“Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадамд Монголын баг тамирчдыг үдэн мордуулах ёслол өчигдөр МҮОХ-ны төв байранд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БТСГ-ын дарга Ч.Наран баатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдс үрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван тэргүүтэй төлөөлөгч оролцож, тивийн “олимп”-д өрсөл дөхөөр зэхэж байгаа дайчдадаа ялалт, амжилтыг хүсэн ерөөсөн юм.
Монголчууд анх “Тегеран-1974” наадамд өр сөл дөхөд Х.Баян мөнх, Д.Цэрэнтогтох нар алтан медаль авчирсан түүх тэй. Түүнээс хойш тамирчид маань олон медалийг “олзолсоор” өнөөг хүрсэн билээ.
Энэ удаа манайхан спортын 27 төрөлд 220 та мирчныг илгээхээр зэхэж байгаа бөгөөд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Буудлага спортын холбооны ерөнхийлөгч, УИХын гишүүн Э.Мөнх-Очир Chief-de-Mission-оор томилогдсон. Төрийн тэргүүн энэ үеэр “Тамирчдаа ямагт дэмжин, тэд ний өмнө тулгарсан асуудлыг шийдэхийн төлөө үргэлж за гэж хэлсээр ирсэн.
Одоо ч энэ байр суурь минь хэвээрээ. Хүнд хүмүүжил олгодог, эв нэгдлийн бэлгэдэл болсон агуу чанар спортод л бий. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт хийхээс гар татаж болохгүй. Энэ жил манай улс гурван ч том тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан нь Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн хэрэг. Мэдээж Азийн наадамд өрсөлдөгчид тань мундаг бэлтгэж байгаа.
Харин монгол тамирчид зохион байгуулалт, сахилга батаараа тэднээс ялгарах хэрэгтэй” хэмээн онцлон өгүүлээд төрийн далбаагаа Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэр дамбад гардууллаа. Мөн ерөнхийлөгч шатрын өсвөрийн дэлхий болон тивийн АШТ-д түрүүлсэн, Д.Номин-Эрдэнийн медалиудыг гарын бэлгээрээ мялаасан.
Тэрбээр бяцхан шатарчинд зориулан хийлгэсэн тусгай шатрыг үзэгний хамт бэлэглэв. Дашрамд дурдахад, тивийн “олимп”-д Монголын баг тамирчдын салхийг бейсболчид, сагсан бөмбөгчид (XI.14) хагална.