Moderator: mgl_300

Гэгээрлийг олж, амгалан амьдарч чаддаг түүнийг үг бүрийг сонсох тусам сэтгэл минь аажмаар ариусаж байлаа. Сэтгэлдээ шуурга дэгдээдэггүй аниргүй нам гүм дэх дотоод ертөнцөөр нь аялахаар түр өнгийлөө. Олон хүнд хайрласан баяр баясгалан, аз жаргал өөрийнх нь төрөлх чанар, араншин нь байсныг танив. “Багш маань “сэтгэлийн шуургыг намдаачих юм бол амар амгалан эдэлдэг.

Амар амгаланд хүрвэл аз жаргалыг мэдэрнэ” гэж хэлдэг юм. Сэтгэлийн дотор байгаа анир чимээгүйд нэг минут байхад хүсэл, мөрөөдөл биелэх хүчтэй болдог. Түүнийг бясалгал гэж нэрлээд байгаа юм. Амьдрал хүний хамгийн үнэтэй эрдэнэ. Алдар нэр аз жаргалыг олохын тулд хүн эхлээд зөв амьдрах ёстой ” хэмээн ярих тэрбээр гоёл гангараа, гал тогоо, хов жив, ашиг хонжоо, атаархлаас хол ангид хүн байлаа.
-Та Өмнөговь аймгийг ойр ойрхон зорих юм. Та тэнд арай уурхай нээгээгүй биз дээ. Энэ удаа ямар ажил амжуулаад ирэв?
-Бясалгалын хичээлээ үргэлжлүүлээд ирлээ. Тэнд миний эмэгтэй шавь нар байдаг. Би тэднийгээ “Говийн 21 дарь эх” гэж нэрлэдэг юм. Говь нутгийн цаг агаар үнэхээр сайхан. Намрын сүүл сар болчихсон байхад ногоо хэнзэлсэн хэвээрээ байх юм. Намрыг хүмүүс алтан шаргал гэдэг дээ. Тэгвэл тэнд номин ногоон байсан нь сайсан санагдлаа.

-“Монгол заяа” нэртэй лекцээ удахгүй олны сонорт хүргэж гэж байгаа юм билээ. Юун тухай билээ?

-Энэ лекцийг “Монголын лектор” төвөөс зохион байгуулж байгаа. Монгол нутагт төрнө гэдэг аз завшаан. Хүн сайн үйлийг насаараа бүтээж байж монгол заяанд төрдөг юм гэнэ лээ. Ховор заяанд төрчихөөд, гуньж, гомдон амьдарч байгаа хүмүүсийг хараад харамсдаг.

Монгол хүн хаан язгууртай. Дээд төрлийг олж төрсөндөө баярлаж, сэтгэл амгалан амьдарвал монголчууд бидний буян, заяа тэгширнэ гэж боддог юм. Миний хувьд энэ намрын ажил өрнүүн эхэлж байна. Нөхөр минь “Чи нэг ажлаа дөнгөж дуусгаад, нөгөөг нь бариад авах юм.

Хүн чинь жаахан амсхийгээд, дараагийнхаа хийх зүйлрүүгээ ордог доо” гэдэг юм. Миний хувьд хийж дуусгасан ажлынхаа оргилоос дараагийнхаа ажлыг эхлэх дуртай. Амарч байгаад шинэ ажил эхлүүлбэл бэлээс нь өгсөх болоно шүү дээ. Бурхан нүд ирмэхийн зуурт сэтгэж амждаг. Тэгэхээр бид ч гэсэн цаг хугацааанаас хоцролгүй хийж бүтээх хэрэгтэй.

-Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Зарим үед бүх өдөр амралтын, эсвэл бүгд алжын өдөр шиг сангддаг. Амарсан өдрөө би юу ч төлөвлөх дургүй. Тиймдээ ч өөрийгөө аз жаргалтай завгүй хүн гэж боддог. Утсаар удаан ярих, хов жив сонсох зав надад байдаггүй. Амьдралынхаа эрчим хүч, уураг тархины хурдыг хүн алдаж болохгүй.
Нэг удаа уурлаж, атаархаж шунахаар хурд алдагддаг.

