Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хосоор амьдрах хорвоод ганцаар байна гэдэг хүсэх зүйл биш. Ялангуяа эмэгтэй хүнд. Хов живэнд дуртай авгайчуудын сэдэв болохын сацуу үе тэнгийн хүүхнүүд бараг нөхөрт гарчихсан байдаг. Гэхдээ ганц биеэс үл хамааран та хэнээс ч дутахгүй аз жаргалтай байх боломжийг бүү алдаарай.
- Ажлын хэт ачаалал танд хэрэггүй. Хэрэв санхүүгийн боломжтой бол нэмэлт, давхар ажил өөртөө бүү үүр. Учир нь ганц бие эмэгтэйчүүд стресст илүү өртөмтгий байдаг. Ажил. амралтыг зөв зохицуулах, үүнээс таашаал авахад анхаар.
- Олон нийтийн ажил, арга хэмжээнд оролцож бай. Нийгмийн идэвхтэй байх нь амьдралыг тань сонирхолтой болгоно. Олны дунд бужигнах, янз бүрийн хүмүүстэй уулзаж учрах нь таныг уйтгарлах завгүй байлгана.
- Өөртөө сэтгэл хангалуун бай. Дутагдалтай талыг ч давуу тал болгон харагдуулж чадах нь танаас хамаарна. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах, өө сэв хайх нь танд хашигтай бус.
- Бүү гомдолло, гоморх. Хамгийн дотны найздаа ч хувь заяагаа муучлах, гомдоллох үг бүү хэл. Харин эсрэгээр аз жаргалтай байгаа тухай ярих нь зөв. Гомдол, сэтгэл хямраахаас өөр үр дүнгүй.
- Эсрэг хүйсний анхаарал чухал. Таны хүрээлэлд эрчүүд хангалттай бий юу? Дан эмэгтэй найз нараас л хол байгаарай. Эр хүний анхаарал, найрсаг үг танд ус агаар шигхэрэгтэйг ямагт сана. Заавал янагамрагийн асуудал үүсгэхдээ гол нь биш.
- Гадаад үзэмжиндээ анхаар. Одоогоор танд боломж байгаа тул сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн, эд бараанд rap татахгүй байхыг хичээгээрэй. Имижээ зөв бүрдүүл. Хуучин хувцас, нөхөөстэй оймс, триког санаандгүй байдлаар ч бүү өмсөөрэй.
- Айлын нөхрийг бүү эргүүл. Хүний юм хэзээд хүнийх байдаг тул эр, эмийн будлиантай асуудалд бүү хутгалд, ямагт хол бай. Танд хэрэггүй стресс авчрахаас өөр ямар ч ашиггүй. Заяаны хань зам дээр гэдэг. Таныг гэсэн хүн, жинхэнэ хайр чинь хажууханд байж ч мэднэ.

Бүсгүйчүүдэд өөртөө дурласан эрчүүдийг “үргээх” жижиг сажиг алдаа байдаг. Хэн нэгэнтэй харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл эелдэг зан, дур булаам байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Тиймээс дараах зүйлийг хийхгүй байхыг хичээгээрэй.
Бүү залхаа
Тэвчээртэй бай. Байнга бүү утасд. Тэрбээр эхэлж утасдахад уйтгартай байгаагаа ярих хэрэггүй. Эр хүний сонирхол буурна.
Түүний амралтыг бүү төлөвлө
Хэчнээн хайртай байсан ч эмэгтэй хүний хүсэл сонирхлоор амьдрах нь эрчүүдэд таалагддаггүй. Найз нөхөдтэйгээ уулзаж, хөл бөмбөг үзэх гэж байгаа бол хориглох хэрэггүй. Өөрийнхөөрөө зүтгэнэ. Харин энэ бүхний дараа тэрбээр тантай хамт амралтын цагаа өнгөрөөх болно.
Ор хөнжлийн асуудлыг чанд нууцал
Хамгийн сайн эмэгтэй найздаа ч энэ тухай бүү ярь. Хэрэв найз залуу чинь мэдчихвэл илэн далангүй занд чинь ихэд бухимдана. Тиймээс хайрт тань энэ тухай мэдэх боломжгүй тохиолдолд л яриарай.
Донжтой, дур булаам бай
Өмд цамц зэрэг чөлөөт хувцаслалт биед эвтэйхэн байдаг ч үргэлж өмсвөл гадаад үзэмжид тохиромжгүй. Гоё даашинз, юбка, цамц эрэгтэй хүний анхаарлыг илүү татдаг. Ямар ч эр хүн эмэгтэй хүний гаднах төрхийг сонирхдог гэдгийг байнга санаж явахад гэмгүй.
Эмэгтэйчүүдийн дунд ажилладаг бол өөрийгөө сайн хянаарай
Өөрийгөө аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх шалтаг бусдад бүү гарга. Нөхөр, найз залуугийнхаа зан араншин, хүсэл сонирхол, зуслангийн газар, байраа хэрхэн тохижуулсан тухай ярих хэрэггүй. Та яриагаараа атаархал төрүүлэх нөхцлийг бий болгож байна. Хэн нэгнийг нөгөөд нь муулж, таагүй бодол төрүүлэх зүйл бүү ярь.
Хамт ажилладаг эмэгтэйчүүдийн хэрүүлийн урхинд аль болох өртөхгүй байж, нөхцөл байдалд хошин талаас нь хандахыг хичээ. Орчин тойрныхоо хүмүүст найрсаг үг хэлж, инээмсэглэж яв. Найз бүсгүйнхээ өмссөн даашинз, үс засалтыг магтаж, өөдрөг сэтгэгдэл төрүүлж байгаарай