МҮБХ-ны
20 жилийн ойд зориулсан "Хийморь далласан аялгуу" нэртэй хүндэтгэлийн
концерт 12-р сарын 03-ны 19 цагаас МБӨ-нд болох гэж байгаа. Энэхүү
тоглолтонд энэ цагийн хүчит бөхчүүд маань урлагийн гоо бүсгүйчүүдтэй
хамтран дуулах гэж байна.
Жишээлбэл: улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ СТА дуучин Г.Эрдэнэтунгалатай хамтарч дуулах бол, улсын заан Б.Соронзонболд СТА дуучин Э.Оюумаатай, улсын харцага А.Бямбажав МУГЖ Х.Болормаатай, улсын начин Б.Насандэлгэр өөрийн гэргий СТА Д.Бурмаатай, аймгийн арслан С.Багахүү СТА дуучин Р.Дэлгэрмаатай зэргээр хослон дуулах нээ.
Тоглолтонд мөн улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин И.Ёндонсамбуу, Д.Лхагвадорж, аймгийн арслан Х.Айдос, сумын заан Ө.Сүхбат, сумын заан СТА А.Мөнхбат нарын бөхчүүдээс гадна МУГЖ Д.Энхзул, СТА Л.Болдбаатар, Б.Батболд нарын дуучид оролцлох гэж байна.