Moderator: mgl_300
МУГЖ И.Одончимэг: Нас нь л надаас дүү юм даа гэхээс бусад бүх зүйлээрээ бид хоёр тохирдог

Ард түмэндээ алаг нүдэн Одноо гэж хайрлагдсан эгэлхэн бүсгүйтэй уулзахаар Соёлын төв өргөөг цагийн зүүтэй
уралдан зорьсон юм. Урлагийн салбарт хорь гаруй жил зүтгэж, гэртээ биш театрт, зугаалж биш ажилласаар залуу насныхаа ихэнх мөчийг өнгөрөөсөн тэрээр тун саяхнаас ханьтай болсон. Гэвч өөрөөсөө дүү хүнтэй дэр нэгтгэлээ гэж багагүй хэл аманд өртсөн түүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авав. Үнэндээ хүний нөхрийг булаахгүй, хүүхдүүдийн нулимсан дээр амьдралаа босгохгүй гэж гүрийсээр өнөөдөртэй золгосон түүнд үүнээс өөр сонголт байсан гэж үү. Тийм ч болохоор зоригтойхон шийдвэр гаргаж, олдсон энэ насандаа багахан ч болов ханийн жаргалыг мэдрэх гэсэн Одноод бас л буруу байхгүй. Одноо ч гэсэн хүн шүү дээ. Хайрлаж хайрлуулж, дурлаж дурлуулж, жаргаж бас жаргаахыг хүсдэг л байж таараа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжгийн бэлтгэлтэй байхад тань ирчихлээ. Ямар жүжгэн дээр ажиллаж байгаа нь энэ вэ?
-Өнөөдөр Цо Юугийн “Аянгын бороо” гэдэг драмын жүжгийн бэлтгэл хийж байна. Энэ жүжиг бол дэлхийн сонгодгуудын нэг. Маш олон оронд тавигдсан, дэлхийн үе үеийн шилдэг жүжигчид хүчээ сорьж ирсэн бүтээл юм. Найруулагчийн хувьд үе үеийн мундгуудад зориулж энэ бүтээлийг тавьдаг. Найруулагч, жүжигчид бүгд л өөрийнхөө хүч чадлыг сорихын тулд ийм сонгодог, том жүжгийг сонгосон. Одоо ард нь гарна л гэж ажиллаж байна. Яаж гарсныг ард түмэн, үзэгчид л шүүх байх даа.
-Энэ Хятадын эмгэнэлт жүжиг гэсэн байх аа?
-Тийм ээ, Хятадын алдарт зохиолчийн бичсэн эмгэнэлт жүжиг. “ХТҮЦ” хамтлаг эмгэнэлт жүжиг тавих гэж байгаа нь үзэгчдэд сонин байж магадгүй. Гэхдээ бид өмнө нь “Хориотой жүжиг”-ийг Найдандорж найруулагчийн удирдлаган дор тоглож байсан. Энэ маань хүмүүст их хүрсэн учраас хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд дараагийн жүжиг нь шилдэг жүжиг байх нь зүйтэй гэж бодсоны үндсэн дээр энэхүү шилдгийг барьж авсан.
-Та энэ жүжигт ямар дүрийг бүтээж байна вэ?
-Файни гэдэг бүсгүйн дүрийг бүтээж байгаа. Угаасаа энэ жүжгийн дүр болгон нь маш нарийн шаглаасаар бүтсэн. Тийм ч учраас чадварлаг жүжигчдийн дотоод сэтгэл, эмоци, сэтгэл хөдлөл, үйлдэл дээр өөрийгөө илэрхийлэх оюун санааны чадвар, чансааг шавхаж гаргадгаараа энэ жүжиг агуу.
Энд тааруухан тоглогдчихоор дүр гэж байхгүй. Нийтдээ найман хүний дүр гардаг. Энэ найман дүр наймуулаа жүжигчин хүний хамаг л чадвар чансааг шавхдаг. Ийм учраас их айж байна.
Шекспир гэдэг шиг Цо Юу нь дорно дахинаас төрсөн драмын мундаг зохиолч л доо. Хамгийн сүүлд энэ зохиолоор холливуд кино хийсэн. Сонирхуулж хэлэхэд бидний сайн мэдэх Брус Лий хамгийн анхны киноных нь бага хүүгийн дүрийг бүтээсэн байдаг. Түүнээс хойш дөрвөн үе явсан байна гээд л бодохгүй юу.
-Файнигийн дүрийг та жаахан тодруулж яриач. Ер нь ямаршуухан бүсгүй юм бэ дээ?
