Moderator: mgl_300
Сүүлийн үед амьдралын шаардлагаар харийн нутагт ажиллаж мөнгө олохыг хүссэн охид төдийгүй азай буурлууд хүртэл олширч байгаа энэ үед мөнгө төгрөг олох гэсэн тэдний хүсэл мөрөөдөлnийг ашиглан хүний наймаа
янханчлал эрс ихэсч байгаа тухай ТЕГ-ынхан ч мэдэгдээд байгаа. Тэдний нэг болох Гэрлээ, Наранзул нар Макаод очиж өндөр цалинтай ажил хийлгэнэ гэсэн сайхан үгэнд хууртаж хүний нутагт бүтэн жил гаруй хугацаагаар зовж шаналж байгаад саяхан эх нутагтаа ирсэн гэнэ. Энэ талаар манай сурвалжлагч Гэрлээ, Наранзул нартай уулзаж ярилцлаа.
-Та нар өөрсдийгөө танилцуулахгүй юу? Та нарыг Макоа явахад ямар хүмүүс зуучилсан юм бэ?
-Бид Монгол мэдлэгийн их сургуулийн түүх нийгэмийн ангийг 2002 онд төгссөн ч мэргэжлээрээ ажиллах боломж бидэнд байгаагүй. Баянхошууны эцэст 76-р сургуульд ганц сар хүний оронд түүхийн хичээл зааж үзсжн л дээ. Хэдийгээр цалин бага олон автобус дамждаг ч гэсэн ажилтай л байвал болоо гэж бодож байсан. Харамсалтай нь түр чөлөөтэй байсан хүн ажилдаа эргэж ороод би ажилгүй хоцорсон. Гэтэл нэг өдөр өндөр, царайлаг охидыг гадаадад цалин өндөртэй ажилд зуучилна гэсэн зар fm-ээр явахыг сонсоод найз охиндоо хэлж ямар ч байсан шалгуулж үзэхээр шийдсэн. Зарын дагуу утсаар ярьтал миний утасны нойморыг аваад өөрсдөө эргэж холбоо барина гэхээс өөр зүйл хэлээгүй. Хэд хонож байтал утсаар яриад “Орой хүрээд ир,шалгаруулалтанд орж үзэх үү “ гэсэн. Нэгэнт ажил хайж байсан болохоор уухайн тас зөвшөөрсөн. Орой ньч болзсон газар нь байдгаараа л гоёод очсон. Тэнд өөрийгөө Дуламсүрэн гэж өөрийгөө танилцуулсан тас тас инээсэн сайхан эгч, нөхөр нь бололтой залуугийн хамт бидэнтэй уулзсан. Тэд миний өндөр жин хэд вэ гэдгийг дахин дахин сонирхож , сургууль соёл, аав, ээжийн талаар дэлгэрэнгүй асууж байсан. Тэр үед Дуламсүрэн эгч “ Бид Макоад ажилчин гаргаж байгаа, тэнд та нар баарны зөөгч үйлчлэгч, зочид буудлын үйлчлэгчээр ажиллана. Цалин илүү цагийн мөнгөтэйгээ нийлээд 500 орчим доллар авна. Хоол байрны мөнгийг цаанааас даах болохоор энэ боломжийн өндөр цалин. Тэнд очоод хэл сайн сурах юм бол казинод ажиллуулна. Тэгвэл та нарын сарын орлого 3000 мянган доллароос буухгүй гэж ярьж байсан. Дуламсүрэн эгч тэр үед Бээжингийн нисэх онгоцны буудал дээр их л инээж , хөөр баяр болсон 10 гаруй монгол охидын зураг үзүүлээд манай шугамаар явсан охидууд одоо бүгд л сайн ажиллаад зарим нь бү орон байр авчихсан. Гэр орныхондоо байнга мөнгө төгрөг гуйвуулдаг гэж ярьж байсан.
-Та нар тэр хүмүүсийн бичиг баримтыг үзсэн биз дээ?
