Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол дахь Солонгосын жил” арга хэмжээний хаалт энэ сарын 29-нд “UB Palace”-т болох аж. Монгол, Солонгосын залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолтод “U-KISS”, “December”, “HAM” болон “Гурван охин”, “Хар сарнай” хамтлаг оролцох юм.
Солонгос, Америк, Хонконг гаралтай долоон эрэгтэй гишүүнтэй “U-KISS” хамтлаг нь БНСУ-д төдийгүй Азид алдар тай. Тэд дэлхийд алдартай хамтлаг болох зорилгоор “Ubiquitous Korean International Idol Super Star” гэсэн үгийн товчлолоор хамтлагаа нэрлэсэн аж.
Харин “December” хамтлагийнхан уян гын дуугаараа алдартай бол “HAM”-ынхан шинэ мэдрэмж, дуу бүжиг зэргээрээ охидын хамтлагаас ялгардаг юм байна. Энэ тоглолтоор “Монгол дахь Солонгосын жил” үйл ажиллагаа хаалтаа хийж байгаа бол “Солонгос дахь Монголын жил” ийнхүү эхэлж байгаа юм.
www.mongolnews.mn
- Эх нутгийн чимээ