-Тийм гэж хэлэхэд хэцүү. Уран бүтээлийг ярьдаггүй, үздэг гэдэг болохоор үзэгчид ирээд өөрсдөө шүүх байх. Гэхдээ энэ жүжгийн хамгийн өрөвдөлтэй дүр. Хамгийн язгууртан, дээд боловсролтой, маш ухаалаг, их халуун сэтгэлтэй, өрөвч зөөлөн бүсгүйн дүр л дээ. Хичнээн сайхан бүсгүй ч гэлээ золгүй амьдралтай, залуугаараа амьдрал нь төгсөж байгаа тухай гардаг
-Гунигтай төгсдөг болохоор эмгэнэлт жүжиг над их хэцүү санагддаг. Гэхдээ та инээдмийн жанраар илүү гаршсан болохоор амьдрал дээр хавьгүй хөгжилтэй байдаг болов уу?
-Амьдрал дээр ямар байдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс намайг янз бүрээр л ярьдаг. Тоглосон дүрээс нь шалтгаалж янз бүрээр хэлдэг байх л даа. Харин амьдрал дээр хааяа охиноо хөөрхөн баясгачихмаар, инээлгэчихмээр үедээ жаахан жаахан юм яриад инээлгэж орхидог. Мэдээж үргэлж тийм байхгүй. Загнах үедээ загнана, зэмлэх үедээ зэмлэнэ, ярилцах шаардлага гарвал нухацтай ярилцана.
Ер нь бол хүмүүсийн ихэнх нь намайг тайзан дээр байдгаасаа өөр юм гэж ярьдаг. Ямар би өөрийнхөө амьдралыг тайзан дээр хийж байгаа биш. Амьдралд тохиолддоггүй олон явдлуудыг хүмүүст үзүүлэх гэж оролдож байгаа учраас миний амьдралаас тайз баялаг л байж таарна.
-Гэхдээ та амьдрал дээр их зөөлөн бүсгүй байх?
-Зөөлөн үедээ зөөлөн. Хатуу үедээ хатуу. Би аливаа юмны хэмжээг барьж явах дуртай. Хүнийг үзэн ядлаа гэхэд хэтэрч үзэн ядаад, хайрлаж нялуурлаа гэхэд жигтэйхэн нялуураад байдаггүй. Юмны хэмжээг барьж явахсан гэж боддог. Магадгүй тэр нь ч над их нөлөөлдөг болов уу.
Хүний зүрхний гүнд нөлөөлөх хамгийн чухал хэрэгсэл бол бас л урлаг
-Тайзан дээр олон удаа гарахдаа энэ л надтай их адилхан дүр юм гэж бодогдсон үе бий л байх?
-Хүнд бурханаас авахуулаад буг хүртэлх бүх л чанар байдаг гэдэг. Над бол сайн, муу олон чанар бий. Гэхдээ тоглож байсан дүрүүдээ харахад надтай их ойр санагддаг. Найруулагч нар тэгж бодож өгдөг ч юм уу, голцуу л надтай ойр дүрүүд таардаг. Эсвэл би жүжигчин хүн болохоор тэр дүрд тоглохдоо өөрийнхөө сэтгэлийг шингээж, энэ дүрийг ингээд нэг үзэгчдэд хүргэчих юмсан гэсэн сэтгэлийн тээшээ тэнд нь шингээж чаддаг учраас ойрхон санагддаг байж болох юм.
-Эдгээр чанарыг тань үнэлсэн болохоор TV9 телевизээс жил бүр зохион байгуулдаг “Нийгмийн зүтгэлтэн” эмэгтэйн шагналыг энэ удаа урлагийг төлөөлүүлж танд өгсөн байх. Тань шиг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдралаа авч яваа бүсгүйчүүд цөөхөн байдаг, гэхдээ бас олон бий?
-Тийм ээ. Ёстой өөрийнхөө хүчээр амьдарч яваа эмэгтэйчүүд Монголд зөндөө бий. Зөвхөн өөрсдийнхөө төлөө биш, тэр их хүч нь нийгэм рүүгээ нөлөөлж л байгаа. Энэ удаа Нийгмийн зүтгэлтэн эмэгтэйн шагналыг урлагаас төлөөлж над өгсөн. Магадгүй урлаг өөрөө бас л нийгэмд үйлчилдэг зүйл шүү дээ. Нэгэн агуу хүн “Шүүхээр шийдвэрлэгдээгүй олон муу үйлдлийг театр ялладаг, хуулиар хуульчлагдаагүй олон сайхан үйлдлийг театр сурталчилдаг юм” гэж хэлсэн байдаг. Энэ үг үргэлж миний сэтгэлд хадаатай явдаг болохоор шагнал авах үеэрээ би хүмүүст хандаж хэлсэн. Театр, дэл¬гэцийн урлагийн нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гайхамшигтай чанар нь энд л байдаг. Гэтэл хүний зүрхний гүнд нөлөөлөх хамгийн чухал хэрэгсэл бол бас л урлаг. Ямар ч шинжлэх ухаан, техникийн ололт, амжилт, арга судалгаанаас илүүтэй урлаг өөрөө хүний зүрхний мухарт очиж тусдаг. Урлагийн нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх гайхамшиг нь үүнд л оршдог юм. Тийм учраас урлагийн салбарт хийсэн миний үйлсийг үнэлээд энэ шагналаар урамшуулсан болов уу. Аливаа шагнал, урамшуулал хүнд маш их урам зориг өгдөг болохоор нийгэмд хэрэгтэй олон зүйлийг уран бүтээл дээрээ тусгая гэж би бодсон.
