Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

СХД-т гарсан энэ аймшигт хэрэг хардалтаас үүдэлтэй байж магадгүй ажээ-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, "Эрэл" компанийн тоосгоны үйлдвэрийн урд энэ аймшигт хэрэг гарсан байна. Өнгөрөгч бямба гарагийн үдэш 18.00 цагийн орчимд айлын гэр шатаж, есөн хүний халуун амь эрсэдлээ. Зургаан ам бүлтэй айл байсан гэх хажуу айлынх нь жаахан хүүхдээс өөр ямар ч гэрчгүй энэ хэргийг ЭЦГ-ын Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж эхэлжээ.

Биднийг өчигдөр 12.20 цагт хэргийн газар очиход ЭЦГ, Сонгинохайрхан дүүргийн ЦХ-ийн ажилтнууд, Онцгой байдлын ажилтнууд шатсан гэрийн буйрыг цэвэрлэж, шинжилгээ хийхээр зарим эд зүйлсийг авч байсан юм. Үдшийн 18.20 цагт дуудлага авсны дараа цагдаагийнхныг очиход цогцсууд хоёр гурваараа давхралдсан байдалтай шатсан байсан бөгөөд тэдний дөрөв нь бага насны хүүхдүүд байжээ. Нийтдээ есөн хүний цогцос байснаас найман хүний биед олон удаа хутгалуулсан шинж тэмдэг илэрсэн байна. Тэдний дөрөв нь эмэгтэй байсан нь задлан шинжилгээний анхны дүгнэлтээр тогтоогджээ.

Хүн ам, орон сууцны тооллогоор ам бүл зургуулаа гэж бүртгэгдсэн хохирогчийнд чухам ямар хүмүүс байсан нь тодорхойгүй, хэрэг бүртгэлийн шатандаа яваа учир илүү мэдээлэл олдсонгүй.

Хохирогчийнхтой хөрш айлд бага насны гурван хүүхдээс өөр хүн байсангүй. Арай томхон нь болох 10 гаруй насны хүү "Өчигдөр орой манай дүү нүүрс оруулж ирэхээр гараад орж ирэхдээ эдний тооноор аймаар их гал гарч байна" гэж хэлсэн. Эднийхээс ямар ч дуу чимээ гараагүй гэхчлэн бор цай аягалангаа ярьсан юм.

Цагдаагийнхны яриагаар нас барсан есөн хүний нэг нь гадны нөлөөгүйгээр шатаж нас барсан нь нэг нь бусдыгаа хутгалж хөнөөгөөд, өөрийгөө хамт шатаасан байх магадлалтай ажээ. Тоосгоны үйлдвэрийн урд талын 20 хүрэхгүй метр зайтай жалганы ирмэг дээрх хэсэгхэн газарт хохирогчийнх хашаагүй, задгай газар гэрээ барьсан байжээ. Гэрээс төмөр орны пүрш, шалны хулдаасны тасархай, төмөр пийшингээс өөр юу ч үлдээгүй байлаа. Гэр байсан гэж мэдэгдэхээргүй болсон нүүгэлтсэн үнс, нурман дунд цагдаагийнхан хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, онцгой байдлын шинжээчдийн бүлэг ямар нэгэн зүйлээс дээж авч байв.

САЛСАН НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭ ХАРДАЖ, ТӨРСӨН ҮРЭЭ ХӨНӨӨСӨН БОЛОЛТОЙ


Тууз татаж, цагдаагийн хамгаалалтад авсан тус газарт хөндлөнгийн хүмүүсийг ойртуулахгүй байх үүрэг хүлээсэн цагдаа нар манай сурвалжлах хэсгийг ч мөн хэргийн газар руу ойртуулсангүй. Энэ хэрэг дээр Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах XXVI анги, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах I албаны ажилчид хэргийн газар хэрэг бүртгэх нэмэлт ажиллагаа явуулж байлаа.