-Эхлээд ямар ч бичиг баримт үзээгүй. Тэр хүмүүс биднийг бүртгэж авахдаа бүртгэлийн хураамж гэж 5000 мянган төгрөг авсан. Тэгээд “Бид та нартай дахиж холбоо барина. Макаоад үйлчилгээ, баар ресторан, зочид буудал асар хөгжсөн болохоор маш өндөр шаардлага тавьдаг. Та нарын биеэр ямар нэг шарх сорви байхгүй бизлээ гэснээ бидний гарйг эргүүлж тойруулж үзэж байсан. Долоо хоногийн дараа Дуламсүрэн өөрөө надруу утсаар яриад та нар шалгаруулалтанд тэнцжээ. Визийн хураамж, онгоцны билетны 500 доллар шаардлагатай гэж хэлсэн. Тэр үед бидэнд үнэхээр тийм их мөнгө байгаагүй л дээ. Учраа хэлж мөнгө төгрөг алга гэхэд нилээд уурлаж байгаа бололтой “ Та нар энэ мөнгийг ганц хоёрхон сарын дотор л олчихно. Эцсийн эцэст энэ бол та нарт өөрсөд чинь л зарцуулагдах мөнгө” гэж хэлж байсан. Бид гар ах эгч нартаа хэлж , аав ээж маань хүнээс мөнгө төгрөг зээлж байж энэ мөнгийг гүйцээж өгсөн. Мөнгөө тушаахад бидэнд ямар нэг баримт өгөөгүй шууд л паспортыг маань хурааж авсан. Тэр үед би мөнгө хураасан гэдэг баримт хэрэгтэй. Бил ядаж аав ээждээ үзүүлэх хэрэгтэй байна гэхэд Дуламсүрэн эгч “Манайхан юм үзээгүй болохоор илүү дутуу юм яриад ажил удаад байдаг юм гэснээ “Тэгш- Энх” гэдэг компаний тамга дарсан орлогын ордер бичиж өгсөн. Хэд хоногийн дараа дуламсүрэн өөрөө надруу залгаж “Явах хүмүүсийн бичиг баримт бүгд бэлэн болсон. Тав хоногийн дараа ниснэ. Бүх юмыг цаад тал даах болохоор илүү дутуу хувчас хэрэггүй шүү гэж л хэлсэн. Би Буянт-Ухаа дээр очоод эндээс Дуламсүрэн эгчтэй нийлээд наймуулаа хамт явах юм байна гэдгээ л мэдсэн. Бидний бүх бичиг баримтыг Дуламсүрэн эгч авчихсан, хил гаалийнханд багаараа яваа хүмүүс гэж ярьж байсан.
- Та нарыг Макаоад ямар хүмүүс тосч авсан юм бэ?
-Бид Бээжингээс шууд ниссэн. Макаоагийн онгоцны буудал дээр биднийг микроавтобустай гурван хятад тосч авсан. Тэд Дуламсүрэн эгчтэй хятадаар ярьж байсан. Биднийг хотын захад нэг жижигхэн зочид буудлын подвольд аваачиж байрлуулсан. Их жижигхэн өрөөтэй. Нэг өрөөнд хоёр хоёроороо байрлаж байсан. Дуламсүрэн эгч тэр үед “Энэ бол нэг ёсондоо дамжих бааз. Та нарыг эндээс ажилд хувиарлана. Ганц хоёр хоногтоо амарч бай.” гэхээс өөр юм хэлээгүй. Бид хэл мэдэхгүй, газар мэдэхгүй болохоор эхний нэг өдөр гадагшаа дотогшоо гарья гэж огт бодоогүй. Хоёр дахь өдрөө тэнд байрлаж байтал Жаргалмаа гэдэг охин “ Бид ер нь хаана ирчихвээ. Өглөө намайг гарах гэтэл үүдний жижүүр нь халгаахгүй байна. Яг л хоригдолтой харьцаж байгаа юм шиг шуудл үүдээ том төмөр цоожоор цоожилчихлоо” гэсэн. Нээрээ ч тэр буудлын цонхнууд бүгд төмөр саараалжтай, хонгилоос нэг давхарлуу гарах үүд нь зузаан төмөр хаалгатай байсныг бид тэгэхэд л анзаарсан. Тэр үед ямар ч байсан Дуламсүрэн эгчтэй уулзвал болох байх гэж өөрсдийгөө тайвшруулж байсан юм. Удалгүй байдал бүр бишдэж эхэлсэн. Өдөрт ганц өндөг, хоёр мантуу,усанд чанасан байцааны шөл нэг тавгийг л өгдөг байсан. Хазгай муруй монгол хэлтэй Ли гэдэг хятад эр л бидэнтэй харьцаж байсан. Тэр хятад та нарын бичиг баримт Дуламсүрэнд байгаа. Дуламсүрэн удахгүй ирнэ. Монгол явсан гэж хэлэхээс өөр юм бидэнд хэлээгүй.
