Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

. Би одоо 30 настай эмэгтэй. Нэгэн компанид мэргэжлээрээ ажилладаг. Оюутан байхдаа найз залуутайгаа танилцаад үерхээд 1жил болж байхдаа жирэмсэн болчихсон. Тэр үед 2-лаа оюутан бас 2 гэрийнхэн мэдэхгүй байсан учир ярилцаад хүүхдээ авахуулсан. 2-лаа жаахан байсан болохоор тэр нь л зөв арга байсан мэт санагдсан. Тэгээд 2 жил үерхээд хамт амьдардаг болсон. Бид 2 бие биедээ их хайртай бүх л зүйл маань хоорондоо тохирдог байсаан. Гэвч бид 2 5 жил хамт амьдрахдаа дахиж хүүхэдтэй болоогүй. 2-лаа л хүүхэдтэй болох арга чарга их хайж их зүтгэсэн. Гэвч бид 2 дахиж хүүхэдтэй болж чадаагүй. Анхны алдаа маань бид 2-н л буруу байсан болохоор хэн хэнээ хайрлаад амьдраад л байсан. Гэтэл нэг л өдөр тэр маань өөр эмэгтэйг жирэмсэн болгосон гэдгийг сонсоод би хүүхдийг нь гаргаж өгч чадахгүйгээс хойно хүүхдийг гаргах гэж байгаа тэр эмэгтэйг өрөвдөж нөхрөө /батлуулаагүй байсан юм/ зүгээр л орхиод явчихсан. Гэвч нөхөр маань надад хайртай тэр алдаа байсан гэж уучлалт гуйж салж чадахгүй гэдгээ ч хэлж байсан. Тэр үед нөгөө эмэгтэйгээс төрөх гэж байгаа хүүхэд бодогдоод анхныхаа хүүхдийг өөрсдөө авахуулж том алдаа хийсэн одоо дахиад хүүхдээ хаях алдаа битгий гаргаасай гэсэндээ би нүүр өгөөгүй уулзахаас зугтаж утсаа солиод хэдий их шаналсан ч мартахыг хичээсэн. Одоо тэр маань нөгөө хүүхэнтэйгээ хүүхэдтэй нь хамт байгаа гэж сонсогдсон. Би түүнээсээ салаад их шаналсан ч ажилдаа хамаг сэтгэлээ зориулж ажлаас өөр юм бодоогүй ээ.

Тэгж байтал ажлын шугамаар нэг залуутай танилцлаа. Байнга л ажил хэргээр уулзалддаг байснаа хэсэг хугацааны дараа хоорондоо илэн далангүй ярилцаж сэтгэл санаагаа хуваалцдаг болсон. Тэр эхнэр хүүхэдтэй байсан болохоор тухайн үедээ дотно харилцаатай болно гэж төсөөлж ч байсангүй. Ямар ч байсан намайг их сонсдог бас ойлгож зөвлөгөө өгдөг байсан. Намайг хааяа нэг ажлаар уулзахдаа хоолонд урьдаг байсан. Тэгээд ажиглаад байсан чинь надад илүү анхаарал тавиад байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Цаг л гарахаараа надтай уулзах шалтаг гаргаад утасдаж анхаарал тавиад л. Ганцаардсан бас найз залуугаа мартахыг хичээж байсан надад тэр нь их сайхан санагдаж сүүлдээ өөрөө хүртэл түүнийг залгахыг бас уулзахыг харахыг хүсдэг болчихсон байлаа ингэж явсаар нэг л мэдэхэд бид 2 нэг нэгэндээ сайн болчихсон. Тэр надад хайртай гэдгээ хэлсэн. Би хайртай гэдгээ хэлж зүрхлээгүй ээ гэр бүл үр хүүхэдтэй хүн шүү гэж бодогдоод дотно үг хэлэхээс айдаг байлаа. Гэсэн ч тэр хүнд дасаж байгаагаа хайрлаж байгаагаа мэдэрдэг байсан. Нэг л өдөр тэр намайг хүчээр шахуу үнссэн. Гэсэн ч би эсэргүүцэж чадаагүйээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа бид дотно харьцаатай болчихсон. Тэр үед буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч уулзах гээд ирэхэд нь цаашаа гэж хэлж чадалгүй уулздаг байсан. Байнга биш ч санах бүртээ уулздаг байсаан. Гэр бүлээсээ салахгүй гэдгийг нь ч мэднэ. Би ч салгана гэж нэг ч удаа бодож байгаагүй тэгээд эцэст нь хайртай хүнийхээ хүүхдийг гаргаад ганцаараа амьдарч болохгүй юмуу гэж бодсоор тэр хүнтэйгээ ярилцаад хэрвээ хүүхэдтэй болчихвол гаргана гэж тохиролцсон. Санаснаар ч болж удалгүй жирэмсэн болсон. Ээж болохыг хэдэн жил хүсэж мөрөөдөж  байсан би аз жаргалыг тэр л үед мэдэрсэн. Надад хүүхэдтэй болчихвол болоо хүүхдээ хайрлаж амьдрах нь л чухал байсан. Хайртай хүн маань гэр бүлтэй болохоор тэр болгон халамжилж гүйхгүй ч гэсэн анхаарал тавьдаг байсан. Санхүүгийн хувьд биш шүү сэтгэл санаагаар.