-Тийм ээ, бүсгүй хүний зүрхийг шархлуулах олон л гунигтай үйл явдал нийгэмд болж байна. Та ч гэсэн ихийг харж байгаа байх?
-Их байна. Энэ бүгдийг би бүтээлээрээ харуулна. Би өөрийгөө бүх хүнд таалагдаж байна гэдэгт итгэдэггүй
-Тэгвэл бүсгүй хүн тэнгэрийн талыг үүрдэг гэдэг. Таны нуруун дээр хэр их ачаа явдаг бол?
-Байлгүй яах вэ. Гэхдээ би үүнийг ерөөсөө ачаа гэж бодож байгаагүй. Миний амьдрал угаасаа л ийм байсан болохоор над хүнд санагддаггүй. Хүн өөрийнхөө хүслээр, хүн өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа учраас түүнийгээ хүнд ачаа гэж боддоггүй болов уу.
-“Хүмүүс амьдралыг дэндүү хэцүү гэж боддог. Тэд өөрсдөө амьд¬ралыг хүндрүүлж байгаа тул тийм байхаас ч өөр яах вэ” гэж нэгэн суутан хэлсэн байдаг шиг тантай би санал нэг байна. Ямартай ч та өнөөдөр ард түмнийхээ алаг нү¬дэн охин нь болсон нь сайхан хэрэг юм?
-Би урлагт ороод 22 жил болжээ. Миний бодлоор жүжигчдийг хийсэн дүрээр нь хүмүүс хүлээж авдаг. Харин жүжигчин хүн болгоны дотор нэг тийм бүтээл хийх юмсан гэсэн тээш үргэлж явдаг. Тэрийг л нэг гаргаад тавьчихвал санаа нь амардаг. Тэгтэл дахиад өөр тээш хүрээд л ирдэг.
Ер нь өнгөрсөн он жилүүдэд на¬д нэг зүйл ажиглагдсан. Тэр нь юу вэ гэвэл жүжигчин хүний тоглолт, хийсэн дүрээс нь тухайн хүний мөн чанар харагддаг. Магадгүй миний ээжийн өгсөн хүмүүжил миний уран бүтээлд нөлөөлдөг байж болно. Хүнд муу үйл хийхгүй, зөв явах юмсан гэж бодож явдаг хүсэл маань миний уран бүтээлүүдэд шин¬гэдэг болов уу. Энэ нь ч миний бүтээсэн дүрүүдээс харагдаж, үнэртсэн болохоор өнөөдөр үзэгчид намайг хайрласан байх. Гэхдээ мэдээж зарим хүнд би таалагдахгүй л байгаа. Би өөрийгөө бүх хүнд таалагдаж байна гэдэгт итгэдэггүй. Над дургүй хүмүүс байж л байгаа шүү дээ.
Олдсон энэ хэдэн өдрийг аз жаргалтай л өнгөрөөмөөр байна шүү дээ
-Хүмүүс дуртай ч бай, дургүй ч бай та урлагийн төлөө 20 гаруй жил зүтгэчихлээ. Харин саяхнаас л хувийн амьдралдаа анхаарч эхэлсэн. Жаахан оройтсоныг эс тооцвол “болоо ш дээ” гэж хүмүүс үнэлж байна лээ?
-Хоёр жилийн өмнө нэг хүн на¬д “Одноо чи урлагийнхаа гавьяаг байгуулчихлаа. Одоо амьд¬ралынхаа гавьяаг байгуулах хэрэгтэй” гэж хэлж байсан. Энэ үг над их туссан. Би хүний үг сонсоогүй юм шиг өнгөрдөг мөртлөө орой нь очоод заавал боддог. Бодохдоо дандаа над хэрэгтэй юм юу ярьчихав аа гэж боддог.
Үнэхээр ч ажил ажил гэж явсаар байтал цаг хугацаа над мэдэгдэхгүйгээр өнгөрсөн. Нэг л мээхэд би өдий насыг насалчихаж. Насаараа хүнтэй суухгүй байх гэж бодох үе хүртэл байсан. Нөхрийн талаар огт бодохгүй, ажлаа хийгээд л явдаг байлаа. Хувь тохиол гэж байдаг бол би хэн нэгэнд сэтгэл алдраад суух байх гэж бодохоос цаашгүй явсан гэх үү дээ. Гэтэл хүнтэй суух л тавилантай байж. Нэг л өдөр миний энэ амьдрал над хүрээд ирсэн.
-Тийм ч болохоор та аз жаргалтай байна уу?
