Moderator: mgl_300


                               Хөхүүл үед хөхөө хэрхэн арчлах вэ?

                               Хүүхдээ хөхөөр хооллоно гэдэг хүүхдийнхээ төлөө таны хийж болох хамгийн сайн зүйл юм. Энэ нь танд ч бас олон талын

                                ашигтай. Ямар ашиг тустайг нь цухасхан дурдая.

Хүүхдэд  ямар ашигтай вэ?

Хөхний сүүний найрлагыг эрдэмтэд одоо хүртэл бүрэн нээж чадаагүй байгаа ажээ. Хүүхдэд хэрэгтэй маш олон төрлийн уураг, тос, эрдэс бодис, витаминаар баялагаас гадна бактери, нян, мөөгөнцөрийг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулсан байдаг. Бас нэг гайхалтай зүйл бол хүүхэд бүрийн сүү өөр өөр найрлагатай байдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл таны сүү зөвхөн таны хүүхдэд л зориулагдсан хэзээ ч давтагдашгүй онцлог найрлагатай байдаг гэсэн үг. Дутуу төрсөн үед эхийн сүү илүү тослог, илүү тэжээллэг байдаг гэнэ шүү. Гайхалтай байгаа биз. Хөхөөрөө хооллож буй хүүхэд эрүүл чийрэг өсдөг.

Хүүхдээ хөхөөр хооллох нь эхэд ямар ашигтай вэ?

Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас сэргийлдгийг маш олон судалгаа баталжээ. Мөн түүнээс гадна төрсний дараа хурдан жин хасах, сэтгэл санаа өөдрөг байх болон санхүүгийн гээд олон талын ашигтай. Хүүхдээ хөхүүлснээр хөхний хэлбэр алдагдана гэдэг буруу ойлголт байдаг. Хүүхэд хөхүүлснээс болж биш харин жирэмслэлтээс болж хөхний хэлбэр өөрчлөгддөг.

Хөхүүл үед юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хөхүүл үед хөхөө зөв арчилснаар элдэв эмгэгээс сэргийлж чадна. Ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж эхэлсэн эхний хоёр долоо хоног багагүй бэрхшээлтэй тулгардаг.  Юуны өмнө хүүхдийнхээ живхийг сольсны дараа болон хөхүүлэхийн өмнө гараа угааж байх нь чухал. Мөн өдөр бүр хувцасаа сольж, усанд ордог бол хөхөнд өөр ямар нэгэн нэмэлт цэвэрлэгээ хэрэггүй. Учир нь хөхний толгойн эргэн тойронд хөхийг цэвэрлэх үүрэгтэй уутанцарууд байдаг. Хүүхдээ хөхөөр хооллоход маш их энерги зарцуулагддаг тул сайн амарч, шим тэжээлтэй хоол унд хэрэглэж, жирэмсний витаминаа ууж байх нь зүйтэй.

Та өдөржин гэр орны ажил гээд завгүй байдаг бол хүүхдээ хөхүүлэх үедээ аль болох тухтай байрлалаар хэвтэж сайхан амраад аваарай. Хүүхдээ зөв хөхөж байгаа эсэхийг шалгах нь бас зүйтэй. Амаа том ангайж, уруул нь гадагшаагаа эргэж, хэл нь хөхний доогуур гарч ирсэн байх ёстой. Хүүхэд хөхөө сайн хөхөж барахгүй бол үлдсэн сүүг сааж байх хэрэгтэй.

Хөхүүл үед гарч болох хөхний эмгэгүүдийг хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ?

1. Хөхний толгой хагарах – төрсний дараа бараг эмэгтэй хүн бүр энэ асуудалтай тулгардаг. Хөхний толгой өвчилж эмзэглэснээс болж хүүхдээ хөхүүлэхгүй байснаас болж асуудлыг улам хүндрүүлнэ. Энэ зовиураас хамгийн хурдан салах арга бол сайн хөхүүлэх юм. Мөн хөхнийхөө толгойнд оливын тос түрхэж, аль болох хуурай, ил байлгах хэрэгтэй.

2. Сүүний суваг бөглөрөх – Хөхний аль нэг хэсэгт маш хөндүүр болж, хатуу зүйл мэдрэгдэнэ. Мөн арьс нь улайж, товойсон харагдана. Энэ бол хөхний суваг бөглөрөсөн гэсэн үг юм. Үүнийг нэн даруй эмчлэхгүй бол хөхний халдвар болох аюултай. Хөндүүрлэж буй хөхөө эхэлж хөхүүлэн, сүүг нь сааж, сайн унтаж амран, халуун бүлээн жин тавьснаар хурдан зүгээр болох болно. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд юм өргөхгүй, хөхөө чинэрүүлэхгүй, бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.