-Та нар тэнд ямар ажил хийж байсан юм вэ?
Эхний ээлжинд биднийг хоёр баг болгож хуваасан. Өглөө 10 цагаас эхлээд ажилдаа гарна. Нэгдүгээр хэсэг гал тогоонд ажиллаж аяга таваг, стакан цэвэрлэдэг. Тэр үед хоёрдугаар хэсгийнхэн зочид буудлын өрөөнүүдийг цэвэрлэж цагаан хэрэгсэл угаадаг байсан. Цэвэрлэгээний ажлыг өдрийн дөрөв хүртэл хийгээд орой долоон цагаас бааранд зөөгч хийдэг байсан. Тэнд үйлчлүүлэгчид хүсвэл ширээнд нь сууж тэднийг уулгаж идүүлнэ. Аль болох их орлого оруулах үүрэгтэй. Согтуу хужаа нар их муухай авиртай, гар хөл барьж авна, үнсэж үнгэх гэж дайрна. Эхлээд их ичиж зовдог байснаа сүүлдээ эсэргүүцэл л үзүүлж болохгүй юм байна гэдгийг ухаарсан. Багануурын Жаргалмаа гэдэг охин их сэргэлэн охин байсан юм. Тэр нэг удаа өөрийг нь үнсэх гэсэн согтуу хужааг алгадчихсан чинь өнөөх хужаа нь заалаар дүүрэн хашгираад буудлын эзэн авгай гүйж ирээд л бөхөлзөөд уучлалт гуйгаад Жаргалмааг хараагаад байсан. Тэр шөнө биднийг цурам хийлгээгүй. Буудлын эзэн хаалгачтайгаа, Ли хятадтай орж ирээд Жаргалмааг баахан харааж, харааж хаалгач нь хүний нүдэнд харгдахгүй газар нь цохиж нүдээд байсан. Жаргалмаа тэр үед”Цагдаад хэлнэ. Би янхан биш” гэхэд буудлын эзэн авгай “Чи бидэнд байр хоолны мөнгө нийлээд 3000 гаруй долларын өртэй” гэснээ хэдэн цаас гаргаж үзүүлсэн. Тэр үед л бид өдөрт өгдөг ганц өндөг , хоёр мантуу, усанд чанасан байцааны аяга шөлны үнийг байнга бодож байдаг юм байна гэдгийг мэдсэн. Та нар бичиг баримтгүй, цагдаа дуудсан ч та нар өөрсдөө л буруудна уу гэхээс биш бид буруудахгүй, энэ мөнгөө нэг бол шоронд орж төлнө, нэг бол ажил хийж л төлөхөөс өөр арга та нарт байхгүй гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш бид ямар нэг эсэргүүцэл ч үзүүлэхээ больсон. Баар нээгдэхэд хурдхан шиг гайгүй мөнгөтэй хужаа нар ирж ширээндээ уриасай. Тэгвэл жаахан амарч, бас гайгүй шиг хоол авахуулж идэх юмсан гэж боддог болсон. Үнэхээр аргаа барсан л хүний бодох бодол шүү дээ. Гайгүй мөнгө төгрөгтэй хужаа нар гар хөлөө үнсүүлээд байвал цайны мөнгө гэж хэдэн зоос өгдөг. Тэр мөнгийг нь нуух гэж үйлээ үзнэ.
-Тэнд та нарыг биеэ үнэлж байсан гэж сонссон юм байна?
-Нуугаад байх зүйл байхгүй. Бид ширээндээ урьсан хужаа нарыг хүсвэл буудлынхаа өрөөнд хамт хонодог, саунд хамт ордог байсан. Үнэхээр одоо бодоход өөрөөсөө жигших шиг болдог юм. Хужаа нар их ямаан омогтой. Тэд нууц эрхтнээ үнсүүлж, умдагныхаа үсыг шүдээрээ өвтгөхгүйгээр нэг нэгээр нь таслуулах гэж дайрдаг. Саунд орохдоо биен дээгүүрээ жимсний чанамал асгачихаад түүнийгээ юу ч үлдээлгүй долоохыг шаарддаг байсан. Хөгшин хужаагийн хөлстэй биеийг долоож, байхдаа би өөртэй гутардаг байсан. Одоо ч энэ тухай ярих нь бүү хэл, бодоход ч надад хүнд байдаг.
