Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Бүсгүй та, хайр дурлалын асуудалд эцсийн боломж мэт яаруу шийдвэр бүү гаргаарай!
Эмэгтэй хүн дурласан, хайрлаж явдаг залуутайгаа цаг үргэлж хамтдаа байхыг хүсч мөрөөддөг.

Тиймээс ч эр хүнээс "гэрлэх санал" тавихыг нь тэсэн ядан хүлээж суудаг. Гэтэл эр хүн энэ тал дээр яаран хөдлөхийг хүсдэггүй. Хэрэв эмэгтэй хүн хурдан гэрлэлтээ батлуулах талаар шахаж шаардах аваас эрэгтэй хүн шууд л зайгаа авч таны амьдралаас тэр чигээрээ алга болох болно.

.Тэгвэл яах ёстой вэ?

Хайр дурлалын асуудалд хандахдаа эцсийн боломж мэт бүү ханд. Өөрийн хүссэнээр бүхнийг болгох гэж улайран зүтгэх хэрэггүй. Хайр дурлалд өөрөө жам ёсоороо цэцэглэж хөгжих боломж өгч, энэ зүй тогтлыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж чадах юм бол та тун удахгүй "нандин хүсэл мөрөөдөл"-дөө хүрч чадах болно. Иймд хэрэг явдлыг хүчээр хурдан бүтээх гэж бүү яар. Цаг хугацаа гэж агуу зүйл байдаг гэдгийг бүү мартаарай.

Хайр дурлал гэдэг агуу хүчтэй мэдрэмж юм. Учир нь эмэгтэй хүн хайр дурлалтайгаа учрахаараа ажил дээрх нэг минутыг өдрийн төгсгөл мэт үзэж, өөрийн сонирхдог зүйлээсээ татгалзаж, найз нөхөдтэйгээ уулзахаа больдог.

Учир нь эмэгтэй хүний хувьд хайртай залуу нь эерэг, сөрөг сэтгэл хөдлөлийн цорын ганц эрч хүч нь болж өгдөг ажээ. Тухайлбал түүнийг утсаар ярихад нь учиргүй их баярлаж, харин ярихгүй бол уйтгар гунигт автагдаж, болзохоо больчихвол дэрээ нортол уйлж, болзоо амжилттай болох тусам өөрийн ухаанаа алдталаа аз жаргалд умбадаг.

Гэтэл заримдаа эмэгтэй хүн ямар ч шалтгаангүйгээр өрсөлдөгч эмэгтэй, хайр дурлал хөрч байгаа мэтээр сэтгэл санаандаа хий хоосон зүйлийг төсөөлж ургуулан боддог байна. Энэ хий хоосон бодол нь мэдрэлийн системийг цочирдолд оруулж, стрессийг бий болгож улмаар салалтыг бодитой болгодог ажээ.

Тэгвэл ийм үед яавал дээр вэ?
Хайртай залуугаасаа өөр бусад зүйлээс таашаал авч амьдралын баяр баясгалантай байдлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэрэв та өдөр бүр баяр цэнгэлийг авч чаддаггүй бол өнөөдрөөс эхлэн энэ бүхэнд суралцах хэрэгтэй. Амьдралд итгэл дүүрэн байж өөрийнхөө сэтгэлийн түгшүүртэй тэмцэх хэрэгтэй. Сөрөг бодлоо эерэг бодлоор сольж байхыг хичээгээрэй.


profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3882344/7b4/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.11.15 20:24:26
*.111.205.164

нголын хараа булааж сэтгэл гижигдсэн хацар гоо охид ямар ч магтаал урамшуулал, реклам сурталчилгаагүйгээр хэдийнэ олны танил болсон байдаг. Ээжийнхээ өврөөс гараагүй шахам насандаа олны нүдэнд өртсөн охид харин тэр энгээ даах нь ховор. Элдэв хэл ам, хэрүүл шуугианы бай болж хэсэгтээ эрчүүдийг хуйлруулсаны дараа хэн нэгний нөмөрт орон “нялх амраг” гэсэн энхрийхэн сэтэр зүүдэг билээ. Тэгвэл знэхүү “нялх амраг” гэх нэр хэдий хэрийн өртөгтэй байдаг бол?

