Бичлэгийн тоо 3,329
Украины Мал эмнэлгийн улсын хорооноос “Шүлхий гарсан нь тогтоогдсон Монгол, Мозамбик улсаас шүлхийн нян тээх эрсдэлтэй салаа туурайтан амьтан болон мах нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргалаа” гэж мэдээллээ.
Олон улсын ан амьтны халдварт өвчнийг бүртгэх товчооны мэдээлэлд үндэслэн ийм шийдвэр гаргасан гэнэ.
Монгол, Мозамбик орноос оруулах махнаас бусад хүнсний зүйлийг хил нэвтрүүлэх ч хатуу чанга шалгах болсон байна. Тус хороо ”Шүлхийтэй салаа туурайтан амьтан, ялангуяа саалийн үнээ хүнд өвчин халдаах аюултай.
Түүхий сүү уух, шүлхийтэй малтай харьцсанаар өвчин тусаж болно” хэмээн анхааруулсан байна.