- Уучлаарай. Үүнийхээ төлөө та нар хэр их мөнгө авдаг байсан юм вэ?
-Бид гар дээрээ хөлс мөнгө гэж авч байгаагүй. Тэр буудлын эзний халаасанд л тэр бузар мөнгө нь ордог байсан. Ний нуугүй хэлэхэд хөгшин согтуу хужаагийн хөлсийг ямар үнээр долоож байгаагаа би мэддэггүй, бусад охид ч бидний л адил байсан. Хааяа нэг цайны мөнгө гэж өгдөг. Тэр мөнгийг нь нуух гэж үйлээ үздэг байсан. Учир нь Ли хятад болон буудлын эзэн авгай биднийг гар дээрээ хэдэн төгрөгтэй болчихвол оргож босгоод явчихна гэж айдаг байсан байх. Биднийг бүгдийг нь ажилд гарсны дараа цэвэрлэгээ хийх нэрээр бүх өрөө тасалгаа хувцас хунарыг нэгжчихсэн байдаг байсан. Ер нь хүн гэдэг амьтан асар муухай байдаг юм байна гэдгийг буи тэнд л мэдсэн. Хүний газар зовж зүдэрч, ядарч туйлдаж, доромжлолын туйлыг үзэж байгаа хэрнээ манай охидуудын дундаас буудлын авгайд хошуугаа худалддаг хүн ч байсан. Нэг удаа Жаргалмаа би оргох нүх олсон. Эндээс гардаг л юм бол нэг хүнтэй холбоо бариад та нарыг ирж авна гэж ярьсан юм. Удалгүй Жаргалмааг буудлын эзэн хяхаж хавчаад, харааж загнаад байж суух аргагүй болсон. Долоо хоногийн дараа Жаргалмааг өөр газар ажиллуулна гээд л аваад явсан. Түүнээс хойш ямар нэг сураг гараагүй. Сүүлд сонсохнээ охидуудыг Хятадын гүнлүү газар тариалангийн талбай дээр ажиллуулахаар худалдчихдаг. Тийш нь явуулчихсан байж магадгүй гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй аймаар сураг л гарсан.
- ДОХ болон бэлгийн замын өвчин асар их түгсэн газар та нар ямар нэг өвчин авчихвий гэж урьдчилан сэргийлж байсан уу?
-Тийм боломж бараг байхгүй шүү дээ. Хэдийгээр бэлгэвчтэй унтахыг санал болгодог ч зарим нь улаан цагаан уурлана. Бүр зодох шахна. Манай охидуудаас согтуу хужаад хөмсгөө сэт цохиулчихсан хүн ч байгаа. Хужаа нар их заваан. Хоёр гурван найзууд нийлээд цуг саунд орно. Нэг юмуу хоёр хүүхэн авчихаад секс хийх гэж дайрна. Тэр л хамгийн балиар юм билээ. Бөөнөөр секс хийх гэж байгаа хүмүүс хар тамхи юмуу эсвэл сэрэл хөдөлгөдөг эм хэрэглэчихдэг болохоор мансуурчихсан, хөл дээрээ ч тогтож чадахаа болчихдог. Тийм хүмүүсийн эрхэнд дур хүслийг нь хангана гэдэг яг л там гэсэн үг. Тэнд байхдаа бид хамгийн гол нь жирэмсэн болчихгүйг л маш их хичээдэг байсан. Янз бүрийн эм бэлдмэл ууна. Мэдээж жирэмсэн болсон ч гэсэн согтуу хужаагийн хүүхэд гаргахгүй нь лавтай. Хамгийн гол нь тэнд бид хүнээ алдаж хүний эрхэн дор зовж шаналж байгаа дээрээ улам дарамт ирнэ гэдгээс айж байсан. Манай нэг найз охин жирэмсэн болчихсон байсан.Уйлж унжаад бөөн сэтгэлийн дарамтанд орсон. Эцэст нь буудлын эзэн авгай болон Ли-д үнэнээ хэлж “ Энэ хүүхдээс намайг салгаж өг гэж гуйж байж үр хөндүүлсэнюм. Тэр үеэс хойш түүнийг буудлын эзэн авгай улам бүр дарамтлах болсон. Үр хөндүүлсний төлбөр, байр хоолны мөнгө гээд нилээд их төлбөрт тэр охин уначихсан.
