Moderator: mgl_300
Амьдрал гэдэг үнэхээр тааварлаж болохгүй хэцүү зүйл юмаа. Би одоо 27 настай, хуримаа хийгээд 4 жил болж байна. Одоогоор хүүхэд гаргаагүй л байна. Хүүхэд гаргахыг маш их хүсдэг байсан ч болохгүй удаж байгаа. Харин одооноос хүүхэд гаргах хүсэлгүй болоод байгаа. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр надад 1 асуудал үүсээд байна л даа энэ тал дээр та бүхнээс зөвлөгөө авахыг хүссэн юмаа. Нөхөр бид 2-г хэн ч харсан сайхан хосууд гэж боддог байх. Гайгүй сургууль төгссөн, боломжийн амьдралтай. Гэтэл би 4 сарын өмнөөс нэг залуутай санаандгүй танилцаад дотно харьцаанд орчихсон. Тэр хүнтэй хамт байхад үнэхээр сайхан байдаг. Надад халамжтай, намайг чин сэтгэлээс минь инээлгэж, аз жаргалтай байлгаж чаддаг тийм л хүнтэй танилцаад толгой минь эргэж явна даа. Харин манай нөхөр бид 2-н харьцаа тийм ч сайн биш болсон гэхүү дээ. Сүүлийн 1 жилийн дотор 10-д удаа л секс хийсэн гээд боддоо. Залуу хүмүүст ийм зүйл байж болохуу? Нөхөр маань шинэ ажилд ороод жил гаран болж байгаа. Ажил ихтэй ядарсан гэх шалтгаанаар надтай ойртдоггүй байлаа. Би ч ядарч байхад нь яхав дээ гээд тэврээд л унтдаг байсан. Ганц сонин зүйл нь сексээс бусад харилцаанд тийм ч муудсан зүйл гардаггүй. Тэгээд надтай секс хийх гэж оролдохчгүй байхаар нь би чинь сэтгэлээсээ ярилцахыг их хичээсэн. Тэр болгондоо дандаа л ядарсан, ажил ихтэй байна гэдэг үгнүүд сонсдог болсон. Нэг удаа бүр намайг сексийн донтой хүүхэн гэж хэлэхэд нь үнэхээр их гомдсон.
Нэг удаа ажил ихтэй ажил дээрээ хононо гэхээр нь маргааш өглөө нь хоол хийгээд ажил дээр нь аваад очтол гаднаас орж ирдэг байгаа. Тэр үед л надад өөр хүнтэй болжээ гэсэн бодол төрсөн. Тэр өдрөөс эхлээд би секс хийх гэж хичээхээ ч больсон. Тэр талаар дурсахаа ч больсон. Ингэж яваад л нэг залуутай танилцаж хайр халамж секс гэж ийм сайхан зүйл байдгийг мэдэрч эхэлсэн. Тэгээд нөхрөөсөө салая бид 2-н амьдрал бүтэхгүй нь гэж хэлтэл надад маш их хайртай, өөр хүн байхгүй гээд гуйгаад байхын…
Би бүр яах ёстойгоо ч ойлгохоо байлаа. Надад туслаач… Нэг зүйлийг тодруулахад би нөхөртөө гологдохоор эмэгтэй биш л дээ. Би? хаа царай зүс ажил мэргэжил ааш араншин гээд бүгд л дажгүй. Хүмүүс ч ам сайтай байдаг. Манай нөхөр ч царай муутай л болохоос бусад бүх зүйл нь ок. Сүүлийн үед надад 3-4 удаа гар хүрсэн. Бүр нэг өдөр согтуу ирээд хоолойг минь боосон. Гэр бүл найз нөхөд минь бид 2-г их сайхан амьдралтай гэж боддог. Гэтэл яг үнэндээ надад ямар хэцүү байгааг хэн ч мэдэхгүй. Найзууддаа энэ бүхнээ ярая гэхээр санаа зовоод, ээж аавынхаа сэтгэлийг зовоох вий гэсэндээ хуурамч дүр гарган амьдарч байна даа. Би хэр удаан ингэж тэсэхээ мэдэхгүй л байна. За ингээд дуусгая даа… Энэ бүхнийг уншиж зөвлөгөө өгсөн та бүхэндээ баярлалаа