Moderator: mgl_300
Бүсгүй та хэн бэ?
1. Бүсгүй та үдэшлэгт уригджээ. Гэтэл танд найз залуу байхгүй. Та...
а) Хэн нэгэн залууг хамт очихыг гуйна.
б) Yдэшлэгт очихгүй ч байсан болно.
в) Yүний оронд урьд нь анзаардаггүй байсан хэн нэгэнтэй үдшийг зугаатай өнгөрүүлнэ.
г) Хуучин найз залуутайгаа өнгөрсөн хайраа дурсан ярих боломж олдоно.
а) Хачиртай талх, шарсан төмс
б) Халуун хоол
в) Жигнэсэн будаа
г) Ээжийн жигнэсэн нарийн боов
3. Yзэх дуртай кино?
а) ”Би чамд хайртай”
б) ”Мандухай сэцэн хатан”
в) ”Мартагдашгүй намар”
г) Анхны хайрттайгаа хамт үзсэн кино
4. Ямар хувцас өмссөн үедээ өөртөө итгэлтэй байдаг вэ?
а) Жинсэн өмд
б) Нэртэй фирмийн хувцас
в) Өмнө нь голоод өмсдөггүй байснаа одоо өдөр болгон өмсдөг битүү захтай цамц
г) Хуучин найз залуугийнхаа өмсч байсан цамц
5. Эдгээр одуудаас хэн нь илүү таалагддаг вэ?
а) Женнифер Анистон
б) Бритни Спирс
в) Памела Андерсон
г) Чамайг дуурайсан эгч найз чинь
Хариу:
А хувилбарыг илүү сонгосон бол:
Та эрчүүдийн харилцааны соёл, хүнийг хүндлэх байдлыг нь сайтар аждаг. Таны хувьд таалагдсан залуугаа сайн таньж мэдсэний дараа л шөнийг хамт өнгөрүүлэхийг өөртөө зөвшөөрдөг.
Б хувилбарыг илүү сонгосон бол:
Хэн нэгэн танд хайртай гэдгээ илэрхийлж, хаа ч явсан хамт, үргэлж үнсэн энхрийлж байгаасай гэж та хүсдэг. Таныг мөрөөдлийн бүсгүй гэж хэлж болно.
В хувилбар бол:
Та бол эрчүүдийг өөрөө түрүүлэн анзаарч хардаг. Гэхдээ танилцах санал тавихад нь зөвшөөрдөггүй атлаа өнгөрсөн хойно нь буулт хийж амаа барьдаг. Хэрвээ энэ зангаа хаявал эрчүүдийн мөрөөддөг хүүхэн байж чадна.
Г хувилбар бол:
Та хамгийн уян зөөлөн сэтгэлтэй, өрөвчхөн хүн юм. Бусадтай аль болох нийтэч байхыг хүсдэг. Хэрвээ анхны хайртайгаа учирч та хоёр амьдралаа холбосон бол хамгийн сайхан гэр бүл байж чадна.