Секст хандах бидний хандлага амьдралын туршлагаар маань тодорхойлогддог. Эргэн тойронд маань байгаа хүмүүс бидэнд сайн энерги өгч байвал бидний секст хандах хандлага маань эерэг байж, сексийн амьдрал маань цэцэглэнэ. Харин сексийн амьдрал маань жаахан тиймхэн байвал хаанаас хэн ямар сөрөг нөлөө үзүүлээд байгааг хайхад гэмгүй гэнэ шүү.
Эцэг эх
Яахаараа эцэг эх маань бидний сексийн идэвхитэй амьдралд нөлөөлдөг байна аа гэж үү? Янз бүр байж болох боловч санаатайгаар ямар ч байсан биш л дээ. Нэгдүгээрт бид бэлгийн дур хүслийг их бага ямар нэг хэмжээгээр генээр дамжуулан өвлөж авдаг. Нөгөө талаар бидний өссөн орчин, бидний хүмүүжил, эцэг эх маань сексийн тухайд яаж ханддаг байсан нь бидний бэлгийн амьдралд нөлөөлсөн байдаг. Шашны хатуу дэг жаягтай гэр бүлд өссөн хүүхэд санаатай болон санамсаргүй байдлаар чөлөөт гэр бүлүүдийн хүүхдээс секст ялгаатай хандана.
Шүтэн бишрэгчид
Бидний шүтэн бишрэгч хүмүүс маань бодит хүмүүс биш юм. Бид тэднийг хамгийн мундаг хүмүүс гэж хүлээн авдаг. Тэдний амьдрал гайхамшигтай төгс мэт санагдаж, тэдэнтэй секс хийх нь боломжгүй мэт төсөөлөгдөнө. Бодит амьдрал дээр бүх юм өчнөөн саяар бүтсэн кинонд гарч байгаа шиг байдаггүй. Энэ нь бодит амьдрал дахь сексийг үгүйсгэхэд хүрч, өөртөө ч хажуу дахь ханьдаа ч сэтгэл дундуур үлдэх болгодог. Насанд хүрэгчдийн кино, эротик кинонд гарч буй зүйлстэй өөрсдийн сексийн амьдралаа харьцуулж, тэдэн шиг байна гэвэл бүтэхгүй. “Би яагаад эд нар шиг сайхан харагдахгүй, эдэн шиг ингэж олон дахин дур тавьж чадахгүй байна?” гэсэн бодол толгойд орж ирээд юун бэлгийн идэвхийг өрнүүлэх харин бүр сэтгэлээр унаж дур гутрахаас өөр юм авчрахгүй
Бидний найз нөхөд
Найз нөхөд маань өөрсдийн хайр дурлалын адал явдал, мундаг амжилтуудаараа бидэнд гайхуулах нь бий. Үүнийг нь сонсоод өөрийгөө харьцуулж бодно. Ингээд бид ямар шалихгүйгээ ойлгож бүр сэтгэлээр унаж, дур хүсэл маань алга болно. Энэ хүмүүс яаж ийм мундаг сексийн туршлагатай болсныг гайхашран хүлээж авна. Ихэнхидээ энэ нь сэтгэгдэл төрүүлэх гэсэн хоосон магтаал, онгироо зан л байдаг. Иймээс өөрийгөө хэнтэй ч харьцуулах гэж оролдох хэрэггүй.