-“Хэзээ ч амьдрал төгсөж магадгүй. Төгсгөл нь харагдаагүй байхад тэр хүний аз жаргалтай байна уу, үгүй юү гэдгийг яриад яах вэ” гэдэг шүү дээ.
Гэсэн ч би өнөөдөр аз жаргалтай байна. Аз жаргал гэдэг бол ерөөсөө л сэтгэл ханамж 100 хувь байхыг хэлдэг. Би хэд ч наслаа билээ. Бас олдсон энэ хэдэн өдрийг аз жаргалтай л өнгөрөөмөөр байна шүү дээ. Тийм ч болохоор би энэ амьдралыг шийдсэн. Одоо сайхан байна.
Хүний жаргалыг булаагаагүй болохоор миний энэ сонголтыг өршөөх байх л гэж бодож байна
-Ханьтай байх шиг жаргал хаана ч байхгүй гэдэг юм билээ?
-Хань ижилтэй байхын олон сайхан жаргалыг мэд¬рэхгүй явжээ. Яагаад хүмүүс ханьтай бол гэж байнга хэлдэг байсны учрыг одоо л ойлгож байна. Хүн өөрөө энэ бүхнийг амталж, мэдрээгүй цагт мэддэггүй юм байна. Би юугаар ч дутахгүй байна гэж бодож явсан бол өнөөдөр дутагдаж байсан гэдгээ маш сайн ойлгосон.
-Таныг ханьтай болсонд би ч гэсэн хувьдаа баяртай байна?
-Баярлалаа. Зарим хү¬мүүс чам шиг бодолтой бай¬гаа ч зарим нь дургүйцэж бай¬гааг үгүйсгэхгүй. Нэг хүн над “Би чамайг овоо ухаантай эмэгтэй юм болов уу гэж бодож явтал чи юу хийчих вэ” гэж хэлсэн. Тэр хүний үгийг би бодоогүй биш, бодсон. Хүн хүний бодлыг ямар мэдэх биш. Би олон жил ямар ч байсан хү¬ний нөхрийг салгахгүй, хүүх¬дүүдийн нулимсан дээр амьдралаа босгохгүй гэж бодож ирсэн. Тэр зарчимдаа ч хүрсэн. Тиймээс намайг Монголын ард түмэн яллах хэрэггүй, тэнэг хүүхэн гэж хэлэх ч хэрэггүй. Яагаад гэвэл би хүний жаргалыг булаагаагүй болохоор миний энэ сонголтыг өршөөх байх л гэж бодож байна.
-Тантай санал нэг байна. Олон бүсгүй тань шиг бодож яваасай гэж хүсч байна?
-Тийм ээ. Над тэр үгийг хэлсэн хүн миний амьдралаар амьдарч үзээгүй учраас, тэр өөрөө зүгээр л эхнэртэйгээ суугаад аз жаргалтай явсан болохоор сэтгэлийг минь ойлгоогүй байх. Би хэн нэгэн эмэгтэйн атаа хорсол, цөхрөл нулимсыг үзээгүй нь л чухал шүү дээ. Манай хүн ч гэсэн намайг тэгж л сонгосон.
Бид хоёр мэргэжил нэг¬тэй, уран бүтээлчийнхээ хувьд бие биенээ маш их хүн-дэлдэг улсууд.
Би мөнх биш учраас “чи ганцаараа шүү” гэдгийг л охиндоо ойлгуулж өгөхийг хичээдэг
-Мэргэжил нэгтэйн дээр нэг хамтлагаас хосууд төрсөн нь сайхан санагдсан?
-Тийм ээ. Их амар байдаг юм. Өглөө гараад орой яг л хамт гэртээ орж ирнэ. Харин үргэлж хамт байдаг болохоор нэг нь рекламны зураг авахуулахаар хэдхэн цаг салахад л хурдан ирээсэй гэж үгүйлдэг. Тийм ч болохоор “ямар азаар чи бид хоёр хамт байна вэ” гэж бид баярладаг.
Тэгээд ч над шиг урлагийн хүнийг ойлгодог эр хүн хажууд байгаа нь сайн хэрэг. Өөр мэргэжлийн хүнтэй суусан бол хэн л эхнэрээ оройтуулж ирүүлэхийг хүсэх вэ дээ.
Охин маань ч гэсэн япон явахаасаа өмнө “миний сэтгэл амарлаа” гэж ирээд л ярьж байсан. Би өөрийгөө болоод л байна гэж боддог байсан болохоос миний охин ч гэсэн ээжийгээ ханьтай болохыг хүсдэг байсныг тэгэхэд л ойлгосон. Миний ээж, миний охин, найз нөхөд маань бүгд баяртай байгаа. Миний төлөө олон хүн сэтгэл зовж явсныг ойлгоод тэднийгээ хайрлах сэтгэл улам их төрсөн шүү /Инээв.сурв/.
