Moderator: mgl_300
Өнөөдөр бол жирийн л нэг өдөр, ажилдаа би ирэх замдаа багагүй зүйлийг бодож санааширлаа. Урд нь би ажилдаа явахдаа баяр хөөр, эрч хүчээр дүүрэн байдагсан. Хүний амьдралд маш их зүйл тохиолддог ч харин миний амьралд өөрөө ч шийдэж чадахгүй тийм л зүйл тохиолдоод байгаа. Нэг зүрхийг хоёр хүнд зориулж болох уу. Ийм амьдралтай учирна гэж төсөөлөөчгүй алхаж байсан цаг саяхан. Би гэдэг хүн эхнэртээ хайргүй байж гурвуулаа болоод түүнтэй гэрлэж хэдэн жилийг ардаа орхисон. Бид 2 боломжийн л амьдарч байлаа. Харин гэнэт л миний амьдралд хэзээ ч дурлаж байгаагүйгээр дурлаж, хайрлаж байгаагүйгээрээ хайрлах тийм хүн гараад ирнэ хэзээ ч бодож байсангүй. Би нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Ажилаа хийгээд л хажуугаар нь мөнгө олох ажил давхар хийгээд хичнээн ч өдөр хоногийг өнгөрөөв. Харин эхнэр маань миний олж ирсэн мөнгийг ч зөв зохистой хүргээд, цааш нь мөнгө ч хураахгүй болхоор ямар ч үр ашиггүй хэрэглээ маань л өндөрсөөд бид 2 ч нилээд таарамжгүй байх болсон. Эхнэр маань ч найзуудтайгаа нийлээд гараад явхаараа үүр цайтал алга болчдог. Хүүхэд маань уул нь 2 ч хүрээгүй байхад айлын эзэгтэй, нялх хүүхэдтэй эмэгтэй хүн тэгж яваад байж боломгүй л баймаар юм. Харин манай эхнэр бол би эрх чөлөөтэй хүн шүү гэсэн үгээр л амыг минь хааж, сүүлдээ бүр өдөр болгон ажлаа тараад кафе, бааранд суугаад байдаг болсон. Ажлаа тараад ядарсан эр хүн гэртээ л харихыг хүсдэг. Харин эхнэр нь байхгүй хоол ундгүй гэрлүү аяндаа яархаа болидог юм байна.
Ийм байдал үргэлжлээд бараг жил болсон. Эхэндээ би ойлгуулах гэж үзлээ, уурлаж ч үзлээ, сүүлдээ чимээгүй хэдэн сар харлаа, харин эхнэр маань ойлгоогүй ээ намайг. Ингэж яваад л би дурлалтай учирсан. Тэр хүнд би маш их хайртай тэр маань ч надад хайртай. Түүнтэйгээ учраад удаагүй байгаа ч түүндээ би маш их дассан. Бид хоёрын учирсан тэр мөч тэргэл сартай, намуухан салхитай, дулаахан намрын шөнө байсныг би хэзээч мартахгүй байх. Тэр эмэгтэйг надтай хамт байхад би маш жаргалтай байдаг. Одоо бол тийм биш болжээ, хайртай хүн минь харь холын нутагт эрдэм сурхаар явснаас хойш их зүйл өөрчлөгдсөн. Тэр минь эндээс явахдаа сайн сууж байгаарай удахгүй ирнээ гэж хэлчхээд үнсээд явсан ч даан ч бид 2-ын уулзаж учирч байсныг эхнэр маань мэдчихсэн. Тэрнээс болоод хайрыг минь татсан тэр эмэгтэй чамайг эхнэрээс чинь бол салгаад авч чадна харин би төрсөн хүүгээс чинь бол салгаж чадахгүй хүүхдийг би эцэггүй болгомооргүй байна гээд намайг орхисон, би ч мөн хүүгээ бодоод сэтгэлээ татаж авхаар шийдсэн ч хамт ханилсан ханиа хайргүй байж хуураад л амьдраад байж боломгүй санагдаад байх юм. Би яаг одоо яах ёстойгоо ч мэдэхгүй байна.
Тэр эмэгтэй намайг хайралдаг хайртайгаа хамт эргэж ирэхгүй гэж хэлсэн ч, харин би өөрийгөө хуурч, сэтгэлээ тайвшруулан орой болгон намайг хайралдаг тэр их хайр хэвээрээ ирэх байх гэж онгоц тосдог болсон. Надад зөвлөөч хүмүүсээ…