Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

* Нууц амрагын холбооны 20 хувь нь 2 сараас илүү үргэлжилдэггүй.
* Ийм холбооны 50 хувь нь нэг сараас илүүгүй үргэлжилдэг бол хамгийн удаан нь нэг жил хүрдэг байна.
* Үлдсэн 30 хувь нь нэг жилээс дээш үргэлжилдэг.
* Маш цөөхөн хувь нь дөрвөн жилээс дээш үргэлжилдэг. Харин ердөө гуравхан хувь нь эцэстээ гэрлэдэг байна.
Тиймээс хэрвээ танд нөхрөө хуурч байна гэж бодох хангалттай шалтгаан байгаа бол гэр бүлээ хэвээр авч үлдэх арга бий. Гэхдээ доорх алхамууд түүний нууц харилцаа төгсгөл болсны дараа л амжилттай болно гэдгийг сануулъя.
Нотлох баримт цуцлуул
Нууц амрагуудыг үйлдэл дээр нь барихаас нааш тэд хэзээ ч үнэнээ хүлээхгүй, үгүйсгэсээр байна гэдгийг та мэдэж байгаа. Тэд баригдаад хувцсаа өмсч байхдаа ч “ Чиний бодож байгаа шиг зүйл болоогүй” гэж хэлнэ. Тиймээс таны эхний алхам “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ” гэдгийг батлах ёстой. Түүний гар утас, е-мэйл хаягийг шалга. Түүний утасны төлбөрийг төлөхдөө хамгийн олон залгасан дугаарын эзнийг олж тогтоо.
Нүүрэлд
Түүнд нууц амрагтай болсныг нь олж мэдсэнээ шууд хэл. Гэхдээ хаанаас, юу олж мэдсэнээ хэлэх шаардлагагүй. Ямар ч байсан мэдэж байгаагаа харуул. Түүнээс гэрлэлтээ хэвээр авч үлдэхийг хүсч байгаа үгүйг нь асуу. Хэрвээ тэр дахин хэзээ ч хуурч мэхлэхгүй гэж амлавал та хоёрын хооронд ямар ч нууц гэж байхгүй болох ёстой.
Илчил
Түүнийг нууц амрагтай болсныг үгийг нь сонсдог, нөлөө бүхий ойр дотных нь хэн нэгэнд дуулга. Тэр хүн түүний аав ээж, багш, эсвэл дарга нь байж болно. Гэхдээ тэр нууц хадгалдаг хүн байх ёстойг сана.