Бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернэт ашиглан цахим гэсэн тодотголтой томоохон ертөнц үүсгээд буй блогчдын шилдгийг тодруулах гэж байна. Блогчдын үйл ажиллагаагаар дамжуулан мэдээлэл технологийн салбарыг нийтэд сурталчлан, залууст зөв үлгэр дуурайл үзүүлэх зорилготой уг арга хэмжээг “Нью Медиа” маркетингийн агентлагаас зохион байгуулж байгаа бөгөөд уламжлал болгохоор төлөвлөж байгаа аж.
Энтертайнмент, нийгэм, бизнес, олны таашаал хүртсэн гэх дөрвөн төрлөөр шилдгийг шалгаруулах бөгөөд саналыг http://monbloggersevent.ideascale. com/ хуудсаар дамжуулан нээлттэй явуулж эхэллээ. Санал хураалт энэ сарыг дуустал үргэлжилж, “Монголын блогчид 2010” арга хэмжээний үеэр шагналыг гардуулах гэнэ. Улаан хивсний ёслол болон шилдэг нийтлэлч Баабар, дэлхийг тойрон аялсан Амай нар илтгэл тавих ёслолын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 3-нд болно.