-Газар дээрх ганц охин тань хүртэл таныг ойлгосон юм байна. Ухаантай л охин юм?
-Хүний охин үр гэдэг онцгой л доо. Хүн ер нь ганц хүүхэдтэй байвал охинтой л байх хэрэгтэй. Энэ зүгээр миний бодол шүү.
Учир нь эмэгтэй хүн өөрөө их нарийн мэдрэмжтэй. Ми¬ний ээж аваарт орчихоод хэв¬тэж байхдаа намайг ирэхэд л бүх сэтгэлээ нээж, харин би ээжийнхээ хэрэгцээтэй бүх зүйлийг мэдэрч, хийдэг байсан. Тэр үед ээж маань “охинтой байх ямар сайхан юм бэ” гэж билээ. Харин би ямар азаар ээждээ охин нь болж төрөө вэ гэж бодсон. Ээж маань ч гэсэн ямар азаар би ганц охин төрүүлээ вэ гэж бодсон гэсэн. Тэгэхээр охин хүүхэд байгалиасаа зөөлөн, хүний сэтгэлийг ойлгохын төлөө төрдөг юм шиг байна лээ.
Бүсгүй хүн амьдралд маш амархан нухлагдаж, гун¬дах магадлалтай. Тэр утгаараа амьдралын ямар ч эрээн бараантай учирлаа гэхэд миний охин түүнийг сөрөх чадвартай байгаасай гэж бодож л би охиндоо олон зүйлийг ярьдаг юм шүү дээ. Хү-ний ганц хүүхэд болохоор ар¬чаагүй, дорой, нялуун нялцгай өсгөчих вий гэхээс айдаг. Би мөнх биш учраас чи ганцаараа шүү гэдгийг л ойл¬гуулж өгөхийг хичээдэг дээ.
Хорвоо над тийм азыг дахин өгөх эсэхийг би мэдэхгүй, өгөөсэй л гэж хүсч байна
-Эх хүний боддог л бодол байна. Гэхдээ та охиноо ганц шүү гэж бодохын оронд хоёр, бүр гурав болгоё гэж хичээсэн нь дээр биш үү. Охин тань ч том болчихлоо?
-Би ажил гэж гүйсээр байгаад өөрийнхөө амьдралыг энэ талаар нь золиосолсон гэж боддог. Ер нь эмэгтэй хүн хүүхэд гаргах хэрэгтэй. Доод тал нь гурван хүүхэдтэй болох хэрэгтэй. Харамсалтай нь энэ бол миний л сонгосон амьдрал. Эргээд амьдралаа харж байхад би бүтээл хийх юмсан гэж олон жил явжээ. Яг одоо бодоход хамгийн гоё бүтээл бол хүн. Хорвоод ганцхан шүү дээ. Түүнтэй адилхан хүн гэж байхгүй. Нүд, ам, хамар, бие галбир, оюун санаа, тархи гээд л. Хүн гэдэг чинь ямар их оюунлаг, ямар их чадвартай, ямар их хүчтэй амьтан билээ. Тэгтэл тийм гоё, нандин бүтээлийг анзаарахгүй, бодохгүй л явсан байна. Энэ мэтээр миний хүсэл мөрөөдөл их. Харин хорвоо над тийм азыг дахин өгөх эсэхийг би хэлж мэдэхгүй. Өгөөсэй л гэж хүсч байна.
-Тэгвэл та доод тал нь гурван хүүхэдтэй болох нь ээ?
-/Инээв.сурв/ Одоо бол яг тэгж бодож байна.
-Хүүхэдтэй бүсгүйчүүдийг хадмууд нь хүлээж авахдаа тийм ч таатай ханддаггүй. Харин таныг хадмууд тань их сайнаар хүлээж авсан сураг сонсогдсон?
-Миний ээж багш хүн. Намайг зөв сайхан хүн болгохын төлөө бүр багаас минь маш олон зүйлийг ярьдаг байсан. Миний ийм сайхан яваа нь ээжийн маань гавьяа. Энэ ч утгаараа миний ээж маш ухаалаг эмэгтэй. Ер нь ухаалаг хүн амьдралд мул-гуйгаар ханддаггүй. Аль бо¬лох зөв талаас нь, аль болох ойлгох талаас нь ханддаг учраас бид хоёрын амьдралд тэр л чанараараа хандсан.
Бараагийн маань ээж таван сайхан хүүхэд өсгөсөн хүн бий. Хүүхдүүд нь бага байхад хань нь өнгөрсөн ч тавын таван хүүхдийг огт хүнтэй суулгүйгээр өдий болтол нь өсгөсөн. Манай Бараа айлын бага хүү шүү дээ. Хүнтэй суулгүйгээр өөрийнхөө амьдралд тохиож буй бүх л зовлонг нуруун дээрээ үүрч гарч чадсан эмэгтэй гэдэг бас л мундаг хүн байж таарна. Энэ хоёр сайхан хүн биднийг зөвөөр хүлээж авсан.
