Бичлэгийн тоо 294
Монголын нийт ард иргэд ээ,
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ.
Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.
Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна. Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ.
Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа.
Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна.
Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.
Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.
Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй.
Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.
Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе.
Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925071/ae4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5204
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6682
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5774
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8379
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9954
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11900
159 ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4] admin 2012-05-06 19446
158 Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ Levi`s 2010-03-04 18987
157 “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2] Korea News 2010-05-20 18760
156 Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file ADVertisement 2010-05-25 17319
155 2011 외국의료인진료코디네이터양성과정 몽골 교육생 모집 (전액국비무료 [1] ADVertisement 2011-04-04 17205
154 Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/ Korea News 2010-06-22 16987
153 ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН.. ADVertisement 2010-06-22 16665
152 Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт Korea News 2010-06-12 16315
151 Элчин Сайд Күгмин.... ADVertisement 2010-06-22 16280
150 Сөүл хотын захиргаа ажилтан шалгаруулж авах гэж байна. [7] "MK" 2011-05-02 16278
149 Хүний эрхийн сургалтанд урьж байна [2] Korea News 2010-06-13 16214
148 Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн Korea News 2010-06-15 16088
147 ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8] admin 2010-10-26 15868
146 Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file Levi`s 2010-08-17 15666
145 Дахин Хойд Солонгосын дайралтанд зориулсан АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан уулзалт [14] "MK" 2010-12-09 15625
144 ***ТОМ ГУАНЖҮД HAVANA NIGHT CLUB НЭЭГДЭНЭ***. file [3] admin 2011-04-12 15463
143 Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ" Korea News 2010-06-23 15414
142 40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3] "MK" 2010-12-07 15392
141 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15289
140 Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу Korea News 2010-06-23 15270
139 кино “Шисон ширижи” ADVertisement 2010-06-25 15213
138 2011 оны 4 сард Party night ҮЙЖОНГБҮ ХОТОД НЭЭГДЭНЭ file [4] ADVertisement 2011-03-26 14920
137 Гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мэдээлэл ADVertisement 2011-02-25 14444
136 ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR admin 2010-07-29 14172
135 7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие admin 2010-07-12 14157
134 НИЙТ ГИШҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ~ [4] admin 2010-12-31 13956
133 14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3] Levi`s 2010-11-23 13913
132 Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2] "MK" 2010-12-07 13890
131 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13810
130 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
129 ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
128 Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1] admin 2011-03-31 13559
127 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
126 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file ADVertisement 2010-08-05 13394
125 БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага "MK" 2011-03-04 13345
124 3 БҮДҮҮН хамтлаг file [12] Levi`s 2010-11-16 13289
123 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
122 World Peace Festival -2012 он file [1] mnsocial.org 2012-09-08 13251
121 2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3] Korea News 2013-01-07 13145
120 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
119 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. ADVertisement 2010-11-12 13082
118 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13080
117 ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1] admin 2010-12-16 12926
116 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
115 Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2] Korea News 2010-08-25 12759
배너신청
자생병원

배너신청