"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хvний биологийн нас vндсэн vvрэгтэй ч таны єєрийгєє мэдрэх мэдрэмж ямархуу байна, тvvнээс бvх зvйл шалтгаална. Єєрєєр хэлбэл,
Та єєрийгєє хэдэн настай гэж дотроо тєсєєлнє, яг тэр тєсєєллєєр таны бие махбодийн vйл ажиллагаа явагддаг аж. Хэрвээ Та 40 нас хvртлээ хєгширч байна даа гэж дотроо шаналсаар байх юм бол таны хєгшрєх vйл явц эрчимжиж Та 40 настай, бvр тvvнээс ч ахимаг мэт харагдах болно. Харин залуу сэтгэлгээтэй байвал залуухан байна гэсэн vг.
Эртнээс хvн тєрєлхтний дунд яригдаж ирсэн эл ойлголтыг Америкийн судлаачид шинжлэх ухааны vндэслэлтэйгээр судалгаа явуулан бататтасан байна. Иймд єєрийгєє залуу, эрч хvчтэйгээр мэдрэх мэдрэмж нь залуу насыг уртасгах нэгэн эх vvсвэр болохыг мэргэжилтнvvд тодорхойлжээ. Мєн судалгааны vед эмэгтэйчvvд нас ахих vйл явцад эрчvvдээс хавьгvй илvv санааширдаг болох нь тогтоогдсон байна.