Амьдрал богино тул цаг алдаж, алгуурлаж болохгүй. Стресс бухимдал ихдэх тусам муу сэтгэл төрж, аливаа зүйлийг сөргөөр тусгаж авдаг. Аз жаргалтай байхад дотоод сэтгэл баясаж,  нүдэнд нь хорвоогийн бүх зүйл сайхан харагддаг. Ухаан жолоотой баярладаг хүний аз жаргалын зам урт байдаг.

Хорсол, үзэн ядалт зовлонг дууддаг. Бид амьдралынхаа хугацаанд бухимдал, атаа жөтөө, хорсол гэсэн гурван зүйлээр ээлжилж тоглодог. Зовлон дагасан гурвалжин дотор эргэлдэхээр жаргалыг хол мэтээр төсөөлдөг. Амьдралыг зовлон гэж боддог болохоор айдас тээж амьдардаг. Энэ бол хүмүүний төрөлх чанар биш шүү дээ.

-Амьдрал гэж тэгээд яг юу юм бэ. Та учрыг нь хэлээд өгөөч?
-Би амьдралыг сургууль гэж боддог. Амьдралын анги нь 84 байдаг юм гэсэн. Хүн ухаарч, ойлгож, мэдсэн зүйлээрээ анги дэвшдэг. Харамсалтай нь амьдралын сургуульд улирдаг хүн олон бий. Амьдралыг харах өнцгөө өөр болгохын тулд хүн эхлээд тайван байх хэрэгтэй.

Сэтгэл дортор нь шуурга дэгдчихсэн байвал сайн сайхныг олж харах мэлмийг муу бодлын үүл халхалчихдаг. Үг, бодол, үйлээрээ хүн өөрийнхөө амьдралыг зурдаг. Гэгээрлийг олсон хүмүүс “Бие, хэл, сэтгэл гурваар үйлдэх нүглийг тэвчээрэй” хэмээн хичээнгүйлэн захидаг.

Хүн маш их эрч хүч бий. Түүнийгээ анги дэвшихэд хэрэглэдэг. Энэ нь бидэнд бодол болж илэрдэг. Бодлынхоо хүчээр уулыг ч эргүүлж чадна. Амьд явна гэдэг сайхан. Амьдарч буй хугацаандаа зөв зүйл бодож, сайхан зүйл харж явбал сэтгэл ариусаж, бодол биелдэг. Амьдралыг зовлон гэж хүлээж авбал зовлон шиг санагдана. Жаргал гэж хүлээж авбал жаргал шиг бодогдоно.

-Хүн заавал зорилготой амьдрах шаардлагатай гэж үү?
-У.Шекспир амьдралыг “Сайн муу утсаар нэхсэн даавуу” гэж хэлсэн байдаг. Амьдрал өөрөө зорилготой учраас зорилгоо биелүүлэхийн тулд хүн төрөлхтнийг бүтээсэн. Амьдралын тушаалыг биелүүлэхийн төлөө хүн өөр өөрийн замаар замнадаг. Зорилго тавьчихаад, түүнийхээ төлөө бүтсэн, бүтээгүй ч үхэн хатан зүтгээд яваа бол юм мэдэхгүй хүний бодол.

-Амьдралын тухай үзэл бодлоо та олон хүнтэй хуваалцахыг хүсэж лекц хийдэг. Тэгвэл хүүхдүүддээ сургааль айлддаг уу?
-Манайх хоёр хүүтэй. Том хүү Америкт компьютер графикийн чиглэлээр суралцаж дүүргэсэн. Кентийн их сургуульд одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Бага хүү Монголд бий. Уул уурхайн нэгэн компанид ажилладаг. Би хүүхдүүддээ учиргүй зааж, зөвлөөд байдаггүй.

Эх хүний хувьд зөв замаар сайхан амьдраасай гэж хүсдэг. Хүүхдийнхээ өмнүүрж орж, амьдралыг нь заагаад байдаг зарим эцэг, эхийг хараад гайхдаг. Хүүхдээ залхааж, өөрийгөө ч зовоох хэрэггүй. Хэдий үр хүүхэд минь ч гэсэн хорвоод хүн болж төрөхдөө өөрийнхөө амьдралын замыг зурчихаад ирдэг. Бид хувь тавилан, заяа төөргийнх нь замыг өөрчилж чадахгүй шүү дээ.

