Гурван өдрийн өмнө БНАСАУ, БНСУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон Ёнпён арал дээр Монгол Улсын хоёр иргэн байгаа талаар бид мэдээлж байсан. Тэд НХХЯ-ны харьяа Гадаадад ажиллах хүч илгээх төвөөр зуучлуулж явсан юм байна. НХХ-ийн сайд Т.Ганди БНСУ руу албан тоот илгээн иргэдийнхээ эрүүл мэнд, ажиллах нөхцөл ямар байгааг тодруулжээ.
“Хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн болох үед тухайн арал дээр Монгол Улсын өөр иргэн байгаагүй” гэж Солонгосын Хөдөлмө- ийн яамны харьяа Хүний нөө цийн хөгжлийн газраас мэдэгдлээ.
Тус арлын загас агнуурын салбарт ажиллаж байсан Г.Зоригтбаатар, Э.Улаан баатар нарын гэр бү- лийнхэнтэй нь холбогдож, зэвсэгт мөргөлдөөнд өртөө- гүй, ажлаа хийж байгааг хэлэв.
Буудалцаанаас болж Ёнпён арлын цахилгааны шугам бүхэлдээ гэмтсэн учир холбоо барих боломжгүй байгаа юм байна.