дvvрэгт хvvхдийн эмнэлэг байхгvй учир хvvхдvvд нь хаа хол Баянхошуунд очиж хэвтдэг. Тийм хол эмчлvvлэх нь эцэг эхэд ч тєвєгтэй нь мэдээж.
ok