-Эрэгтэй хүүхдүүд, зовлонгоо ээжтэйгээ илүү хуваалцдаг гэдэг дээ. Тантай зөвлөлдөж ярилцдаг уу?
-Эрэгтэй хүүхэд ээждээ илүү дотно байдаг гэдэг үнэн шүү. Аав, ээж болно гэдэг том хариуцлага. Би хүүхдүүдийнхээ нууцыг хэнд ч дэлгэдэгггүй. Хүүхдүүд минь “Ээж ам бөхтэй” гээд амьдралдаа тохиолдсон зүйлээ нуулгүй ярьцгаадаг юм.

-Эмээ болж, ачаа харахыг хүсдэг үү?
-Манайх одоогоор бэртэй болж амжаагүй л байна. Найз нар маань “Чи ачтай болвол өмнө нь сөхөрч суугаад босож ирэхгүй дээ” гэж цаашлуулдаг юм. Хүүхдүүд минь амьдралд хөл тавих гэж нэг их яарахгүй байх шиг санагддаг. Би их уярамтгай, зөөлөн. Эмээ болвол ачаа дэндүү эрхлүүлэх байх шүү.

-Хүү тань харийн бүсгүйг ханиа болгож сонговол хэрхэн хүлээж авах вэ?
-Зүрх сэтгэлийн асуудлыг хорьж болохгүй. Хүүд маань түшиг болж, жаргал зовлонг нь хамтдаа хуваалцаж чадах сэтгэлтэй бол аль ч нутгийн бүсгүй байсан дургүйцэхгүй. Амьдрал дээр байх ёстой, байх ёсгүйн тухай би унших дургүй. Хувь тавилангийнхаа замаар ханилах бүсгүйгээ олсон бол охин шигээ угтаж авна.

-Миний зочилсон айлуудаас хамгийн өвөрмөц нь танайх байлаа. Та гэртээ олон могой, заан, хун цуглуулсан байх юм. Бясалгалын бэлгэ тэмдэг нь хос хун байдаг гээ өмнө нь сонсож байсан л даа?
-Хүнд бодит амьдралаас гадна бэлгэдлийн амьдрал гэж бий. Юм бүхэнд учир бий. Хунгаас надад дуураймаар сайхан зүйл байдаг. Хун усанд амьдардаг хэрнээ хуурай байдаг амьтан.

Тэр дундаа бясалгагч нар хос хунг шүтдэг нь их учиртай. Амьдрал хэмээх усанд живэхгүй, норохгүй, дураараа нисэж, бууж байгаач. Үхлийн тойргоос гарах ганц арга зам бол сэтгэлийн амар амгалан юм хэмээн хунгаар дүрслэн үзүүлдэг. Хун их үнэнч шувуу. Орчлонгоос одвол хамтдаа үхдэг. Үхсэн хунгийнхаа дэргэдээс нөгөө хун нь чанх өөдөө нэгэн хэмээр ниссээр яг дээрээс нь унаж үхдэг гэж ярьдаг юм билээ.

Энэтхэгт олон жил амьдрахдаа нэг зүйлийг ажигласан. Бясалгалын газар бүхэн хунг дээдэлж, үүдэндээ тахисан байдаг. Амьтдаас могойг дорны ард түмэн их хүндэлдэг. Ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй хараад могойтой зүйрлэж, “Яасан гоёмсог могой вэ” гэж хэлдэг. Могой сайхан амьтан биш шүү дээ. Харахад жихүүдэс хүрмээр. Гэтэл зөв энерги хүнд могой шиг сүрдмээр сэтгэгдэл төрүүлдэг.

Могой сэргэг, сүр жавхлантай, ухаантай, хүйтэн амьтан. Бясалгал хийдэг хүмүүс Дзержинскийн “Чекист хүний толгой хүйтэн, зүрх нь халуун, гар нь ариун байх ёстой” гэж хэлсэн үгийг байнга санаж яваасай. Энэ үг бясалгагч хүнд тохирно. Хэрвээ толгой нь халаад эхэлбэл сэтгэл дотор нь шуурга дэгдэнэ.  