Ямар азтай охин Бараатай суух бол доо, бас л амьдралд хэрэгтэй хүн байна шүү гэж боддог байлаа
-Хүний эцэг, эх ханилж суухад хамгийн ихээр нөлөө үзүүл-дэг. Тийм ч боло¬хоор та хоёрын ээжүүд өөрсдөөсөө хийж чадах бүхнээ хийсэн юм шиг байна?
-Тийм ээ. Бид хоёрын бодож байсан хэмжээнээс шал өөрөөр хүлээж авсан. За, ёстой юу л болох бол доо гэж бодож байтал ард түмэн ч их зөөлнөөр хүлээж авсан шиг санагдсан. Тэгэхээр хүнд муу юм хийхгүй, ямар ч хүнд зөв, сайхан сэтгэлээр хандаж явахад амьдрал ч гэсэн чамайг хайраар хүлээж авдаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
-Өнөөдөр Бараа та хоёр өөд өөдөөсөө харж суучихаад жүжгийн зохиолоо уншиж байсан. Ер нь яаж яваад та хоёр урлагийн тайзнаас гэр бүл болтлоо дотно харьцаанд хүрэв ээ. Үүнийг олон хүн сонирхож байгаа?
-Хүнд мэдрэмж гэж бий. Бараа намайг их хүндэлдэг нь мэдрэгддэг байсан. Уран бүтээлчийнх нь хувьд л намайг хүндэлж байна гэж анх хүлээж авдаг байлаа.
Миний хувьд Барааг анх хараад “дажгүй сайн жүжигчин гарах нь дээ” гэдгээс цаашгүй байсан. Ирээдүйд сайн жүжигчин болох нь, жүжигчин хүнд байх ёстой бүх чанарууд байна. Дуу хоолой, бие хаа, царай зүс гээд жүжигт л баймаар, гол дүрүүдэд л тоглож баймаар залуу уран бүтээлч гарч ирж байна даа гэж бодогдсон. Яваа яваандаа бид хоёр аливаа уран бүтээл дээр хамтарч ажиллахдаа хүнийхээ мөн чанаруудыг ойлголцож эхэлсэн. Энэ хүн юуг хайрлаж хүндэлдэг юм байна, амьдралаас юуг үнэлдэг, юуг үзэн яддаг, юуг жигшдэг, яаж амьдрах хүсэлтэй юм байна гээд хү¬нийхээ мөн чанарын үүд¬нээс илүү мэдэрсэн. Тэр нь ми¬ний эр хүнийг үнэлэх үнэлэмжүүдэд дүйцэж, тохирсон. Эр хүн тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн миний аймаар хатуу болзлуудыг давж чадсан гэх үү дээ /инээв.сурв/. Тийм ч болохоор “Ямар азтай охин Бараатай суух бол доо. Бас л амьдралд хэрэгтэй хүн байна шүү” гэж боддог байлаа.
Бараагийн эрч хүч, энерги нь нөлөөлсөөр байгаад намайг аваад суучихсан болов уу гэж боддог
-Тэгээд л шууд ойлголцоод нэг гэрт орчихсон юм уу?
-Ерөнхийдөө битүүдээ бие биенээ ойлгоод л яваад байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бид хоёрын амьдралд хүнд асуудлууд тулгарч эхэлсэн. Яагаад гэвэл хүнд татагдана гэдэг их хэцүү. Үүний эсрэг амьдарна гэдэг бас хэцүү. Хоёулаа болохгүй ээ гэж бид хэсэг хугацаанд явсан. Яагаад ч болохгүй гэж явсан цаг хугацаа бидэнд бас бий шүү дээ. Түүнээс биш шууд нийлчихсэн юм биш. Гэсэн ч зугтаах тусмаа нийлдэг юм байна. Зугтаах тусмаа бие биенээ үгүйлдэг, бие биенээ хайрладаг. Зугтаах тусмаа хамт амьдармаар санагдах болсон. Тэгээд нэг өдөр л “Ингэж байгаад юу хийх вэ. Хоёулаа нийлээд амьдаръя” гэж Бархүү маань хэлсэн. Залуу хүн болохоор зоригтой л байдаг юм билээ. Би өөрөө амьдралын сайн, муу олныг үзсэн болохоор татгалзах байр суурин дээр байсан. Харин сүүлдээ Бараа-гийн эрч хүч, энерги нь нөлөөлсөөр байгаад намайг аваад суучихсан болов уу гэж боддог/инээв.сурв/.
-Бараатай суух азтай охин нь та өөрөө байж?
-/Инээв.сурв/ Магадгүй ээ. Бид хоёрын сонирхол их нийлдэг. Хоёулаа гэрсэг амьтай. Олон хүний дуу шуугиантай газраар хоёулаа явах дургүй. Зан ааш нь их нийлдэг. За тэгээд зав л гарвал гэртээ байх сонирхолтой. Их гэр бүлсэг, гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог. Энэ нь ч нийлэхэд бас нөлөөлсөн болов уу.
