Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг.Бүсгүй хүн эр хүний өмч

-Ирээдүйн ханиа ямар байгаасай гэж боддог вэ?

-Намайг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, ухаалаг залуу байгаасай. Хэрвээ би гэр бүлтэй болбол үр хүүхэд, ханиа үнэнчээр хайрлаж чадна. Надад ийм сэтгэл бий. Манай хамтлагийн залуус "Гэрэлээ шар царайтай, дэгжин залуу сонирхдог. Стиль имижэд нь яг тохирно” гэж цаашлуулдаг юм.

-Эр хүний ямар зан таалагддаг вэ?

-Төлөв даруу, сэтгэлийн тэнхээтэй, бас ухаалаг, мэдрэмжтэй зан таалагддаг.

-Эмэгтэй хүнийг бардам зан чимдэг үү?

-Чимнэ. Эмэгтэй хүн уяхан, зөөлөн шүү дээ. Хааяа мэддэг, чаддаг зүйлдээ бардам байх тийм ч муу зүйл биш ээ. Бүсгүй хүн эр хүний өмч. Эр хүнд заяагдахаар бурхнаас илгээсэн хамгийн нандин бэлэг гэж боддог. Гоо сайхны ертөнцийг бүсгүй хүнээс олж, хардаг болохоор яруу найрагчид бүтээлдээ магтан, биширсэн байдаг биз. Эрчүүд их азтай юм. Тэдэнд хань, үр хүүхэд , аз жаргал, эрх мэдлийг бурхан харамгүй хайрласан.

-Чи миний, би чинийх гэсэн өмчлөл байх ёстой гэж боддог байх нь Та?

-Тийм ээ. Гэр бүлийн амьдралд бага зэргийн хардалт байх ёстой. Нэг талаараа хайрыг илүү бадрааж, нөгөө талаараа нэг нэгэндээ "Би энэ хүнд хэрэгтэй юм байна” гэх бодлыг төрүүлж байдаг юм шиг санагддаг.

-Хайрыг гайхамшигтай, ид шидтэй гээд л хүмүүс ярьдаг шүү дээ?

-Хайрын гайхамшиг зүрхэнд нуугдсан байдаг. Гарт баригдахгүй, нүдэнд харагдахг үй хэрнээ сэтгэлийг бүрэн эзэмдэж чаддаг. Дурлаж, хайрласан хүний зүрх, сэтгэлийг хэн ч хорьж дийлдэггүй шүү дээ. Хайрынхаа төлөө шаналж зовсон зовлон нь хүртэл жаргалтай, цагаан, гэгээн байдаг. Хүнийг байгаагаас нь илүү өөрчилж чаддаг ид шид бол хайр гэдэгтэй санал нэг байдаг. Амьдрал үргэлж аз жаргал эсвэл зовлонгоор дүүрэн байвал уйтгартай. Аль аль нь ээлжилж байж, амьдралыг үнэ цэнэтэй болгодог байж болох. Хүн төрөлхтний амьдралыг хайр урагшуулсаар ирсэн. Одоо ч үргэлжилсээр. Бүтсэн, эс бүтсэн ч амьдралд хайр олон янзаар өрнөдөг шүү дээ.

-Хэн нэгэн хайр сэтгэлээ илэр хийлбэл Та хэрхэн хүлээж авах вэ?

-Намайг хайрласан сэтгэлийг нь эхлээд хүндэлнэ. Дараа нь зүрхнийхээ үгийг илэрхийлсэн эр зоригоор нь бахархана. Яруу найрагч О.Дашбалбар агсан "Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” шүлэгтээ "…Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр бүү гомдоо бүсгүй минь Чамайг хайрласных нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ” гэж бичсэн байдаг даа. Хүнд залуу нас ганц л заяадаг. Гэхдээ үдлээд буцах нар шиг богинохон. Тийм болохоор амьдралд, хайр, гэр бүл, хамт олондоо сайхан дурсамжийг үлдээх хэрэгтэй гэж боддог. Хүнийг хайрлаж, хайрласныхаа хариуд хайрлуулж, хүндлүүлнэ гэдэг сайхан шүү дээ.