Та нар тэндээс яаж нутагтаа ирсэн юм бэ?
-Бид тэнд яг жил хоёр сар болсон. Тэнд овоо удаан ажиллаад, бас гайгүй үгээр нь байдаг байсан болохоор тэд биднийг хоол хүнс гаднаас авчирах ажилд хааяа оролцуулдаг болсон юм. Манай буудлын туслах тогооч өвчтэй гээд ажилдаа ирээгүй юм. Тэр өдөр хүнсний бөөний төвөөс нарийн ногоо авахуулахаар бид хоёрыг явуулсан. Тэр сиймхийг ашиглаад л бид хоёр зугатаасан. Яг өмссөн хувцастайгаа, тэнд жил гаруй хүний эрхэнд шаналсний төлбөр 150 ионтой л зугатаасан. Энэ аймаар газраас үхэж байж л салах байх гэж бодож байсан болохоор эхлээд тэдний гараас гараад ирсэндээ өөртөө ч итгэж чадахгүй байсандаа. Тэнд бид хоёр Гансайхан гээд монгол залуутай танилцсан. Тэр залуу биднийг нэг өрөөндөө түр байлгаж , цэцгийн хүлэмжинд ажил олж өгсөн. Буудлаасаа оргож гарснаасаа хойш яг хоёр сарын дараа бид хоёр замын зардал цуглуулж байж гэртээ ирсэн. Одоо эргээд бодоход Макаод өнгөрүүлсэн нэг жилийн хугацаа надад яг л хар дарсан зүүд шиг аймшигтай санагддаг юм. Макаод манай маш оон охидууд байна. Зарим нь ч яахав өөрийнхөө дураар наргиж цэнгэж биеэ үнэлдэг байх. Гэхдээ яг бидэн шиг хүний эрхэнд ороод зовж шаналж байгаа нь олон. Тэнд ээж охин хоёр, төрсөн эгч дүүс хүртэл нэг баг болоод биеэ үнэлдэг юм билээ. Макаод монгол хүн монгол хүндээ итгэх арга байхгүй. Яагаад гэхээр тэд мөнгөний төлөө нэг нэгнээ хэнд ч хамаагүй зарчихаж мэдэхээр болчихсон бүр ийм аргаар нэгэндээ ажил олж өгнө гэж итгүүлээд хужаа нарт зарчихсан тохиолдол ч олон байдаг гэсэн. Над шиг ийм амьдрал туулаад оргож босоод орон гэртээ ирсэн хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ тэд нэр төрөө бодож байна гээд айж ичээд цагдаа сэргийлэхэд ханддаггүй учраас хүний хаймааны хэрэг улам бүр л газар аваад байгаа юм.
-Чи нутагтаа ирээд Дуламсүрэн гэгч та нарыг Макоад аваачсан тэр эмэгтэйг хайсан уу?
- Үгүйдээ. Би энэ талаар дахиж бодохыг чхүсэхгүй байна. Тэр эмэгтэйг оллоо гээд би яах юм бэ? Тэр мөнгө төгрөгтэй, хүүхний наймаа хийгээд баяжчихсанхүн намайг захын нэг хулгайчаар алуулчихаж чадна шүү дээ. Тиймээс би хуулийн байгууллагад хандахыг хүсэхгүй байгаа. Хамгийн гол нь гадагшаа явж мөнгө төгрөг олох гэж мөрөөдөж байгаа охидуудаа болгоомжтой байгаарай. Тэдний үгэнд битгий итгэж бие сэтгэлээ бузарлуулаарай л гэж хэлмээр байна. Нөгөө талаар манай цагдаагийнхан Макао ороод өөрсдөө ийм байдалтай газар дээр нь очоод танилцаач гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа

ondor tsarailag ohidiig gadaadad ondor tsalintai gesen zar bugd l todorhoi shde.durandaa daljianaj ywchaad suuld ni hunii omno hudlaa ooriigoo orowduuleh gej zawaan yanhanuud