Багш маань надад “Чи алхахдаа эзэн хаа шиг, харин хүнд туслахдаа үнэнч боол шиг бай. Хаан, боол хоёрын чанарыг өөртөө хөгжүүлж зэрэг гарга” гэж хэлсэн. Багшийн минь хэлсэн үгийг надад сануулж байгаасай гэсэндээ зааныг бэлгэшээн цуглуулдаг юм.

-Хайрлах, хайрлуулах шиг сайхан мэдрэмж гэж юу байх билээ. Гэтэл тэр сайхан зүйл үзэн ядалт, гомдол, айдсыг бас мэдрүүлж дөнгөдөг. Эдгээр мэдрэмжийн холбоосыг Та юу гэж тайлбарлах вэ?
-Хайрын төв яг зүрхэн дээр байдаг. Хайрлаад эхлэхээр зүрх догдолж, хүчтэй цохилдог. Айх, үзэн ядах ч бас түүнтэй адил.  Энэ нь хүрдтэй холбоотой. Зөв тийшээ эргэхээрээ хайр болж, буруу тийшээ эргэхээр айдас, үзэн ядалт болон хувирдаг. Нэгэнт үзэн ядалт байх юм бол хайрлах сэтгэл төрөхгүй. Айдас төрчихсөн үедл хайрлаж, үзэн ядаж ч чадахгүй.

-“Хэчнээн их хайрлана төдийчинээ гомддог...
-Хүний сэтгэл санааны хөгжил өндөр болох тусам хэчнээн их хайр гарна, төчнөөн их гомдол гардаг. Бурхан багш “Гурван удаа амийг нь аварсан ч улаан нүүр рүү чинь тэр хүн нулимна. Тэгэхээр бэлэн бай” гэж хэлсэн байдаг. Амийг нь авраад байхад хүн мартдаг байхгүй юу. Тэр нь “Амьдралд чи шантраад үз. Нэг удаа ч гэсэн цөхөртлөө сөхөрч уна.

Тэр үед бурхан чамайг ивээж эхэлнэ” гэсэн байдаг. Хорвоогийн амьдралд хоёрхон зам бий. Нэг нь юуг ч үл ойшоох, нөгөө нь хайранд умбах. Хайр бол олон янз. Хайртай учраас та хэн нэгэнд уурлана шүү дээ. Түүнээс биш огт танихгүй хүнд уурлахгүй. Гомдоно гэдэг хайрын  нэг хэсэг. Тэгэхээр хэдийчинээ хайрлана, төдийчинээ зовно гэдгийг бидний хайрлах сэтгэл арилжааны хэлбэр рүү шилжчихвий дээ гэсэндээ эмзэглэж хэлсэн минь энэ.

-Өнөөгийн залуус хайр дурлалд хайнга ханддаг болсон шүү дээ?
-Хайр амьдралыг оршин тогтоож байгаа эх булаг. Хүмүүсийг хайранд хайнга хандлаа гээд буруутгаж чаддагүй юм. Хайр маш их зовлон дагуулдаг. Тэр бүү хэл сэтгэлээр унаж,  нойр хоолноос гарч, царай зүс алддаг. Сэтгэлийн тамир муутай нь өвчин тусдаг.

“Тэр бүсгүй нэг залууд хайртай байсан гээд солиороод үхчихэж гэнэ” гээд хүмүүс ярьдаг шүү дээ. Зарим хүн хайранд хайнга хандаж амьдарвал өөрт нь амар юм шиг сангддаг байх. Сүүлийн үед залуус хайраас шантраад байна уу даа гэж бодогддог юм.

Өнөө үед зорилго агуулж хүнтэй нөхөрлөдөг, ханилдаг болсон байна. Нэг үгээр хэлбэл зоосны нүхээр хайрыг харж байна. Би хүмүсийг оюун ухааны хувьд гуйлгачин болох вий гэж их айдаг.  Амьдралын асуудалд хайнга хандаад эхлэхээр оюун санааны хувьд гуйлгачин болох хандлага руу ойртож байна гэсэн үг.
Эд хөрөнгөд даллага байдаг шиг хайранд бас даллага гэж бий.