-Амьдрал Танд жүрж шиг амттай атлаа заримдаа давс шиг шорвог санагддаг уу?

-Гэр бүлийн амьдралд хараахан хөл тавиагүй болохоор энэ бүхний амтыг мэдрээгүй л явна. Гэхдээ нэгэн цагт бүгдээс нь амсах байх аа.

-Аав ээж, найз нөхөд чинь гэр бүлтэй бол гэж ятгаж байна уу?

-Яг үнэн. Ятгаад эхэлсэн шүү. Хамт олон маань хүртэл "Чи хурдан гэр бүлтэй болоод өгөөч ээ. Нөхөр, хүүхдийг чинь хармаар байна” гэдэг. Өөдөөс нь "Жаахан хүлээ л дээ та нар. Эмэгтэй хүн юм чинь тэртэй тэргүй айлын эхнэр болно. Залуу насандаа амжуулах зүйл байна шүү дээ надад” гэж хариулдаг юм. Сүүлийн үед хүүхэд харахаараа өөрийн эрхгүй хайр хүрээд, өхөөрдөөд байдаг болсон. Гэрлэх нас болсныг минь үе үе сануулаад байх шиг. Сайн хүнтэй гэрлэвэл олон хүүхэдтэй болно гэж боддог.

-Гэр бүлийн амьдралд нууц амраг байх ёс той юу?

-Байх ёсгүй. Эхнэр, нөхрийнхөө итгэсэн сэт гэлийн гал руу ус цацаж, халуун хайраа бөхөөж яах юм бэ. Жаргал зуурдынх байж болно. Харин гомдол зүрхэнд насан туршдаа хар толбо үлдээдэг байх. Бодоод байхад амьдралыг итгэл, сэтгэл, тэвчээр гурав урагшлуулдаг юм шиг ээ.

-Та сексийн сэдвээр хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцаж чадах уу?

-Үгүй ээ. Гэр бүлийн амьдрал нууцлаг, нандин байх ёстой. Нандин зүйлийг нандин байлгах тусмаа үнэтэй.

-Аз сорих дуртай юу?

-Зориг хүрдэггүй юм.

-Та сэтгэлийн хөдөлгөөнтэй байх аа?

-Тийм ээ. Амархан баярлаж, гомдоно. Сэтгэлийн эмо цио шууд л илэрхийлдэг. Найз нөхдийнхөө дунд хамгийн доргио нь, юмыг санаачилж сэдэхдээ гаргууд байх жишээтэй.

-Танай продакшны "Сүх далайтал Монгол амар” тоглолт ойрд үзэгчдээр дүүрэн байна. Хэн нь ийм этгээд нэр өгсөн юм бэ?

-Манай уран бүтээлчид шинэ тоглолт толилуулахынхаа өмнө ярилцаж байгаад нэр өгдөг уламжлалтай. Энэ удаа П.Эрдэнэзаан ах энэ нэрийг сонгосон. Тоглолт маань өдөр бүр үзэгчдээр дүүрэн байгаа. Үзэгчдийн инээд, хөөр бидэнд ажиллах эрч хүч их өгдөг. Тэдний ажлын алжаалаа тайлж, аз жаргалтай байхыг харах таатай санагддаг. Эвсэг сайхан хамт олны дунд гар, сэтгэл нийлэн, ажиллаж байгаадаа баярладаг. Ямар ч үед би тэдэнтэйгээ байх дуртай. Алдаа дутагдалгүй хүн гэж байдаггүй биз дээ. Ах нартаа зэмлүүлэх үедээ зэмлүүлж, магтуулах үедээ магтуулдаг. Залуу хүний хувьд мэргэжилдээ өсөөсэй гэсэндээ зэмлэл, магтаал аль алийг нь харамгүй хэлдэг байх аа. Мартын наймнаар хамтлагийн маань эрчүүд гурван бүсгүйдээ баяр хүргэж, урмын сайхан үг хайрласан шүү.

-Мартын наймнаар хэр сайхан баярлав?