-Одоо та хоёр зав л гарвал хоёулх¬наа байхыг эрмэлздэг болсон уу?
-Зав л гарвал охиноо аваад хо¬тоос жаахан гадагшаа салхинд гарах ч юм уу, ер нь цөөхүүлээ байх дуртай.
Охин маань бид хоёрыг нийлэхэд дургүйцэхгүй байсан нь том хүчин зүйл болсон
-Танай охин, Бараа хоёр сайн ойлголцдог байх?
-Манай охин, Бараа хоёр надаас түрүүлж ойлголцсон гэж боддог. Миний охин Бараа бид хоёрын асуудалд зөв ханд¬лага үзүүлээгүй бол өнөөдөр иймдээ тулахад хэцүү. Бараа үүнийг тоо¬цоолсон байх л даа.
Ямартай ч охин маань Бараа¬гийн талаар зөв бодол¬той, бид хоё¬рыг нийлэхэд дургүйцэхгүй байсан нь маш том хүчин зүйл болсон.
-Олон жилийн турш та ганцаараа явсан хүн. Харин одоо айлын эзэгтэй болсноор ачаалал, хариуцлага нэмэгдсэн байх?
-Ачаалал маань харин ч хөнгөрсөн юм шиг санагддаг. Манай охин, Бараа хоёр намайг нэг их хоол унданд гар хүргэхийг хүсдэггүй. Чи сууж бай, чи амарч бай, би хийчихье гээд л өмнүүр ороод хийчихдэг. Бараа маань өөрөө хоол хийх дуртай. Тэр нь ч надад амар байдаг /инээв.сурв/. Би нэг ийм л заяанд төрсөн хүүхэн шиг байна.
-Тэгвэл Бараа танд их л сайн юм байна?
-Над ийм байдал нь таа¬лагд¬даг. Тэгэхгүй тэр диван дээр очиж хэвтчихээд миний ямар хоол хийхийг хүлээгээд л, хэдэн цамцаа угаалгын машинд шидчихээд миний хэзээ угаахыг хараад суудаг бол бас сонин шүү дээ. Гэтэл нөхөртэй боллоо гээд над нэмж ачаалал ирээгүй.
Би нэг хүнийг хайрлавал хайрласан шиг хайрлана
-Гэхдээ та хэр халамжтай эмэгтэй вэ?
-Би нэг их нялуун биш. Гэхдээ нэг хүнд сайн болвол сайнаараа л дуусдаг. Нэг хүнийг хайрлавал хайрласан шиг хайрлана. Өөртөө таарсан, таалагдсан гутлыг би хэдэн жил ч өмсөж чадна. Тэр гутлыг хэдээр нь ч аваад зөвхөн тэрийгээ л өмсөөд байж чадна. Юмнаас ерөөсөө уйддаггүй. Яг л сонирхсон, дурласан, таалагдсан бол би огт уйддаггүй зантай.
-Бараагаас бол хэр барагтай уйдахгүй нь ээ. Уучлаарай энэ тоглоом шүү?
-Уйдахгүй ээ. Гэр бүлтэй атлаа өөр хүн харна гэж миний сэтгэлд огт буудаггүй. Энэ бол миний хайрын үнэ цэнийг мэдрэхтэй холбоотой. Миний хувьд гэр бүлийг маш чухлаар төсөөлж, ойлгодог.
Миний үзсэн нэг кинонд нэгэн бүсгүй өөрийнхөө өсвөр насандаа амьдарч байсан газар хоёр жаахан хүүхдийг дагуулж ирдэг. Гэтэл тэр газар нь бүр сүйрээд зөвхөн байшин л үлдсэн байдаг. Тэгээд нөгөө хоёр хүүхэдтэй тэр байшиндаа тоглож наадаад л буцах болсон чинь хүүхдүүд “Та энэ байшиндаа үл¬дэх үү” гэж асуудаг. Харин бүсгүй “үлдэхгүй, яагаад гэвэл миний хайрлаж байсан бүх хүмүүс энд байхгүй” гэж хэлдэг. Та тэгээд л явах гээд байгаа юм уу гэж хүүхдүүдийг асуухад “Энд намайг хайрладаг хүмүүс маань алга” гэж хариулдаг юм. Тэр бүсгүйн хэлсэн “Энд намайг хайрладаг хүмүүс маань алга” гэдэг үг над их содон туссан. Тэгэхээр гэр бүл гэдэг энэ хорвоо дээр хэзээ ч, хэн ч чамайг хайрлахгүйгээр хайрлаж чаддаг. Чиний төлөө амьдарч, чиний төлөө зүтгэж, чиний төлөө алалцаж чадах хүн тэр гэр бүлд л байдаг. Гэр бүл гэдэг зөвхөн эр, эм хоёр хэдэн хүүхэд гаргаад, мөнгө олохын төлөө зүтгэдэг зүйл биш. Гэр бүл гэдэг энэ хорвоо дээр хэнээс ч илүү хайрлах хүн нь байж, хэнээс ч илүү өмгөөлөхийг хэлдэг. Тийм ч учраас гэр бү-лийнхээ хүнийг хайрлаж, гэр бүлийнхээ хүний нэр төрийг боддог байх хэрэгтэй. Эр нөхрөө хайрлаж, нэр хүндийг нь өргөж явах ёстой. Хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газар эхнэртэйгээ явж байхад хэн нэг нь хараад “Би энэний чинь эхнэртэй учиртай. Хөөрхий энэ муу амьтны эхнэр нь над сайн шүү дээ. Энэ муу нөхөр нь мэдэхгүй л явна” гэж нөх¬рөө бусдаас дор оруулахгүй байх хэрэгтэй.