Зарим хүн намайг ингэж хайрласангүй гэх, зарим нь намайг яаж тоох вэ дээ гэж өөрийгөө голж чамладаг. Хэрвээ бусдыг хайрлах сэтгэлтэй байж чадвал хайр өөрөө аяндаа тан руу урсдаг. Намайг хайрлахгүй байна гэж бодохоос өмнө би хэнийг хайрласан бэ гэж бодох ёстой юм.
Сэтгэл зүрхээрээ хайрыг хайрлаж, хүндэлж амьдрах хэрэгтэй. Мөнгөтэй бол аз жаргалтай амьдарна гэдэг ойлголт хамгийн ядуу сэтгэл.

Аз жаргалыг мөнгөөр авч хэзээ ч чадахгүй. Харин зугаа цэнгэл, сэтгэл ханамжийг бол авч чадна. Тэгээд жаргадаг уу гэвэл үгүй. Оша гуай “Хүнд жаргах хоёр зам байдаг. Нэг нь нэгдүгээр шатан дээрээс буцах. Энэ нь зүрх сэтгэлийнхээ шаналллаас шантарч хайранд хайнга хандах явдал. Нөгөө нь дотоод сэтгэлийнхээ 108 дахь шатан дээр гарчихаад үсрэхэд ойрхон байх ” гэж бичсэн байдаг.

-Энэ орчлонд мөнхийн зүйл хаа ч байхгүй. Тэгэхээр хүн мөнх бусын төлөө амьдардаг гэж үү?
-Аав, ээж, ах дүү, амраг нөхрөө үнэнч бус гэж бодох юм бол үнэнч бус. Амьдрал олон хэмжигдэхүүнээр зэрэг урсдаг юм шиг санагддаг. Өөрт тань хайр хэрэгтэй бол ирнэ. Харин сэтгэл чинь “За дараагийн хуурдаг нөхөр ирлээ” гээд өөдөөс нь жад гаргаад тулгачихдаг.

Аз жаргалын төлөө тэмцэлдээд амжилтад хүрэхгүй тохиолдол байдаг. Тэгэх юмсан гэсний эсрэгээр юм дандаа бүтэж байдаг. Амьдрал, сэтгэлийн хууль гэдэг ерөөсөө энэ. Өөрийн тань үг, бодол,  үйлдэл бусдын санаа сэтэгл, амар амгалан байдлыг алдагдуулахгүй байж чадвал аз жаргалтай байж чадна. 

-Аз жаргалын тухай бодол алхам бүрт төрдөг. Гэхдээ тэр нь өөр өөр хариулт, дүгнэлтийг авчирдаг шүү дээ. Та “аз жаргал” гэдэг ойлголтын цаана гарч чадсан уу?
-Хүн өөртөө байхгүй юмаа бий болгочихвол аз жаргал гэж ойлгодог. Гэгээрсэн хүмүүсийг би аз жаргалтай хүн гэж боддог. Сайн, мууг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч чаддаг тийм л хүмүүс аз жаргалтай байж чаддаг. Хүн зарим үед аз жаргалтай байгаагаа ерөөсөө мэдэрдэггүй. Хүн уг нь жаргах гэж төрдөг шүү дээ. Харин жаргалын тухай бодол нь өөр өөр.

Тухайлбал ажилгүй хүн ажилтай болоод гэрлээгүй хүн гэрлэж байгаад аз жаргалтай болно гээд өөрийгөө ямар нэгэн үйл явдалтай холбохоор зовдог. Хүний сэтгэлийн хүчийг нэгтгэж өгдөг зүйл бол амар амгалан. Үнэнийг хэлэхэд бидний дотор үргэлж шуурга босож байдаг.

Багш маань “Сэтгэлийн шуургыг намдаачих юм бол амар амгалан эдэлдэг. Амар амгаланд хүрвэл аз жаргалыг мэдэрнэ” гэж хэлдэг юм. Сэтгэлийн дотор байгаа анир чимээгүйд нэг минут байхад хүсэл, мөрөөдөл биелэх хүчтэй болдог.