Бидэнд олдсон----- мэдээллээр уг гэрт 1962 онд төрсөн нэгэн эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг байсан. Нөхөр нь эхнэрээсээ 20 насаар дүү буюу 1982 онд төрсөн нэгэн бөгөөд тэд дундаасаа гарсан хоёр орчим настай нэг охинтой байсан аж. Харин эмэгтэй 14 орчим насны дагавар хүүтэй. Дагавар хүүгийнх нь аав хааяа тэднийхээр ирдэг бөгөөд 1982 онд төрсөн нэгэн гэнэ. Тэрбээр гал гарах үед тэднийд ирсэн байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр тэрбээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ирсэн. Ингээд салсан эхнэрээ хардахдаа гэрт байсан найман хүнийг хутгалж, амь насыг нь егүүтгэж эцэст нь гэрт гал тавьсан байж болзошгүй гэв.

ГЭР РҮҮ БЕНЗИН Ч ЮМ УУ, ХҮЧТЭЙ БОДИС ЦАЦСАН БОЛОЛТОЙ БАЙСАН ТУЛ ГАЛЫГ УНТРААЖ ДИЙЛЭЭГҮЙ АЖЭЭ

Галд шатсан айлын хөршүүдийн нэг нь гал гарахын өмнөхөн эмэгтэй хүн "Амь авраарай" гэж байсан хэмээн цагдаагийнханд мэдүүлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар цагдаа нар хэргийн газраас хоёр ширхэг богино иштэй хутга олоод байгаа бөгөөд тэр нь амиа алдсан найман хүнийг хөнөөсөн хутга биш хэмээн үзэж байгаа ажээ.

Мөн хэргийн газраас талийгаачдын хэрэглэж байсан гар утас, хувцасны тасархай гэх мэт зүйлийг нотлох баримт болгон цуглуулжээ.

Энэ хэргийн газрын өөр нэг хачирхалтай зүйл нь урд талынх нь гэрт гал гарч байхыг харсан "Эрэл" ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн ажилчид галыг унтраахаар очсон боловч бензин ч юм уу, хүчтэй бодис цацсан юм шиг гал маш эрчтэй байсан бөгөөд хоёр метр ч ойртож болохгүй байсан гэнэ.

Гал унтраах ангийнхан ирэхэд гэр аль хэдийнэ шатчихсан байсан хэмээн мэдээлж байлаа. Энэ нь уг галыг санаатайгаар тавьсан гэдгийг нотолж байв. Ингээд шатсан гэрээс 7-8 метрт буюу бараг зэрэгцэн буусан хөршийнд нь орлоо. Уг гэрт 2-14 насны дөрвөн хүү гэрээ харж үлдсэн байв. Тэдний ууган нь болох Н.Сосороос цөөн асуултад хариулт авлаа.

-Хажуу талын айлд чинь өчигдөр /уржигдар/ юу болсон юм бэ?

-Мэдэхгүй. Ямар нэг чимээ гараагүй. Ер нь их хөдөлгөөнтэй айл байдаг юм. Манайх энд ирээд сар болоогүй байгаа болохоор сайн танихгүй. Хүүхдүүдтэй нь бид тоглодоггүй. Өчигдөр өдөр 14.00 цагийн үед лав ээж нь хоёр хүүхэдтэйгээ л байсан. Тэрнээс хойш манай хоёр жижиг дүү унтчихсан. Би том дүүтэйгээ шатар тоглож байгаад гаднаас нүүрс оруулж ирүүлэхээр дүүгээ гаргасан юм, Тэгсэн хажуу айлын тоононоос нь гал гарч байна гэсэн. Тэгээд хүн дуудаж, дуудлага өгсөн. Тэгэхэд цаг 16.20 болж байсан.

