Дулаахан харцанд нь баясгалангийн гал асахад
Дунгархан хацар нь арвай тогтом хонхойсон
Дутуу хайрлаж боломгүй хар нүдэн гүнж чамд
Дурлаж би чадахгүй нь уучил намайг бүсгүй минь

Эзнээ олоогүй дурлал сэтгэл зүрхийг түймэрдэж
Элэг зүрхний угаас шаналал уйтгар ундардаг
Хэнээс ч илүү би зовлонг нь мэдэх болохоор
Хэтэрхий сайхан чамайг гомдооно гэхээс эмээж байна

Гоо үзэсгэлэнт дүрийг чинь би голоогүй
Гуа сайхан галбирыг чинь би өөлөөгүй
Ялдам дөлгөөн аалийг чинь би чамлаагүй
Яагаад чамаас буруулснаа өөрөө ч би мэдэхгүй

Сэтгэлдээ өөр бүсгүйг тээгээгүй байтал
Сэм сэмхэн ганцаардаж хэн нэгнийг үгүйлдэг атал
Эрхэмсэг зангаа гээж миний өмнө сөхрөхийг
Эр хүний зүрх хүлцэж ер чадахгүй нь

Намайг өршөө бүсгүй минь

profile

Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг

Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 

Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм

.........тийм учир амьд явбал vхсэн ч яахав.........