Түүнийг бясалгал гэж нэрлээд байгаа юм. Бид амьдралдаа бурхан бүхнийг чаддаг гэж итгэж ирсэн. Тэгвэл тэр бурхан тань дотоод сэтгэлд чинь байгаа анир чимээгүй юм. Анир чимээгүй сэтгэлийн урсгал давалгааг бий болгохоор амьдрах эрчим хүч нэмэгддэг. Хүний өөрийнх нь хүлээж авах чадвар амар амгалан байвал ертөнц дээр муухай зүйл байдаггүй. Бурхан багш “Ертөнцийг чи ямар нүдээр харна, яг тийм л харагдана” гэж хэлсэн байдаг. Энэ үг үнэхээр үнэн. Баяр баясгалан, аз жаргал гэдэг чинь хүний өөрийнх нь төрөлхийн чанар, араншин.

-Амьдрал ямар үед сонирхолгүй санагддаг юм бэ?
-Амьдрал хүний хамгийн үнэтэй эрдэнэ. Алдар нэр, аз жаргалыг олж баяжихын тулд хүн эхлээд зөв амьдрах ёстой. Алдар нэр, ашиг хонжоо хайж амьдарсан хүнд амьдрал нь аажимдаа сонирхолгүй болдог.

-Тэгвэл нууц амрагийн харилцаа хайр дурлал мөн үү?
-“Нууц” гэдэг үг учиртай. Нууна гэдэг чинь эхнэрээсээ, эсвэл нөхрөөсөө нууцалж байгаа хэрэг. Хүмүүс мэдэж байгаа хэрнээ хэлдэггүй. Өнөө үед нөхрөө, эхнэрээ нууц амрагтай болсон эсэхийг мэдэх гээд нууцаар мөрдүүлдэг арга ихэд дэлгэрсэн.

Би хүмүүст “Та эхнэрийнхээ нууц амрагийг эхлээд ол. Олчихсон хойноо хуучин шигээ амьдарч чадах уу. Сэтгэл санаанд чинь ямар хүч байна. Тэднийг хайр сэтгэлтэй болжээ гэж хүндэтгэх үү, эсвэл хорсож өширхөх үү. Энэ асуудлыг шийдээгүй байж нууцыг илрүүлж болохгүй шүү ” гэж хэлдэг юм.

Тэгэхээр нууц гэдгийн гол учиг нь тухайн хүний эхнэр, нөхөрт л нууц болохоос бусад хүмүст ил байдаг. Энэ утгаар яривал  нууц хэвээр үлдэх ёстой.

Сэтгэл, зүрх нь гэр бүлээс гадуур аз жаргал харэгтэй гэдгийг мэдрээд ирэхээр нууц амрагийн цонхоор амьдрал руу хардаг. Магадгүй ийм амьдралаас өөрийнхөө олж чадаагүй аз жаргалыг авч чаддаг байж болох шүү дээ. Бид ёс суртахуун, арин бат журам сахих ёстой гээд том ойлголт төрүүлчихдэг.

Гэтэл сэтгэл гэдэг чинь баригддаггүй, хоригддоггүй жороолгүй зүйл. Хүн хэчнээн ухаантай байсан ч сэтгэл нь илүү дийлж байдаг.

-Та манай уншигчдад ханийнхаа тухай ярьж өгөөч?
-Манай гэр бүлийн хүнийг М.Отгон гэдэг. Хүний их эмч, Анагаах ухааны доктор, профессор. Эрүүл мэндийн гавьяат ажилтан. Монголын анхны хүний удамшилзүй судлаач. Нөхөр маань тайван зантай сайхан хүн бий. Ухаалаг, халамжтай сайн ханьтай учирсандаа өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог.