3. Хөхний халдвар – Хөхний сүүний суваг бөглөрч, хөх байнга чинэрээтэй байснаас болж хөхөнд халдвар ороход амархан болдог. Хөх маш их хөндүүрлэн хавдаж, өндөр халуурч байвал хөхний халдвар болсны шинж. Нэн даруй эмчид хандаж тохирсон антибиотик эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн хэвтрийн дэглэм сахиж, хөхөө сайн сааж, биеийн эсэргүүцлээ өндөр байлгаж чадвал хэдэн өдрийн дараа зүгээр болно. Хөхний халдвар хүүхдэд ямар нэгэн муу нөлөөгүй тул хүүхдээ хөхүүлэхээ зогсоож болохгүй

profile

  Бусадтай хуваалцсан жаргал мянга дахин арвижиж

 Бусадтай хуваалцсан зовлон мянга дахин нимгэрнэ.

        

 

Rétrolien :
http://www.mglclub.com/3924088/509/trackback
List of Articles
No Titre Auteur Jour Vues
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366771
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
21396 oroin mend huuhnuudee asuuh zuil bn [2] yasli 2010-11-28 612
21395 Үнэт эдлэл арчлах зөвлөгөө [1] LOTUS 2010-11-28 650
21394 asuuya [4] mgl 247 2010-11-28 567
» Хөхүүл үед хөхөө хэрхэн арчлах вэ? LOTUS 2010-11-28 779
21392 hubtsas buunduj baina hashaaa 2010-11-28 470
21391 asuult bnaaa [1] ostr 2010-11-28 529
21390 hi tv asuuy ? [2] abvgd 2010-11-28 626
21389 asuult bnaa eegyydee [2] ostr 2010-11-28 692
21388 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2010-11-28 616
21387 eejuudee asuult bna [6] mildman 2010-11-28 1052
21386 cargonii hayag helj ogch tuslaach, pls ^^ Sunshine88 2010-11-28 492
21385 ТА НАР МИНИЙ ЦАРАЙГААР ЦАЙ СҮЛЭХ ЮМУУ ????????? [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-28 1140
21384 heleed uguuch [2] ostr 2010-11-28 798
21383 БҮСГҮЙ ХҮН ЭРХЭМ БАЙСНААРАА ИЙМ ГАЙХАМШИГТАЙ .... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-28 816
21382 ЧИ ЭР ХҮНИЙ ХИЙМОРИЙГ ГУТААВАЛ САЙХАН АМЬДРАХГҮЙ ЖАРГАХГҮЙ ......... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-28 1032
21381 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АРАЙ Ч ДЭЭ ЮУ БОЛЖ БАЙНА !!!! ҮНЭН ҮҮ ? [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-28 1358
21380 tuslaach [3] saraa_1990 2010-11-28 1486
21379 ENE NUURIIG YAH WE??? [3] agi-erdene 2010-11-28 1002
21378 ӨНӨӨДРИЙН СОЛОНГОС ХЭЛ kwon 2010-11-28 575
21377 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-11-28 469
21376 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-28 493
21375 *** НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН *** 50%SALE ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-28 535
21374 AMORE~~ HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна file jiimiis 2010-11-28 624
21373 ASUUUYAAAA [1] saraa_1990 2010-11-28 677
21372 AMORE- HERA фирмийн өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file jiimiis 2010-11-28 639
21371 Haraa saijruulah hagalgaa sain hiideg emneleg bn u egch naraa! [8] coolgirl 2010-11-28 1566
21370 asuult bna [1] Хацаргоо 2010-11-28 829
21369 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-11-28 506
21368 Oрчуулж өгөөч [1] eenee12 2010-11-28 722
21367 " Хэн нь Хэнээсээ Хулгайлав?? хэхэ " - / Фото 8 / [1] angella2010 2010-11-28 10290
21366 Шинэ жилээр хэн, хэдэн төгрөгөөр дуулах вэ? angella2010 2010-11-28 729
21365 Монгол хаад хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байв Энхрийхэн 2010-11-28 751
21364 odriin mend jung 2010-11-28 476
21363 Монголын их хаадын охид Солонгос нөхөртэй байжээ [4] Энхрийхэн 2010-11-28 1662
21362 very funny laughing baby's АНТОЛКАА 2010-11-28 510
21361 Дуучин С.Жавхлан гараа зүсэн андгай өргөв [1] АНТОЛКАА 2010-11-28 939
21360 busguichuude meddeg bol hariulj ugch tuslaach [1] Tiim VV 2010-11-28 653
21359 Elgemcyy egchid orchuulj ogch tuclaach АНТОЛКАА 2010-11-28 924
21358 orchuulj ogooch [3] 김유진 2010-11-28 788
21357 상사 Хацаргоо 2010-11-28 580
21356 town 604 toot :МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай [1] ENGLAND7 2010-11-28 572
21355 shine jiliin hyamdraltai,,,yilchilgee yabagdaj baina,,,,010-9821-3721 [1] mgltaun604 2010-11-27 628
21354 오휘 asuuy busguichuudee [4] amza 2010-11-27 783
21353 shud hiij bna enkriimaa 2010-11-27 500
21352 БҮСГҮЙЧҮҮД МИНЭЭ ЭНЭ ЮУ БОЛЖ БАЙНА БЭ ??? ДААНЧ ДЭЭ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-27 1217
배너신청
자생병원

배너신청