Тэгж явсаар би ч хүүхдээ төрүүлж одоо бол тэр хүнд гай дарамт болохгүй санаатай ганцаараа хүүхдээ өсгөж байна. Гэтэл би тэр хүнийг байнга л хүлээдэг хайрладаг. Хэзээ ирэх бол хэзээ ярих бол гэж байнга хүн хүлээх үнэхээр хэцүү юм байна. Ганцаараа байхдаа хэцүү гэдгийг нь мэддэг байсан ч тоохгүй байхыг хичээдэг байсан одоо бол нялх үрээ тэврээд хүлээдэг, хайрладаг, гомддог. Гэхдээ энэ талаараа би хүн болгонд яриад байдаггүй. Миний өөрийн хийсэн алхам болохоор хэнд ч ярьж хэнийг ч буруутгах вэ дээ. Ийм амьдрал утгагүй гэдгийг одоо л мэдэрч байна даа. Одоо тэр хүнээс холбоогоо таслая гэхээр тэр хүн маань бид 2-г ингээд зүгээр орхиод явж чадахгүй гэдэг. Тэгсэн мөртлөө тэр болгон ирээд байдаггүй уулзахыг хүссэн үедээ л ирдэг юм. Би ч бас яаг өөрөө шийдвэр гаргаад салж чадахгүй л байна. Одоо ч гэсэн дотно харилцаатай хэвээрээ л байгаа. Сүүлийн үед хүүхдээ бодоод энэ хүнээс эртхэн харилцаагаа тасалж /холбоотой болоод 3 жил болох гэж байна/ ирээдүйгээ бодох хэрэгтэй гэж бодож байгаа ч санаснаар болохгүй л байна. Уурлаж бухимдаж тэр хүнд гомдоод ч байх шиг. Сэтгэл гэдэг хаврын салхи шиг л байна. Гомдож уйлах нь хүртэл ихсээд хэцүү юмаа.

Би гэж хүн ийм л нэг амьдралтай болчихлоо.

Нөхрөө орхиод явж байсан шигээ омголон биш болжээ хүүхдийн маань эцэг бодогдоод ямар ч харьцаагүй болчихвол амьдрал бүүр л утгагүй болчих юм шиг, бас хүүхэд маань аавыгаа нэхвэл юу гэх вэ,дахиад хүнтэй суувал хүүхдийг маань хайралж чадах боловуу, хүүхдийнхээ эцгийг юу гэж хэлэх вэ, энэ хүнээсээ яаж харьцаагаа таслах вэ гээд л түмэн бодол толгойд эргэлдээд байх юм. Эсвэл энэ чигээрээ амьдраад явах нь дээр юм уу. Үнэхээр шийдэж чадахгүй болоод л та бүхэндээ хандаж байнаа. Би уг нь гэрийн хүмүүжил сайтай /тэгээд яагаад ингэж амьдарч байгаан гэж магадгүй л дээ би сэтгэл зүрхээ жолоодож сураагүй бололтой/ хичээл номондоо ч мэриймтгий тиймээс ажил мэргэжлийн хувьд хүнд гологдохгүй чадамгай гэдэгтээ итгэлтэй байдаг мөртлөө хувийн амьддрал минь нэг л буруу тийшээ байгааг мэдэж ойлгож байна, шийдвэр гаргаж чадахгүй байгаадаа гутрах юмаа. Та бүхэн энэ тохиолдолд яах нь зөв бэ гэдгийг хэлж санал бодлоо үнэн сэтгэлээсээ хуваалцаж зөвлөгөө өгвөл нэг бүрчлэн уншиж авахаа авч хаяхыг нь хаяж тунгаах болноо