-Та нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байв?
-Намайг АУИС-д суралцдаг байхад нөхөр минь багшилдаг байлаа. Хүний удамшил зүйн тухайн хичээл  зааж байгаа  нь их таалагдана. Оюутан байсан болоод ч тэр үү багштайгаа уулзана гэхээс ичээд зугтчихдаг байсан. Надтай хоёр жил утсаар ярьсан шүү. Гэрийн гадаа ирчихээд “Одоо гараад ирээрэй” гэхэд нь “за” гэж хэлчихээд айгаад гарч чаддаггүй байлаа.
Маргааш нь хичээлдээ ирж явахдаа тааралдчихна. Нүүрийг нь харж чадахгүй хачин царайлчихсан орж ирэхийг ангийнхан маань харчихаад, “Хэнтэй тааралдахаараа ийм болчихдог байн аа” гээд гүйгээд гарна. Манай хүн харахаас нь өмнө аль хэдийн алга болоод өгдөг байсан. Оюутан байхдаа нөхөртэйгөө гэр бүл болсондоо. Би нөхрөө их хүндэлдэг. Одоо хэр нь багш гэдэг ойлголт сэтгэлээс минь ер гардаггүй.

-Бясалгалын багш Шри Шри Рави Шанкар Монголд гурав дахь удаагаа ирж, олон хүнд амар амгаланг мэдрүүлээд, сайн сайхан амьдрахын тухай өгүүлээд явлаа. Монголын талаар ямар бодолтой явдаг хүн бэ?
-Багш маань Монголын ард түмнийг их хүндэлдэг. “Монгол ариун дагшин газар” гэсэн утгатай үг хэмээн хэлж байхыг нь сонссон. Монгол орон амьдрах эрчим хүч, энергиэрээ ариун. Сая багш буцахдаа надад “2075 онд  Монгол Улс хүний оюун санааны хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлэгч орон болно. Сэтгэлд ухаарал, зүрхэнд хайр байгаа цагт хийсэн үйлдэл болгон зөв байна.

Та бүхний өнөөдөр бодож байгаа бодол, хийж буй ажил үйлс чинь хорь, гучин жилийнх бус үеэс үед, удмаас удамд дамжих зүйл шүү. Залхуурвал хоцорч үлдэнэ. Та одоо юуг хамгийн сайн хийж байна, түүнийгээ төгс хийгээрэй”  гэж хэлсэн.
Энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш. Оюун санааны хөгжил Энэтхэгээс үүсэлтэй байдгийг тэнд олон жил амьдрахдаа мэдсэн. Энэтхэг залуучууд аавынхаа дэргэд архи ер уудаггүй. Сайхан заншлаар дэлхий даяараа бахархаасай гэж боддог.

Хундага тулгах гээд очсон хүнд “Уучлаарай, аав маинь дэргэд байгаа” гэж хэлдэг. Энэтхэг аав хүүгээ согтуу байхыг хэзээ ч хараагүй. Гэтэл манай залуучууд аавыгаа хүндлэхгүй, хажууд нь хацраа улайлгаад уугаад байдаг шүү дээ. Гашуун идээнд согтчихоод, аав ээжээ гомдоож байгаа залуусыг харчихаад хойд насандаа Энэтхэгт төрөөсэй гэж боддог юм. /инээв/