“Хос” нялх амраг
Охид бүсгүйчүүдийн эргэн тойрон дахь асуудлыг ярихын тулд алтны магнат Мянганбаяр хэмээх эрхмийн нэрийг дурьдахгүй өнгөрвөл алдас болно. Угаасаа огт дурьдаагүй байсан ч хүмүүс аль хэдийнэ энэ хүнийг түүнийг энэ сэдвээр төсөөлсөөр байгаад сурчихсан гэхэд болно. Одоогийн байдлаар алтны магнатын 11 нялх амрагууд, зуурдын амрагууд, явуулын амрагууд тоогоо алдаад байна. Ил мэдэгдэж байгаа нэр цолыг нь ёс төртэй зүүсэн хоёрыг эс тооцвол шүү дээ. Алтны магнатын экс нялх амраг топ модель Д.Пүрэвсүрэн одоо ч түүнээс элдэв татаас авсаар байдаг гэх. Сурагчийн дүрэмт хувцаснаас салаагүй шахам жаахан охин байхдаа торгонд хөлбөрч тосонд умбах хувь тавилангийн үзүүрээс атгасан тэрбээр 4 жилийн дараа “хөгшин” гэсэн нэр зүүн хаягдсан билээ. Хувьдаа байр, хэд хэдэн машин хангалттай хөрөнгө авч үлдсэн түүнд энэ талаар гуниж гутарч яриад явах шаардлага байсангүй. Сурч боловсрох, уран бүтээл туурвихад хамаг цагаа зарцуулсаар яваа. Мөн л арван хэдхэн насандаа алтны магнатын нялх амрагаар тодорсон Д.Ариунцэцэг хэмээх бүсгүй Д.Пүрэвсүрэнтэй адил хувь тавиланг туулсан билээ. Танхил охин насаа үе мултарсан эрд зориулсан боловч 20 гараад ирэхийн цагт нь хоёр тийш болсон алтны магнатын өвөрмөц зуршил олныг гайхшаруулдаг. Д.Ариунцэцэг хувьдаа байр машинтай үлдэж Сингад сурахаар одсоноор тэдний романс дууссан билээ. Монголын хүүхнүүдэд мөнгө хаядгаараа тэргүүн эгнээнд явдаг энэ эрхмийн нялх амрагууддаа хаядаг хаялга нэг иймэрхүү. Одоогоор түүний ээлжит нялх амраг тодроогүй байгаа. Энэ хоёр бүсгүйгээс хойш олон хүүхнүүд түүнтэй янз бүрийн байдлаар холбогдсон боловч “нялх” гэсэн нэр томьёонд таарахгүй байгаа юу, эсвэл хуучин амрагуудаа санагалзсан уу түүний нялх амраг гэх нэрийг зүүсэн бүсгүй одоогоор алга.

Хуримнаас татгалзсан Сэли
“Нялх” гэсэн тодотголыг хамгийн олон жилийн турш хадгалж буй хүн бол дуучин Сэрчмаа. Хүүхэд л гаргаагүй бол энэ тодотгол байнга дагаастай явдаг бичигдээгүй хууль үйлчилдэгийн тод жишээ энэ биз. Түүний нэр холбогдсон эрчүүдийг жагсаавал сонины хуудас зай талбай хүрэлцэхгүй ч байж мэдэх. “Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэж ёжлуулдаг ч тэрбээр гандан буурахгүй явсаар л. Хэсэгтээ л Тэмүүлэнтэй сүй тавилаа гэж эрчүүдийн зүрхэнд шар ус хуруулж байсан авч саяхан сүйгээ цуцалсан. Энэ нь нэг талаас баярлууштай хэрэг боловч Хятадад уран бүтээл туурвихаар одож буй нь мөн л залуусын сэтгэлийг өвтгөөд авсан. Хэлээ зажилж тэгтлээ нялх байх гэж хичээдэггүй ч эмзэг турьхан, нялх хоолойгоор дуулсан дуу нь түүний имижинд хамгийн их тохирдог зүйл. Олон эрчүүдтэй нэр холбогдохын хэрээр түүний хувийн амьдралд өөрчлөлт гардаг ч одоо болтол хэр хөрөнгөтэй нь тодорхойгүй байна. Бээжин, Эрээнээс хувцсаа дардаг гэж ил далд дооглуулдаг нялх дуучин маань уран бүтээл хийх гэж тэгтлээ хичээдэггүйг бодоход амьдралын эх үүсвэр нь хангалттай байдаг биз ээ. Ямартай ч бусад “нялхас”-ын жишгээр байр, машинтай багагүй хуримтлалтай болсон тэрбээр урд хөршийг зорилоо. Нялх амраг гэдэг ойлголтыг үндэслэсэн байж болох ч бусад “нялхас”-ыгаа бодвол овойж оцойтлоо баяжаагүйг нь үзэхэд ёстой нөгөө “эхэнд гарсан эврээс хожуу ургасан сахал” гэгчийн үлгэр болж байна гэж хүмүүс шивэр авир хийдэг юм билээ.

