Moderator: mgl_300
Хадамтайгаа сайн харьцаатай хүмүүс ховор байдаг. Хадмуудыг тэвчишгүй ааштай, хэрэгт дуртай, тэр бүү хэл чөтгөр шулам шигээр ярих нь бий. Гэвч хадам аав ээж болно гэдэг амаргүй байх нь мэдээж. Ялангуяа та өөрөө хүүтэй бол хэзээ нэгэн цагт бэртэй болох нь гарцаагүй. Ингэхэд хадам ээжүүд бэрээсээ юу хүсч байдаг юм бол?
1. Өөрийг нь хөндлөнгийн хүн гэж үзэхгүй байх
Хадмуудыг буруутгадаг нийтлэг зүйл нь хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог гэдэг. Гэвч ихэнх хадам ээжүүд хүүхдээ өсгөх, хоол хийх арга барилыг нь шүүмжилж, бэрийнхээ амыг таглахаа хойш тавьдаггүй аж. Эмэгтэй хүн гэр орныхоо ажлыг хэнээр ч заалгахгүй, хэний ч гар оролцуулалгүй хийхийг хүсдэг боловч яг энэ шалтгаанаар хадам ээжийгээ ад үзэж болохгүй аж. Түүнд амьдралын арвин туршлага байгаа гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Ажил, гэр, хүүхэд гээд юуны ч тухай асуусан тэр энэ бүхнийг өөртэй чинь хуваалцахаас татгалзахгүй.
2. Хадам ээжийгээ битгий ярианы сэдэв болгож бай
Нөхэртэйгээ муудалцсан үедээ хадам ээжийг оролцуулах нь яавч сайн зүйл биш. Үүний оронд хадам ээжтэйгээ
3. Өөрийгөө хүүгийнх нь сонгосон бүсгүй гэдгийг хадамдаа ойлгуул
Та хүүд нь анхны харцаар дурлаагүй бол хадам ээждээ анх таалагдаагүйгээ тоох хэрэггүй. Түүнд энэ өөрчлөлтийг ойлгож, өөрийн чинь тухай сайн мэдэх боломж олго.
4. Хадмуудаа гай мэт үзэх хэрэггүй
Хүүдээ амь шигээ хайртай эхчүүд бэрээ тоохгүй байх нь элбэг. Учир нь ээж нар хүүгийнхээ амьдралд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй ч хүүдээ санаа тавихгүй байж чадахгүй. Хадам ээж хүүтэйгээ дотно байдаг бол үүнийг сайнаар хүлээн авч сур.
5. Нөхөртөө бүхнийг даатгах гэж бүү оролд
Ээж нарын хувьд хүү нь бүхнээс илүү боловч хүүг нь хэн нэгэн ертөнцийн төв гэж бодохыг тэввихгүй байж мэднэ. Тиймээс нөхрөө найз нөхөд, сонирхол, ажлаараа солих хэрэггүй. Та аз жаргалтай байж гэмээнэ нөхөрт чинь ирэх дарамт төдий чинээ багасч гэр бүл чинь аз жаргалтай байна.
6. Өөрийнхөө талд бат зогс
Хадам үргэлж хүүгийнхээ талд ордог гэж та бодож байж магад. Гэвч хадам чинь таны тухай ч бас бодож байгаа. Бас хүү нь ханьдаа тоомжиргүй хандахыг ч бас хүсэхгүй л лав. Тиймээс юу хийхээ нөхрөөрөө үргэлж битгий заалгаж бай.
Хүмүүс бие биеэ яагаад жинхэнээсээ уучилж чаддаггүй вэ? Бид гомдоосон нэгэндээ “Уучлаарай” гэдэг. Тэгээд уучилж, уучлагдсан болдог.
Гэхдээ үнэн сэтгэлээс бус, тэгэх ёстой гэдэг үүднээс л хэлдэг хэлбэр төдий зүйл юм. “Уучлаарай” гэсэн хэрнээ сэтгэлийн гүндээ нөгөө хүнээ зүхээд байдаг. Яагаад ингэдэг вэ? Гомдох мөчид уур хилэн, өөрийгөө өрөвдөх, гомдоогчийг үзэн ядах зэрэг сэтгэлийн таагүй энергийн цохилт хүнд ирдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар гомддог. Харин толгой, ухаанаараа хүнийг уучилдаг. Тиймээс уучилж өршөөгөөгүй гомдол биднийг сэтгэл санаагаар үргэлжлүүлэн “тамладаг”. Яагаад уучлах ёстойг та ухамсраараа ойлгож, сэтгэлээрээ цайруулах шаардлагатай.
Гэхдээ яаж?
Ухаан бодол, бие сэтгэлээ уучлахад бэлтгэж, төвлөрүүл. Сэтгэл хөдлөл ч үүнд тустай. Жишээ нь, хамт өнгөрүүлсэн сайхан үеийг дурсан санах, сэтгэлээ онгойтол уйлах. Суух юм уу, хэвтээд нүдээ аньж биеэ сулла. Гомдох болсон шалтгааныг дууд. Та сэтгэл зүрхнээсээ өргөс сугалж авч байгаа мэт төсөөл. Дараа нь гомдлын оронд гэрэл (сэтгэлд) асч байгаагаар дүрслэн бод. Гомдол тайлах, цайруулах олон арга бий. Гол нь хүн өөрөө уучлахыг сэтгэлээсээ хүсэх нь чухал. Бие сэтгэлээс чинь гомдол ул мөргүй арилахад сайн энерги бүчин авдгийг сэтгэл судлаачид тогтоосон байна. Хэрэв та уучилж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид хандаарай. Учир нь удаан шаналж явбал та байнгын стресст орно гэсэн үг