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3857128/c6f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211355
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366668
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
20496 hi bvsgvichvvdeeeee yum asuuyaa? [1] kara08 2010-11-07 597
20495 meddeg ni hariulj tuslaach [1] hahahhahah 2010-11-07 530
20494 eejuudee yaaj targalah be [3] Bi Eej 2010-11-07 988
20493 Том гуанжуд байдаг ээжүүдээс асууя? [1] eenee12 2010-11-07 571
20492 EEJVVDEE HARIULJ UGUUREI.................... [1] tugsuu_1130 2010-11-07 643
20491 asuuy [4] zoolhon 2010-11-07 729
20490 hi asuuyaa gmarketiin talaaer [2] balzol 2010-11-07 699
20489 ydu ybhin jargal hmm sakoo 2010-11-07 498
20488 manukad???? agi-erdene 2010-11-07 567
» БУДЛИУ НАДАД ҮНЭН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ЯАЛТАЙ БЭ ?? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-07 824
20486 БИ ИХ ИЧИМХИЙ ТЭГЭЭД ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-07 786
20485 АНХААР БҮГД СОЛОНГОСЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНААС ...... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-07 1021
20484 eniig asuuyaa.??? [3] agi-erdene 2010-11-07 783
20483 helj ugch tuslana uu [6] madahbadrah 2010-11-07 996
20482 turuu bulchirhain shinjilgeeg so goor yu geh ve [2] KISS MY 2010-11-07 760
20481 СОЛОНГОС ХҮМҮҮС ЧИНЬ ЯМАР АЙМААР ЮМ БЭ ???? [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-07 1705
20480 ГАДААД НӨХӨРТЭЙ ХҮҮХНҮҮД ЯАГААД АД ҮЗЭГДДЭГ [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-07 1228
20479 ***НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН*** БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-11-07 648
20478 Gereegeer ajlin songolt hiilgene. south_korea 2010-11-07 447
20477 Gereegeer ajlin songolt hiilgene. south_korea 2010-11-07 466
20476 donor yaj oloh be? [1] jimbur 2010-11-07 1121
20475 baitsaanii salat yaj xiix ve? [5] dulgn 2010-11-07 10984
20474 asuuy [1] baayu 2010-11-07 738
20473 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-11-07 552
20472 gadaad ajilchdiin tow [1] bolorgoo 2010-11-07 634
20471 helj uguuch [2] madahbadrah 2010-11-07 733
20470 안산 хотод оршин суугчдад , ANSAN money$$$ 2010-11-07 571
20469 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-11-07 538
20468 СОЛОНГОСТ УНАХ MATIZ, SONATA 3, NEW MUSSO, LEGANZA, AVANTE ЗАРНА DEVSHILT-CAR 2010-11-07 572
20467 Ядуу явахад нөлөөлдөг муу зуршилууд [1] *** БҮСГҮЙ*** 2010-11-07 933
20466 HELEED UGUUCH [2] tomax 2010-11-07 720
20465 anhaaruulag hamag mongol kargoogaar bitgii yavuul [1] cd.key.crack 2010-11-07 854
20464 asuuy? [2] kooko 2010-11-06 884
20463 ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ ***ОРЧУУЛГА УНЭГҮЙ*** 010-3169-6932 " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-11-06 453
20462 МАРГААШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ **** SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ**** *** БҮСГҮЙ*** 2010-11-06 718
20461 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / *** БҮСГҮЙ*** 2010-11-06 736
20460 xeleed uguuch [2] lilu 2010-11-06 1513
20459 eejuudee koor buyu ulaanburhan ovchiniig yaj emchileh ve [1] pleomax 2010-11-06 1581
20458 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-11-06 504
20457 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-11-06 600
20456 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА МонголТв 2010-11-06 728
20455 асуулт [1] mbmmbm 2010-11-06 628
20454 СОЛОНГОСЫН ЗАГВАРГҮЙ МАРЗАН ТҮРИЙТЭЙ ЭСГИЙ ГУТАЛ ӨМСӨХГҮЙ ХАРИН... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-06 1933
20453 3n sartai xvvxed? [6] dulgn 2010-11-06 1583
20452 Эрч, хүч сорогч хүнийг таних арга [5] .Sarnai. 2010-11-06 1535
배너신청
자생병원

배너신청