Надад нэг зовлон ч гэхиймүү нэг хэцүү асуудал тулгараад би хэнд хандахаа мэдэхгүй энд бичиж байна. Би хятадын нэг хотод мэргэжил дээшлүүлэхээр эхний жилээ сурч байгаа юм л даа. Энд оюутны байранд амьдардаг, гэтэл энэ байранд нэг атман гэх надаас нэлээн хэд дүү залуу байдаг, тэр архи ууж согтоод намайг дарамталж хүчээр секс хийдэг. Би хэнд хэлж ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй айж явсаар одоо жирэмсэн болчихсон байна. Хүний нутагт одоо би яаж энэ асуудлаа шийдхээ мэдэхгүй дэмий л уйлж сууна. Арай гэж сурч боловсорч ирээдүйгээ сайхнаар төсөөлж байтал ийм юм тохиолдоод амьдрал минь нурах гэж байна гэж бодохоор дотор харанхуйлж байна. Эм аваад уучихая гэхээр ямар эм хаанаас авахаа мэдэхгүй юм, бас эмнэлэгт очоод аборт хийлгэе гэхээр их үнэтэй. Би яавал дээр бэ хүмүүсээ надад туслаач
haha ene cekc.mn deer bsan bichleg bna shdee