Moderator: mgl_300
Хамгийн халамжтай нөхөр ч хэзээ нэгэн цагт эхнэрээ араар нь тавих тухай, нэг удаа ч болов боддог болох нь сэтгэл зүйчдийн шалгуураар нэгэнт тогтоогдоод байгаа гэнэ. Хэрэв эхнэр нь дэргэд нь байхгүй бол томоотой нөхөр ч сээтэгнэлд өртөхдөө амархан байдаг гэнэ.
Энэ нь угаасаа эр хүний генд анчны (бүр элэнц хуланцаас эхтэй) ген байдагтай ч холбоотой байж мэднэ. Юутай ч нөхөр тань таныг мэхэлж эхэлснийг хэрхэн цаг тухайд нь анзаарч мэдэх талаар зөвлөе:
Ааш занд нь өөрчлөлт орох
Нөхөр тань гэнэт өгөөмөр, эсвэл тооцоотой болсон бол ажиглалт тавиарай. Хэрэв тэр танд гэнэтийн бэлэг ойр ойрхон барьж, эелдэг зөөлөн зан авиртай болсон бол ямар нэгэн зүйлд гэмшсэн ч юм уу алдаагаа засахыг оролдож буй хэрэг. Эр хүн барагтай л бол эрс хувирдаггүй шүү дээ.
Илүү нууцлаг болох
Нусны алчуур, хэтэвч, тэмдэглэлийн дэвтэр, ер нь аахар шаахар зүйлээ ч танаас нуухыг оролддог болсон. Мөн ажлаас ирэнгүүт шүршүүрт орох үдэш орой ч ажилтай гээд явах, эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлж орж ирэх гэх мэт хачин жигтэй үйл өрнөл, зуршлууд бий болсон бол сэжигтэй байна гэсэн үг. Ажиглалтаа үргэлжлүүлээрэй.
Өөрийн имиждээ анхаарал тавих
Өмнө нь энгийн, цэвэрхэн л бол хамаагүй хувцас өмсдөг байсан бол өдгөө мода загвар дууриах, үнэтэй хувцас эрэлхийлэх болсон. Тэр татдаг тамхиныхаа маркийг өөрчлөн илүү үнэтэйг сонгодог болно. Үнэртэн, сахлын усандаа ч илүү анхаарал тавих болсон. Дотуур хувцас, үс засалт зэрэгтээ илүү анхаарал тавьдаг болсон. Ямар ч зорилгогүйгээр эр хүн ингэдэггүй.
Орондоо шинэ зүйл турших
Тэр гэнэт шинэ, ер бусын байрлалууд хэрэгжүүлж эхлэнэ. Эсвэл бүр эсрэгээрээ ч байж болно. Тантай секс хийх нь ч бүү хэл тэвэрч унтахаас ч цааргална. Өглөө сэрэнгүүтээ таныг тэвэрч үнсдэг дадал хэдийнэ мартагджээ.
Утсаа салгачихдаг
Хэрэв та өөрөө байнга яриад залхаадаггүй бол анхаарах л асуудал. Нөхөр тань ажил төрлөөс нь илүү чухал зүйл ч байж болох юм.

Сэтгэл гутралын үед уйтгар гуниг маш хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь таны ажил амьдрал, гэр бүлд таагүй байдлыг бий болгодог. Иймд сэтгэл гутралаас хэрхэн яаж гарах вэ?
Сэтгэл гутралын улмаас гарах өөрчлөлтүүд:
-Сэтгэл хөдлөл аажмаар буурах,
-Идэвх сонирхолгүй болох,
-Баяр баясгалангүй болох,
-Итгэлгүй горьдлого тасрах,
-Өөрийгөө буруутгах,
-Хэт дорд үзэх,
-Өөрийгөө гэм буруутай гэж бодох,
-Буруутай мэт сөрөг хандлага гаргах,
-Анхаарал сулрах,
-Юм тогтоох чадвар буурах,
-Амиа егүүтгэх тухай бодол төрөх,
Сэтгэл гутралын улмаас биед гарах өөрчлөлтүүд:
-Хөдөлгөөн удаашрах,
-Амархан ядрах,
-Зүрх дэлсэх,
-Өтгөн хатах,
-Нойр хямрах,
-Жин буурах,
-Хоолонд дургүй болох,
Энэ байдлаас хэрхэн яаж гарах вэ?
1. Сэтгэл ханамжгүй байвал дотроо бүү хадгал, харин ч ойр дотны хүмүүстэйгээ сэтгэлээ уудлан ярилц.
2. Уйлмаар байвал уйл. Уйлахад сэтгэл гутралыг үүсгэж буй хорт бодис нулимсаар гадагшилж дотор онгойдог.
3. Уур тань хүрээд байвал уураа гарга. Гэхдээ ухаалгаар гаргах хэрэгтэй. Жишээ нь аяга, таваг санаандгүй мэт хагалах ч юм уу. Ингэхэд та мэдэгдэхүйц тайвширна.
4. Ямар нэг зүйл хий, таагүй бодлоо сарниул. Цэцэг арчлах, уул хадаар явах, дэлгүүр хэсэх зэрэг нь хүний сэтгэлийг сэргээдэг.
5. Хоолны дуршил буурсан ч амттай, чанартай хоолыг багахан идээд үз. Та нэмүүлж ч магадгүй.
6. Архи, тамхи хэрэглэх гэж яарах хэрэггүй. Архи, тамхи нь сэтгэл гутралыг тань тайлдаггүй юм шүү.
Харин уусныхаа маргааш шартсан хүн улам л гуниг гутралд автаж архи уух гэж тэмүүлдэг. Үүний оронд аяга аагтай цай уугаад, намуухан хөгжим сонс. Хэт хурц, хурдан хэмнэлтэй аяыг бүү сонгоорой.