-Энэ айлд ямар хүмүүс амьдардаг байсан юм бол. Та хоёрыг тоглож байхад хажуу айлаас чинь ямар нэг чимээ гараагүй юу?
-Яг ямар хүн байдгийг нь сайн мэдэхгүй. Архи дарс гээд л ер нь их чимээтэй айл шүү дээ. Тийм болохоор нэг их юм анзаарагдаагүй. Хоёр орчим насны жаахан охин л ээж, аавтайгаа амьдардаг юм шиг байдаг байсан. Аав, ээж хоёр нь 27-28 орчим настай л байх. Сүүлийн хэд хоногоос том хүү нь гэсэн байх аа, 14 орчим насны нэг хүү ирсэн. Тэр лав байсан. Яг гал гарах үеэр авраарай энэ тэр гэсэн чимээ лав гараагүй. Ямар хүмүүс байсныг нь сайн мэдэхгүй байна.

-Цагдаа, онцгойгийнхон хэзээ ирсэн юм бол?
-Онцгой байдлынхан өчигдөр /уржигдар/ 18.40 гэж ирсэн. Цагдаа тэрний дараахан ирсэн. Өнөөдөр /өчигдөр/ 09.00 гээд л ирсэн. Энэ айлын талаар ер нь бид сайн мэдэхгүй.

Эднийхээс гарсны дараа зэргэлдээх айл руу очиж, мөн хэргийн талаар асуусан боловч "Хэрэг гарах үед байсан хүн нь алга байна. Тиймээс юу ч мэдэхгүй байна. Шатсан айл энэ газар буугаад жил гаруй болж байгаа. Олон хүн орж, гарч харагддаг болохоор яг аль аль нь амьдардаг гэдгийг мэдэхгүй. 27-28 насны эрэгтэй, эмэгтэй хоёр л хүүхдүүдтэйгээ амьдардаг юм шиг байсан. Үүнээс өөрийг мэдэхгүй" гэв.

Талийгаачдын хэн болохыг одоогоор тогтоох боломжгүй байгаа бөгөөд 14 хоногийн дараа гал гарсан шалтгаан болон цогцоснуудаас авсан дээжний хариу гарах юм байна.

Ийнхүү нэгэн гэр бүлийнхэн гэртээ бусдын гарт хорлогдож, хүйс тэмтрэгдлээ. Хэрэг гараад бүтэн шөнө, тал өдөр болж байхад хохирогчийн талын гэх ганц ч хүн хэргийн газарт ирээгүй байлаа. Биднийг очиход цагдаагийнхан “Та нар энэ айлын ар гэрийнхэн үү" хэмээн асууж байсан нь үүнийг гэрчлэх мэт.

Монгол хүн хэзээний айл хөршийндөө орж гарч, танилцаж, илүү дутуугаа нөхөлцөж амьдардаг энгүүн ёс хаачаа вэ. Давс гурил гуйхаа байг, бүтэн жил хөрш, хаяа залгаж амьдарчихаад нэг нэгнээ танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй, учир мэдэхгүй жаахан хүүхдүүд нь ч хамтдаа тоглодоггүй болсон ийм л нийгэмд амьдарч байна даа, бид.

Хөршийнх нь орон гэртэйгээ шатаж, өрх бүлээрээ тэнгэрт хальчихаад байхад эзгүй байсан хөрш гэх айл хохирогчийнхоос 20 хүрэхгүй метрийн зайтай, хоорондоо тусгаарлах хашаа ч үгүй байсан гээд бод доо. Гэрийн эзэд нь улаан нялзрай гурван хүүхдээ шатсан гэрийн буйран дээр орхичихоод хаашаа ч юм явцгаасан нь хачирхалтай.

