Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
СОЛОНГОСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МОНГОЛЧУУДЫН ВИЗИЙГ ИНГЭЖ...АНХААР!!!!!!
Уншсан 2697 vote 0 2010.11.25 13:19:51
Хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсээд гурав хонож байна. Одоогийн байдлаар гал нээсний улмаас Өмнөд Солонгосын Ёнпён арлын 10 орчим энгийн иргэн, 10 цэргийн албан хаагч шархдаж, хоёр цэргийн албан хаагч амь насаа алдаад байгаа аж.
Өмнөд, Хойд Солонгос 1953 онд дайн эхлүүлж байсан. Улмаар одоог хүртэл энхийн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд зэвсэгт мөргөлдөөнүүд байнга гардаг билээ. Тийм болоод ч тэр үү тус улсын иргэд харьцангуй тайван байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлыг хурцатгалгүйгээр намжаана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байгаа юм байна. Өмнөд Солонгосын Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, нөхцөл байдлыг хяналтандаа авсан хэмээн мэдээлсэн байна.
Мөн "Нийт ард иргэд, оршин суугчид тайван байх хэрэгтэй. Дор бүрнээ эрхэлсэн ажлаа хийж, санаа зовохгүй байж болно" хэмээн уриалжээ. Тус улсад суугаа манай улсын Элчин сайд Д.Гэрэл "Хоёр улсын хооронд удаа дараа хилийн дагуух зурвасууд руу гал нээх тохиолдол гарч байсан. Гэхдээ ихэвчлэн задгай далайд болдог байсан юм. Энэ удаад хүний амь нас эрсдэж, түймэр гарсан нь манай монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, санааг зовоож буй.
Гэхдээ байдал цаашид даамжрахгүй гэдгийг холбогдох хүмүүс нь хэлсэн. Маргааныг зохицуулах, буруутныг тогтоож, хариуцлага хүлээлгэх арга хэмжээг олон улсын байгууллагууд авч байгаа болохоор санаа зовох зүйлгүй" хэмээн мэдээллээ. Тус улсад манай улсын 35 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг. Тиймээс хоёр Солонгосын хоорондох мөргөлдөөн хурцадвал монголчуудын аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, мөргөлдөөн гарсан Ёнпён арлын ойролцоо амьдардаг хоёр монгол иргэнийг хамгаалалтад авсан эсэхийг холбогдох байгууллагуудаар орж сурвалжиллаа.
Монгол Улс дахь Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яаман дээр очиход үүдэнд нь. 40-50 орчим хүн визний материалаа өгөхөөр дугаарлаж байв. Ер нь өдөрт ийм тооны хүн виз хүсэх өргөдлөө өгдөг юм байна. Элчин сайдын яамнаас иргэдийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд ажил нь хэвийн үргэлжилж байгаа юм билээ. Визний материалаа өгөхийн тулд өөр хоорондоо муудалцан, дугаарлах монголчууд хоёр Солонгосын мөргөлдөөнд нэг их санаа зовохгүй байгаагаа хэлж байв. Мөн тэд "Манай улсад энэ үйл явдлыг хэтэрхий хүндээр хүлээж авч байх шиг байна" хэмээн саналаа хэлсэн юм.
Элчин сайдын яамныхнаас байр суурийг нь сонсох гэсэн боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан. Энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөх талаар шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд хүсвэл өөрсдөө хэвлэлийнхэнд хандана гэсэн хэмээн элчин сайдын яаманд ажилладаг монголчууд хэлсэн. Одоогийн байдлаар манай улсын иргэд Өмнөд Солонгос руу хэвийн зорчиж байгаа юм байна. Онгоцны нислэгт ч саатал гараагүй байгаа ажээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуяг:
-Солонгост байгаа элчин сайдын яамнаас мэдээлэл ирүүлсэн.Мөргөлдөөн болсон газрын ойролцоо амьдардаг хоёр монгол иргэнтэй Сөүлд байдаг найз нараар нь дамжуулан холбоо барьж аюулгүй газар хүргэсэн байна. Тэдний сэтгэл санаа, биеийн байдал зүгээр байгаа хэмээн мэдээлсэн. Мөн манай улсад суугаа Өмнөд Солонгосын Элчин сайдын яамнаас "Өмнөд Солонгост зорчих Монгол Улсын иргэд тайван зорчиж болно. Виз олгоход ямар нэгэн өөрчлөлт ороогүй" хэмээгээд байна. Тус улсад суугаа манай улсын иргэд элчин сайдын яамныхантай байнгын холбоотой байгаа. Мэдээ, мэдээллийг дор бүрнээ авч, солилцож байгаа юм байна.
Иргэн 3. Сүххуяг:
-Өмнөд Солонгост хэдийгээр мөргөлдөөн гарч байгаа ч тус улсыг зорих гэсэн иргэдийн тоо буурахгүй байх. Би виз хүссэн материалаа өгөх гээд дугаар аваад явж байна. Тус улсад ажиллаж, амьдарч байгаа найзуудтайгаа холбоо барьсан. Өмнөд Солонгост байдал хэвийн байгаа гэж хэлсэн. Холбогдох албаны хүмүүс нь нийт ард иргэд, гадаадын иргэдэд айх, сандрах зүйлгүй гэдгийг хэлж байгаа гэсэн. Монголчууд ажлаа хувийн үргэлжлүүлж байгаа. Энэ мөргөлдөөнийг тус улсын Засгийн газраас намжаах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэж бодож байгаа.