“Макс” Ганбаагийн Монголжингоо
Борооны дараах мөөг шиг олширсон миссийн тэмцээнүүд болохоос өмнө тоотой хэдэн чанартай тэмцээн болдог байв даа. Тийм тэмцээнүүдээр л жинхэнэ миссүүд төрдөг: байсан билээ. Тэдний нэг бол мисс Д.Уянгалянхуа. Мэс засал моод болоогүй үед төрсөн мисс болохоор төрөлхийн гоо үзэсгэлэн, жинхэнэ монгол бүсгүйн, намба төрх шингэсэн инээмсэглэл нь түүнийг чимдэг. Дөнгөж миссийн титэм өмсөөд удаа ч үгүй “Макс” группийн Д.Ганбаатар хэмээх эрхэмтэй холбогдон: тун удалгүй үндэсний хувцас уужаар гангаран наадмын талбайг чимэх болсон. Сайн морь, сайхан хүүхнээр биеэ чимсэн “Макс” Д.Ганбаатарт олон эрчүүд атаархан шүүрс алдцаг. Монголын сайхан бүсгүй нялх амрагаас эхнэрийн зиндаанд хүрсэн хэдий ч арван хуруу тэгш амьдрал мөн л заяасангүй. “Макс” Ганбааг угтаа бол эмэгтэй хүн биш ондоо сонирхолтой гэлцдэг яриа бий учир Уянгалянхуа нялх амрагуудын жагсаалтанд орж буй юм. Зүгээр л тэр сонирхлоо нуух гэсэн өнгөлөн далдлалтаар эхнэртэй болсон гэх яриаг чих дэлссэн эрхмүүд эхнэрт нь битүүхэн санаархдагаа нуудаггүй. Жил бүрийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ айраг түрүү авсан морьдоо, сайхан эхнэртэйгээ дагуулан гарч ирдэг Ганбаатар олны нүд хужирласан сайхан эхнэртээ хөрөнгө мөнгө харамгүй цаццаг. Гэсэн хэдий ч залуугаараа гэртээ хоригдох шахаж буй Уянгалянхуаг удаан тэсэхгүй гэж хүмүүс мөрийцөхөд ч бэлэн байдаг. Тэднийг тусдаа амьдарч байгаа гэсэн яриа чих дэлсэх болсоор удлаа.