-Өө, тайзан дээр баярлалаа. Тоглолтын үеэр үзэгчид бүх эмэгтэйчүүддээ Мартын наймны баярын мэнд хүргэе гээд нэгэн зэрэг хашгирахыг сонсох үнэхээр сайхан санагдсан. Нижигнэсэн халуун алга ташилттай, уухай түрлэг тэр өдрийн хамгийн гоё бэлэг байлаа.

-Өнөөдөр Таны төрсөн өдөр юм уу. Хамтлагийнхан чинь яаж баярлуулах тухайгаа ярилцаж байна лээ?

-Сая би ээж дээрээ цэцгийн баглаатай очоод "Намайг энэ хорвоод тээж, төрүүлсэн тандаа их баярлалаа. Охин чинь хайртай шүү” гэж хэллээ. Ээжийн минь үнсэлт төрсөн өдрийн бэлэг дун даас хамгийн сайхан нь байсан. Хамтлагийн маань жүжигчин Чулуунцэцэг бид хоёр нэг өдөр мэн дэлсэн юм билээ. Тоглолтын дараа хамт олонтойгоо нижгэр тэмдэглэнэ.

-Найз нөхөдтэйгээ баяр ёслолын үеэр уулз даг биз дээ?

-Үнэхээр амждаггүй юм. Найзууд заримдаа хамт даа баяр тэмдэглэсэнгүй гэж гомдоллодог. Сая хан нэг найз маань "Чи дандаа завгүй гэж урьсан урилгаас татгалзах юм. Энэ үгээ үргэлж бодож яваарай” гэж зэмлэсэн шүү.

-Та дуучин С.Жавхлангийн "Хайрын гэгээн бороо” дууны клипэд тоглосон байх аа?

-Тийм ээ. Нэг найз маань энэ дууны клипэд тоглохыг санал болгоход нь "Би яахаараа хосуудын дунд утсаар ярьж салгах ёстой гэж” гээд хэлэхэд "Чамаас өөр хүн тоглуулах тухай ер бодсонгүй” гээд хэлж байсан.

-МN-25 дугаар суваг телевизийн "Дуэт Дуэль” нэвт рүүлэгт "Дижитал” хамтлагийн дуучин Эр катай хамт оролцож, чадварлаг уран бүтээлч гэд гээ харуулаад авсан?

-Үе тэнгийнхээ өсч яваа уран бүтээлчидтэй энэ нэвтрүүлэгт уригдаж оролцсондоо баяртай байгаа. Эрка бид хоёр монгол дээл өмсчихөөд, хип хоп дуулаад байлаа шүү дээ. Ямар ч байсан үзэгчдийг хөгжөөж чадсан гэж бодож байна. Эрка их нийтэч, яриа хөөрөөтэй, сэргэлэн залуу байна лээ. Уран бүтээлч талаас нь их хүндэлсэн.

-Таныг тайзан дээрээс харж байхад галзуу, нүүрэмгий бүсгүй шиг санагддаг?

-Тайзан дээр уран бүтээлч хүн ассан гал шиг байх ёстой. Амьдрал дээр бол би даруухан талдаа шүү дээ. Хүмүүс уулзаад ярилцахаараа " Чамайг ийм даруухан гэж үнэндээ бодсонгүй. Төсөөлж байснаас минь огт өөр хүн байна” гээд гайхдаг юм. Жүжигчин хүн нүүрэмгий, нээлттэй байх ёстой гээд тайзан дээрх зан араншингаа амьдрал дээр гаргаад байж болохгүй. Хүний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зан надад байдаг. Дараа нь арай л дэндүүлчихлээ дээ гэж гэмшинэ. Бүр хүүхэд байхын ийм зантай байсан. Одоо ч хэвээрээ. Бодоод байсан чинь төрсөн ордтой минь холбоотой юм шиг ээ. Би загасны ордонд төрсөн. Ордныхоо онцлогийг уншихаар зан араншинтай минь ойролцоо, нэг их зөрөөд байдаггүй юм.







profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3862022/590/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211400
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239305
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366812
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524316
20586 nyrai hvvhdiin baas hatdiinmuu? [2] lilu 2010-11-09 3647
20585 yg orchuulj uguuch please~ [1] madahbadrah 2010-11-09 554
20584 ejvvdee hariulj uguuch......... [1] tugsuu_1130 2010-11-09 505
20583 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-11-09 536
20582 eejvvdee hariulaad bgaarai [1] tsek1234 2010-11-09 598
20581 asuuh zuil bna yaraltai eejuudee [1] b7***u 2010-11-09 734
20580 MONGOL TAUN 604TOOT GOOSAIHAN ,gariin ILLEG ynegi,,,sobis,,,,,,010-9821-3721 togsoo 2010-11-09 453
20579 AMORE~~HERA фирмийн гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-11-09 577
20578 안산 хотод оршин суугчдад money$$$ 2010-11-09 451
20577 СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ХҮҮХНҮҮД АНХААРАХАД ИЛҮҮДЭХГҮЙ ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-09 660
20576 ЧИ ХҮНД САЙН ХАЙРТАЙ БАЙХ СОНИН БИШ.. ДАСАА Л БИЗ . **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-09 569
» БҮСГҮЙ ХҮН ЗӨВХӨН ЭР ХҮНИЙ ӨМЧ ГЭЖ ҮҮ ????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-09 780
20574 ҮҮНИЙГ БҮСГҮЙ ХҮН ХИЙСНЭЭР ЗӨВХӨН ГАЙХАМШГИЙГ МЭДЭРНЭ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-09 941
20573 Та gmobi1ekr@yahoo.com мэссэнжэрээр болон 010-3147-0114 утсаар холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай gcall1 2010-11-09 499
20572 batlan daalt hiilgie buyanhur 2010-11-09 482
20571 huuhdiin suu asuuy aa [15] namdag 2010-11-09 1025
20570 asuuy ? bvsgvichvvdee [23] xorwoo 2010-11-09 1189
20569 helj ugch tuslana uu [1] madahbadrah 2010-11-09 1203
20568 hi .busguichuudee . asuuya.. [2] montaem 2010-11-09 779
20567 rainismmm-d [3] ind 2010-11-09 718
20566 huuhdiin tsetserlegiin talaar asuuya [2] SteelIron 2010-11-09 812
20565 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД***** "ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-09 499
20564 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-09 447
20563 kargo asuuy [2] duck duck 2010-11-09 779
20562 hi ogloonii mend [1] jung 2010-11-09 728
20561 utasnii tolbor? [3] 김유진 2010-11-09 722
20560 hi busguichuudee zobolgoo ogch tusalna uu [3] anchege 2010-11-09 881
20559 batlan daalt hiilgene buyanhur 2010-11-08 458
20558 busguichuudee tuslaarai [1] anuuka 2010-11-08 551
20557 batlan daalt madahbadrah 2010-11-08 434
20556 medeh egch nar bnuu???? [2] erh chuluu.. 2010-11-08 643
20555 asuuya [2] yesunee 2010-11-08 810
20554 orchuulad uguuch [1] joly 2010-11-08 581
20553 hi shvd geriin haygaar sain hiideg bol uu [1] kara08 2010-11-08 504
20552 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-08 480
20551 BUSGUICHUUDE.......... SU:M37 2010-11-08 605
20550 G 20 iin uulzalt gedeg ni inchon_8888 2010-11-08 800
20549 shud enkriimaa 2010-11-08 450
20548 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-08 488
20547 hi asuuy rainismmm 2010-11-08 568
20546 **** НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН **** БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-08 566
20545 Монгол оюутан 69 сая вон залилжээ Mongolbvsgvi 2010-11-08 725
20544 ЭР ХҮНИЙ ХИЙМОРИЙГ ИНГЭЖ ГУТААВАЛ .....ЖАРГАХГҮЙ ДЭЭ .. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-08 649
20543 СОГТУУ МУУХАЙ СОЛОНГОСЧУУДААС БАС БОЛГООМЖИЛ !!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-08 1056
20542 БИ ГАДААД НӨХӨРТЭЙ ОДОО САЛАХААР ШИЙДЛЭЭ ... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-08 724
배너신청
자생병원

배너신청