Гэр бүлийн уур амьсгал гэдэг уг нь их гоё зүйл шүү дээ. Гэхдээ юмны үнэ цэ¬нийг мэддэг болсон цагт л эр нөхрөө хуурахгүй, эхнэрээ хуурахгүй, нөхрөө бусдаас дээгүүр алхаж явах үнэ цэнийг бий болгох ёстой гэдгийг ухаардаг. Тэгэхгүй бол эхнэрээ, нөхрөө хуурч явах нь утгагүй. Түүний гэр бүл ямар ч үнэ цэнэгүй болно гэсэн үг. Үүнийг гэр бүл болж байгаа бүх улсууд маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан.
“Би чамд хайртай” гэхэд нь шоконд ороод сонин л болдог юм билээ
-Тэр үнэн шүү. Гэхдээ ийм босго өндөртэй бүсгүйг Бараа эхнэрээ болгож чадлаа?
-Би архи уудаг хүнтэй хэзээ ч амьдрахгүй гэж дотроо хатуу шийдсэн. Тамхи татдаг хүнтэй нэг дор байж чадахгүй. Яагаад гэвэл тамхины утаа үнэртээд л миний хамар, ам битүүрдэг. За бас эмэгтэй хүнийхээ хувьд би түүнийг харж таашаал авах хэрэгтэй. Гэтэл тэр хүнд чадвар бас байх ёстой. Орой үдэш баар цэнгээний газраар явж, охид хүүхэн рүү өлөн нүдэлдэг эр хүнд би үнэн голоосоо дургүй. Бас гэр бүлээ үл хүндлээд л энд тэнд балай мааз яриа ярьж, эхнэрээ эвгүй байдалд оруулдаг эр хүн над бас таалагддаггүй. Эхнэр л хоол хийх ёстой гээд гэр орондоо сонин уншаад хэвтчихдэг хүн сонин биш. Ачааллыг адилхан л үүрэх ёстой.
Энэ бүх шалгуурыг Бараа давсан. Ёстой нас нь л надаас дүү юм даа гэхээс бусад бүх зүйлээрээ бид хоёр тохирдог. Хамгийн гол нь энэ бүх сайхан чанаруудыг би Бараагаас олж харсан.
-Анх сэтгэлээ илчлэхэд нь та яаж хүлээж авсан бэ?
-Би өөртөө итгээгүй. “Чамд хайртай” гэж хэлэхэд нь шоконд ороод сонин болдог л юм билээ. “Ямар азтай охин Бараатай суух бол доо” гэж бодож байсан хүн маань хэлж байна шүү дээ гэж бодохоор бүр сонин болсон. Гэхдээ л би их азтай юм.
-Тэгвэл Бараа Одноотой сууснаас хойш тайз, дэлгэц, рекламны од боллоо гэсэн яриа гарах болсонд та ямар хариулт өгөх вэ?
-Эр хүн гэдэг утгаараа бахархал болгож би нөхрөө сонгосон. Би түүнийг хүндлээгүй, тоогоогүй бол сууна гэдэг хэцүү. Ялангуяа над шиг олон жил ганцаараа шийдвэр гаргаж ирсэн бүсгүй хүнд өөрөөс минь дор эрэгтэй хүн тэгтлээ сонирхол татахгүй болчихдог юм байна. Муухайгаар яривал би хэзээ ч авьяас чадваргүй хүнтэй суухгүй байсан. Хэрвээ тэр авьяас чадваргүй байсан бол миний нүдэнд өртөх ч үгүй. Энэ ч утгаараа Бараад өөрт нь юм байгаа болохоор гол дүрд тоглож, клипэнд тоглооч гэсэн санал ирдэг. Би гуйж клипэнд тоглуулаагүй. Хүмүүс өөрсдөө Барааг гуйж ирдэг.
-Ярилцсанд баярлалаа.
МУГЖ И.Одончимэг: Нас нь л надаас дүү юм даа гэхээс бусад бүх зүйлээрээ бид хоёр тохирдог |