О.Чулуунбатын нялх амраг мэлзсээр…
Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор ордог хүн бол “Монголбанк”-ны экс ерөнхийлөгч О.Чулуунбат билээ. Байнга элдэв хүүхэнтэй орооцолдож эхнэрийнхээ чихнээс хонх уядаг энэ эрхэм нэг л өдөр улаан ногооноор үсээ будан барби шиг хувцаслан гарч ирсэн “Гала”-гийн экс гишүүн Ануг нялх амрагаараа тодруулаад байна. Төдийлэн энд тэнд уригдаж дуулаад овойж оцойтол мөнгө олоод байдаггүй одонцоруудын нэг бол Ану. Гэсэн хэдий ч бэби стиль имиж, хэлээ зажлан нялхамсах хүүхдэрхүү төрхийг нь нь хүмүүс өхөөрдөж нэг, үзэн ядаж нэг хэлсээр олны танил болж дөнгөсөн билээ. Ану “UB Раlасе”-т анхны бие даасан тоглолтоо бийлэгжүү хийсэн нь нас ахисан амрагийнх нь нөлөө гэж ярилцах нь бий. Кукла шиг эрээн мяраан хувцас амсаж зүүж элдэв гоо сайхны мэс засалд мөнгө цацаж явдаг охинд Чулуунбат гар татдаггүй нь олон зүйл дээр харагддаг. Олны нүднээс далд өрнөсөн тэдний амрагийн харьцаа урт настай байх эсэхийг цаг хугацаа харуулах биз. Анугийн “Би нэг ч залуутай” болздоггүй гэх хиймэл яриа бололтой. Ану энэ удаад нижгэр тоглолт хийснээр түүний амраг хэр хаялагатайг харуулсан хэрэг боллоо.
Одоогийн баядлаар нялх амрагуудын үнэлэмж иймэрхүү төвшинд байна. Үнэлэмж өсөж байгаа нь сонгуулийн үеэр бүр ч тод ажиглагдах болсон. Нялхамрагуудын сонирхогчдын нас нь 40 хол давахын хэрээр амлах зүйл нь ч өөр болдог бололтой юм. Мэдээж үүнийг дагаад учраа мэдэхгүй 20 шүргэж яваа охид нялх насны хатагтай нар энэ тодотголд орж ирэх хандлага байна. Тэдний хүсэх зүйл байр машин, үнэтэй чамин хувцас төдийхөн биш нь тодорхой. Албан тушаал, карьераа өсгөхийн тулд хэн нэгний нялх амраг болох нь тэдний сонголт. Саарал ордонд заларсан эрхмүүдийн 98 хувь нь нялх амрагтай гэсэн албан бус мэдээ бий.
Сайтар ажиглавал тэдний туслах, орон нутгийн болон УИХ-ын сонгуульд хүч түрэн орж ирсэн бүсгүйчүүд ч энд хамаатай. Ямартай ч эмэгтэй хүний хийж болох хэр хэмжээнд эрчүүдийн сонирхолд тулгуурлан хэрэгтэй зүйлээ амжуулж буй бүсгүйчүүдийн гавьяаг үнэлэхээс аргагүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ байх. Хэрвээ шударга бус санагдаж байгаа бол эрчүүд бүсгүйчүүдгүйгээр амьдрахад л болох юм.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
20901 Умайн базлалт Маралгоо 2010-11-16 1260
20900 aduunii beldmeliig haanaas olj awah we [3] engvvsh 2010-11-16 3699
20899 Гэрэл бас энгэсэг Маралгоо 2010-11-16 1137
20898 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-11-16 607
20897 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-16 523
20896 NAIZIIGAA HAIJ BNA Tengerlegbvsgvi 2010-11-16 586
20895 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-16 482
20894 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-16 611
20893 KEB bank ANSAN ULSAN file money$$$ 2010-11-16 584
20892 huuhdiin vaktsin asyyh ni [1] surguul 2010-11-16 1892
20891 Dano -d mozart9 2010-11-16 492
20890 iweel delgvvreer vilchlvvlsen xvn [17] abvgd 2010-11-16 2475
20889 HI BVSGVICHVVDEE ELEGEND YU SAIN????? YU MUU WE????????? [2] 수정_0220 2010-11-16 1501
20888 6хүний суудалтай, хагас ачааны Istana-гаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-11-16 486
20887 Elgemsvvd [3] dulduu 2010-11-16 836
20886 HVVHNUUDE JIREMSNES HAMGALAH 72TSAGIN YMAR NERTEI EM BNAA. HELJ UGCH TUS BOLOOCH. PLS awsedr 2010-11-16 774
20885 эргүү элгэмсүүг хардаа хахахахахахааа [1] haliungo 2010-11-16 940
20884 hi ? [1] xorwoo 2010-11-16 741
20883 END GER BUL BOLHOD eej mini 2010-11-16 520
20882 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ МАШИНУУД ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-16 512
20881 Улсын маань нийслэл УБ байнга л түм бужигнасан хогтой хот байсан гэж бодож байна уу? үгүй шүү цагтаа азийн цагаан дагина байлаа гэж... file [1] Маралгоо 2010-11-16 847
20880 sain baitsgaan uu ,viznii talaar asuuh zvil bnaa helj uguuch [1] hawar-mgl 2010-11-16 759
20879 hun amin toollogo [1] rtugsuu 2010-11-16 1268
20878 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling 2010-11-16 644
20877 manai naizad tuslaach [2] dulduu 2010-11-16 1003
20876 eejuudee zovlooch [6] mozart9 2010-11-16 782
20875 helnii beltgeliin surguulia yaj shiljuuleh ve [2] hongoroooo 2010-11-16 670
20874 Гинж бугуйвч даралт хэвийн байлгах LIRIKOS гоо сайхан chevon 2010-11-16 481
20873 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-16 457
20872 KEB bank ANSAN ULSAN file money$$$ 2010-11-16 516
20871 МИНИЙ БҮСГҮЙЧҮҮД БҮГД ИЙМ СЭТГЭЛТЭЙ БАЙГААСАЙ ..ГОЁ .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-16 945
20870 СОЛОНГОСТ-- ХАДАМ БАС Л ХАДАМ .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-16 1047
20869 эмэгтэйчүүдээс тусламж хүсье!! [2] ЭР ХҮН 2010-11-16 893
20868 eejuudee tuslaarai! [3] mildman 2010-11-16 751
20867 hiimel shud hiij bna enkriimaa 2010-11-15 494
20866 busguichuudee helj ogooch [7] enkuush87 2010-11-15 1028
20865 huuhnuudee asuuyaa [1] stt 2010-11-15 665
20864 Өрөвдмөөр бас бахархмаар... [2] eruulmend 2010-11-15 931
20863 EEJUUDEE MAMALMAAR BNA ZUWLUUREI [2] АНТОЛКАА 2010-11-15 1009
20862 hi tus bolooch helj ogch [2] kenitr 2010-11-15 736
20861 Mongolchuud aa ?? Multi sestemtei FULL HD LED TV 42 inch, 2 cm nimgen, 13 kg jintei 1.500.000 w niiluulj bna. 010-5810-5503 khukh 2010-11-15 517
20860 busguichuudee sevhnii talaar ??? [2] husele 2010-11-15 731
20859 NAIZIIGAA HAIJ BNA Tengerlegbvsgvi 2010-11-15 733
» БҮСГҮЙ ХҮН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ЭСЭХ НЬ ҮҮНЭЭС Л .... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-15 982
20857 hi busguichuudee geriin alil [3] topuser 2010-11-15 904
배너신청
자생병원

배너신청