Хотын
дарга Г.Мөнхбаяр Олон улсын санхүүгийн корпорацийн Хятад, Монгол Улсыг
хариуцсан менежер Хуан Чан Чо-той уулзах үеэрээ дээрхи үгийг хэлэв.
Хувийн хэвшлийг дэмжиж ажилладаг тус байгуулага Улаанбаатар хоттой
хамтарч ажиллах сонирхолтой буйгаа дуулгасан.
Өнгөрсөн хугацаанд Хаан, Хас банктай хамтарч мөн MSC компанид дэмжлэг үзүүлснээ яриан завсраа ноён Чо дурдлаа. Хотын даргын зүгээс түүнд тавьсан санал нь гэр хорооллын 400 айлыг барилгажуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт байв. Энэ 12 дугаар сард НИТХ хуралдана. Уг хуралдаанаар гэр хорооллын 400 айлд шууд гар дээр нь бэлэн мөнгө тавьж өгөөд газрыг нь чөлөөлж авах асуудал орно.
Чөлөөлсөн газарт орон сууцны барилга барихад урт хугацаатай, хүү багатай зээл нэн чухал байна. Энэ нь танай байгуулагын үйл ажиллагааны гол чиглэл болох хувийн хэвшлийг дэмжих ажилтай яв цав нийцнэ. Тийм болохоор судалж үзээд хариугаа ирүүлнэ үү гэж Г. Мөнхбаяр хэллээ. Олон улсын санхүүгийн корпораци хотын нийтийн тээврийн асуудлыг сонирхож буйгаа илэрхийлээд, тавьсан саналыг судалж үзэхээ амаллаа.