Цагдаа, шүүх, онцгойгийнхон гээд хэн дуртай нь тэднийд орж хүүгээс юм асуух, цаадах нь мэдэх мэдэхгүй, болох болохгүйг ч мэдэхгүй асуултад нь хариулаад зогсч байх. Бас Монгол хүн юм гэсэндээ халуун бор цайгаар дайлж байсныг хэлэх юун.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3903527/574/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366785
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
21171 ХАРЬД БАЙГАА МОНГОЛ БҮСГҮЙ ӨРӨВДӨЛТЭЙ ....АНХААР [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-23 1016
21170 hariulj ogooch [1] ,mgl 2010-11-23 563
21169 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-23 468
21168 asuuh zvil bnaa dulduu 2010-11-23 478
21167 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-11-23 446
21166 hymyysee,,,hararai...010-9821-3721 togsoo 2010-11-23 484
21165 huuhnuudee asuuya tuslaarai [1] 963963 2010-11-23 750
21164 huuhdiin gadaad pass? [2] bolor ayga 2010-11-22 746
21163 eh bolson busguichuudee toroh talaar asuuy [2] enkuush87 2010-11-22 2749
21162 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-22 467
21161 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-22 489
21160 hi erhemseg busguichuudee zowlogoo ogooch [3] enkuush87 2010-11-22 1876
21159 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-22 515
21158 *** НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН *** 50%SALE "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-22 496
21157 egch naraa asuuya [3] ev 2010-11-22 729
21156 ЗАЛУУС МИНЬ СОЛОНГОС ЯВААД ИЙМ БОЛЖ БАЙНАА>>...АНХААР [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-22 740
21155 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-11-22 454
21154 xvvxdiin kash? [2] shine_xvn 2010-11-22 631
21153 joloonii vnemlehnii talaar [2] hurd123 2010-11-22 592
21152 tengerleg busgvi asyye [3] kis 2010-11-22 1202
21151 shingen kream [4] neee 2010-11-22 2691
21150 Yaraltai zovlogoo sanalaa helj tus bno uu?humuusee [3] BunnyBunny 2010-11-22 1725
21149 busguichuudee tuslaarai [1] enkhzul99 2010-11-22 645
21148 asuuya eejvvdee [1] gal23 2010-11-22 912
21147 HOT&BODY tengerlegbvsgvi 2010-11-22 459
21146 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-11-22 453
21145 asuuyaa jiremsnii 24-28 doloo honogtoid [2] hos hun hos hun 2010-11-22 2419
21144 HUH HOTRUU [2] tsekuu31 2010-11-22 599
21143 kidro d dabharaa [1] 5959 2010-11-22 699
21142 Дугаар авахад удахгүй ердөө 5минут turkish 2010-11-22 600
21141 busguichuudee helj ogooch [2] hunta 2010-11-22 773
21140 HAYAGAAR GAZRIIN ACHAA AVNA, AVTO MASHIN ZARNA, ACHILT HIINE DEVSHILT-CAR 2010-11-22 4060
21139 jiremsen bhdaa yaj targalahgui bhuu [5] jeonju-s 2010-11-22 1031
21138 hi busguichuudee asuuh yum bna [1] topuser 2010-11-22 503
21137 tejond bair hooloi ajl bnaaa ajlin zar orj bolohgui bn bileg512 2010-11-22 1011
21136 oros zah haana bdag yum be? odgko 2010-11-22 585
21135 tejond shigdand neg em ajild abna yaraltai bileg512 2010-11-22 450
21134 busguichuudee tuslaach bileg512 2010-11-22 535
21133 БҮСГҮЙ ЧИ АЛДААГҮЙ НЭГЭН ЮМ УУ ???? ТЭГВЭЛ ЭНДҮҮРЭЭД БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-22 516
» НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭСЭЭ 20 - НАСААР ДҮҮ ....... ЯМАР АМЬДРАЛ БЭ ????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-22 802
21131 HEREV SARIN TEMDEG OVDOLTTEI IRDEG BOL chono1 2010-11-22 1178
21130 KEB bank ANSAN ULSAN $$$ file money$$$ 2010-11-22 451
21129 Гинж бугуйвч даралт хэвийн байлгах LIRIKOS гоо сайхан file chevon 2010-11-22 486
21128 СОЛОНГОС БҮСГҮЙ ИНГЭЖ ЯМАР СОНИН ХАЧИН ...АНХААР !!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-22 1056
21127 ****СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-22 531
배너신청
자생병원

배너신청