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

引用 :
http://www.mglclub.com/3889676/820/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211398
公告 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
公告 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366800
公告 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
公告 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524316
20991 * СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД * / ЭМЭГТЭЙЧҮҮД , ЭРЭГТЭЙЧҮҮД , ДОТОР , ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ / 010-3169-6932 ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-18 587
20990 ****СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ**** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-18 602
20989 URILAGA BATLAN DAALT XIINE Speeder 2010-11-18 659
20988 busguichuudee zovlooch [4] poohpooh 2010-11-18 1552
20987 Шинэ жил хаяанд ирлээ бүсгүйчүүдээ ! Хэрвээ та шинэ жилээс өмнө жингээ хасч, даашинзандаа багтдаг болохыг битүүхэндээ хүсч байгаа бол яг одооноос эхэл. [1] Маралгоо 2010-11-18 1223
20986 Хэрэв та хүүхэдтэй бол.. [1] Маралгоо 2010-11-18 1121
20985 hyamd turuh emneleg bna uu [3] JuNe※JuNe 2010-11-18 821
20984 huuhdin temeenii nooson maik zarna. 01084896741 [2] Usachyan 2010-11-18 1244
20983 ӨНӨӨДРИЙН ДУУЛИАНТ МЭДЭЭЛЭЛ...МЭДЭЭД АВ... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-18 1783
20982 hi medeh vv [2] balzol 2010-11-18 730
20981 maral kargonii utasiig heleed ogooch humuusee [2] mongolo 2010-11-18 574
20980 Олны танил хүмүүсийн будаггүй төрх Хүслэн 2010-11-18 2956
20979 KEB bank ANSAN ULSAN $ $ $ file money$$$ 2010-11-18 659
20978 sain baistagaanaa uu busguichuudee meddeg hun bna uu [1] xuls 2010-11-18 566
20977 ЭЛСГЭМСҮҮД ТУСАЛЦГААЯ [10] haliungo 2010-11-18 1333
20976 best_of_all idtai hund [1] cuna 2010-11-18 723
20975 zvblvvch bvsgvichvvlee [2] dulduu 2010-11-18 824
20974 Notebook 499000w shineer xudaldaand garlaa 10.1 inch LED zagvar .Utasgui NET tulvurgui.. 010-5810-5503 khukh 2010-11-18 592
20973 АНХААР ҮНЭН ҮҮ !!ӨМХИЙ ГАДААД ХҮН МОНГОЛ БҮСГҮЙД ...... [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-18 1654
20972 СОЛОНГОСЫН ИЙМ ОД ХҮН ХАНЬГҮЙ ГАНЦААР БАЙХААР Ч .... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-18 1468
20971 ukiko - Үнэхээр их баярлалаа. [3] kwon 2010-11-17 816
20970 oroin mend,uuniig yaraltai orchuulj ogch tusalna uu. [2] арвай 2010-11-17 802
20969 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-11-17 462
» ХИЙ БУХИМДААД БАЙДАГ ХҮМҮҮС ҮҮНИЙГ УНШААД ТАЙВШИРЧИХ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-17 1023
20967 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-17 526
20966 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-17 587
20965 shud hiij bna enkriimaa 2010-11-17 462
20964 ГАДААД ХҮН ИХ МӨНГӨТЭЙ БАЙСАН Ч ТООЖ СУУХГҮЙ БАРДАМ..... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-17 867
20963 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-11-17 492
20962 ӨНӨӨДРИЙН СОЛОНОГОС ХЭЛ [6] kwon 2010-11-17 947
20961 НУУЦ АМРАГ.. НАВСАЙГААД Л БАЙВАЛ ӨӨРТӨӨ ГОМД... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-17 953
20960 Хаанаас олж болох вэ? [3] kwon 2010-11-17 898
20959 ЁОЁ ..30 -НАСААР АХ СОЛОНГОС НӨХӨРТЭЙ МОНГОЛ ХҮҮХЭН...ЭНЭ АМЬДРАЛ ГЭЖ ҮҮ >>ДААНЧ ДЭЭ [34] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-17 5317
20958 KEB bank ANSAN ULSAN $$$ file money$$$ 2010-11-17 451
20957 HELJ UGCH tuslaach..... [1] orangefanta 2010-11-17 647
20956 so honroosoo salsan yum asuuya [4] dalainus 2010-11-17 823
20955 asuuya?????? [1] martuuzai 2010-11-17 737
20954 toollogo.n talaar asuuya????? [1] hehe_3333 2010-11-17 733
20953 zuvulguu uguuch [4] world sun 2010-11-17 884
20952 Америкын армийн Монгол дайчин- Хүмүүс үүнийг уншиж хурцлагдаасай гэсэн үүднээс орууллаа, бахархамаар! [2] Маралгоо 2010-11-17 969
20951 shpaget yaj hiihuu [3] Tsetseguyanga 2010-11-17 9451
20950 hi hvvhnvvdee ene uduriin mend tolgoi baridag hvn bn uu utasiin uguuch [1] dawaa11 2010-11-17 526
20949 ohin huuhedtei eejuudees asuuya [9] j and s 2010-11-17 1359
20948 asuuyaa? gurilan buteegdehuun [6] ringoo 2010-11-17 1503
20947 Bas dahiad 1 zvil asuuya [2] Хүслэн 2010-11-17 745
배너신청
자생병원

배너신청