Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Элэгний церроз өвчнөөр биеийн байдал нь хүнд байгаа эмэгтэйн найз нөхөд манай телевизэд хандлаа. Эрдэнэбурмаа дөнгөж 29 настай бөгөөд 3 настай охинтой, 7 настай хүүтэй юм байна. Тэрбээр бага байхдаа хоёр удаа шар өвчин тусч байсан юм байна. Гэхдээ бие нь өвдөөд зовоогоод байдаггүй байжээ. Харин 2008 оноос бүсгүйн бие өвдөж эхэлсэн гэж байна. Эмнэлэгт хандахад элэгний церроз гэж оношлогшдсон байна. Улмаар биеийн байдал нь тогтвортой байж байгаад, гэнэт муудаж Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт шокын байдалтай ирсэн байх юм. Эмэгтэйн бие бүхэлдээ ногоорсон байлаа. Гэхдээ тэрээр сэтгэл өөдрөг , хоёр хүүхдийнхээ төлөө амьдрахын тулд тэмүүлж байсан юм.
Эрдэнэбурмааг арван жилийн ангийн багын найзууд нь ээлжлэн сахиж байна. Биднийг очиход эмэгтэйн хадам ээж болон аав, эгч нь бас нөхөр нь ирцгээсэн байлаа. Үхтэл үр харам гэж монголчууд бид ярьдаг. Эрдэнэбурмаагийн аав нь нас дээр гарсан хөгшин "би л өвдөхгүй, охин маань ингэж зовж байх гэж" хэмээн ярьж байсан. Хадам ээж нь "охиныг маань эрүүл болгоход тус дэм болооч" гэж ард түмэндээ хандаж байлаа.
Биднийг сурвалжлага бэлтгэж байхад Бурмаагийн хоёр хүүхэд ирсэн юм. Хүүхдүүдээ хараагүй байхдаа их л өөдрөг байсан бүсгүй хүүхдүүдээ хараад асгартал уйлаад эхэлсэн. Харин хүүхдүүд нь дөнгөж 3 болон 6 настай хэрнээ эхийнхээ уйлахыг хараад мөн л уйлцгаалаа. Хүүхдүүд нь өглөө бүр ээжийн минь өвчнийг эдгээж, эрүүл саруул болгож өгөөч хэмээн залбирдаг юм байна.
Хоёр хүүхдээ хараад асгартал уйлж байгаа бүсгүйг хараад нуд халтирч байсныг нуух юун. Нөхөр нь Бямбаа гэдэг залуу байдаг. Тэрээр уул уурхайн компанид ажилладаг. Эхнэрийнхээ хажууд байсан ч зурагтаар гарах, ярилцлага өгөх тэнхэл тэр хүнд байсангүй. Ханиа хөл дээр нь босгохын тулд чадах бүхнээ хийж байгаа тэрээр сүүлийн өдрүүдэд шокын байдалтай байгаа юм байна.
Эрдэнэбурмаад туслахыг хүссэн хүн “Худалдаа хөгжлийн банк”-ны төгрөгийн 499181591, долларын данс: 499181592 данс руу сэтгэлийн хандив өргөхөд хангалттай.