Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Б.Бүлтэн: Төрөх тусам эмэгтэй хүний галбир тэр хэмжээгээр сайхан болдог Б.Бүлтэн: Төрөх тусам эмэгтэй хүний галбир тэр хэмжээгээр сайхан болдог.ХЭРВЭЭ ТӨРВӨЛ БУХИМДААД БАЙДАГ ХҮМҮҮС ХАРИН ЧИГ УУРГҮЙ САЙХАН БОЛНО ЭНЭ Л ҮНЭН ЭРҮҮЛЖИНЭ ЦЭВЭРШИНЭ ГОЁ БОЛНО

-Сүүлийн үед төрөлт нэмэгдэж байгаа ч залуу бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх дургүй болсон юм шиг санагдах юм. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
-Дээр үеийн хүмүүсийн бие эрүүл байсан. Учир нь сайхан агаар, Монгол гэр, цагаан идээ, чанартай хоол зэрэгтэй холбоотой. Гэр нь хүртэл тал, талаасаа агааржуулалттай. Одоо бол бид агааржуулалтын системийг чадлынхаа хэрээр хийгээд л байхад олигтой үр дүнд хүрэхгүй байна.

Мөн энэ сайхан агаар нэвтэрдэг Монгол гэрт муу энерги хүртэл цугладаггүй гэдэг. Энд тэндээ булан, тохой байхгүй учир муу энерги хургадаггүй. Тэгээд ч дээр үеийн эхчүүд араг түшиж байгаад гэртээ төрчихдөг байсан. Манай ээж гэртээ төрөхөд аав эх барьж авч байсан юм. Тухайн үед аавын минь эх барьж авсан хүүхэд одоо сайхан том хүүхэн болчихсон явж л байна.

Тэгэхээр эх барих наад захын суурь мэдлэгийг дээр үеийн хүмүүс мэддэг байсан. Одооны залуучууд хүй тасалж, хүүхдээ авч мэдэх болов уу даа. Яагаад гэхээр бүх юм нь бэлэн байгаа учраас тэр шүү дээ. Эхнэр нь өвдлөө эмнэлэгт хүргээд ирнэ. Эх баригч, эмч нар бэлэн байж байна. Хүн чинь босоо тэнхлэгтэй байдаг учраас араг түшихээр хүүхэд аяндаа доошилдог. Хэвтээд тарвалзаад байвал доошоо явахгүй. Энэ мэтчилэн байгаа орчин нөхцлөөсөө болоод бүсгүйчүүдийн маань хүсэл сонирхол бас өөрчлөгдөж байна.

-Тухайн үед хүсээгүй жирэмслэлт гэж байдаггүй байсан байх. Гэтэл одоо янз бүрийн арга байхад хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж чадахгүй үр хөндөлт хийлгээд байна шүү дээ. Энэ талаар?
-Үнэн хэрэгтээ дээр үеийн хүмүүс жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга байхгүй, ёстой бурхан хэдэн хүүхэд заяасан байна, түүгээрээ л төрдөг байсан гэж хүмүүс ойлгодог. Гэтэл хамгаалах арга байсан байгаа юм. Тухайлбал, эхийг дөнгөж амаржсаны дараа жижигхэн алтыг саванд нь суулгачихдаг. Энэ нь одоогоор бол ерөндөг юм даа. Иймэрхүү арга байсан л байна.

-Олон хүүхэд төрүүлэх тусам эмэгтэй хүний бие хөнгөрч, галбир засдаг гэлцдэг. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд өөрөөрөө төрөхгүй кисерово хагалгааг амар арга гэж ярих болсон байна?
-Ер нь бүсгүй хүн төрж, хөнгөрөх тусам эрүүлжиж байдаг. Цус нь сэлэгдэж, стресс болон бүх юм нь арилдаг. Түүнийхээ хүчээр эрүүлжиж байдаг. Үхэх, төрөх адил гэдэг үг үнэн. Зүгээр сайхан амаржих нэг нь байхад, амаржиж чадалгүй хорвоог орхих нь байдаг. Кисерово хагалгаа өөр зориулалттай. Төрөх тусмаа эмэгтэй хүн сайхан галбиртай болдог. Хагалгаа хийх тусгай заалтууд байдаг. Түүнийхээ дагуу л хийдэг. Хагалгааг хэд ч хийж болно. Эхийн биед төрж болохгүй ямар нэгэн шалтгаан байхгүй л бол хэн ч төрж, хэдэн ч хүүхэд гаргаж болно.

-Бие давхар эмэгтэй юм оёж, нэхэж болохгүй, хүй нь орооцолдоно. Мөн ажил их хийгээд байвал хөнгөн төрдөг гэж ярьдаг?
-Монголчууд зурхай, арга билгийн ухаантай улсууд. Бие тулгар хүн үсэрч, цовхчиж болохгүй. Хэтэрхий ядарч, үйл мэтгэж болохгүй гэсний үүднээс эдгээр үгийг гаргасан байх. Эхийн хэвлийд байгаа хүүхэд чөлөөтэй хөдөлж байх ёстой. Гэтэл үйл мэтгээд бөхийгөөд суучихаар тэр хүүхэд чөлөөтэй хөдөлж чадахгүй хүйндээ ороогдох тохиолдол гардаг. Гэтэл үүнийг тайлбарлаж чадахгүй болохоороо төрөх эхийг хамгаалсандаа цээр гаргасан байх.

Араг үүрээд аргал түүхээр зовлон нимгэрдэг гэдэг. Учир нь бие давхар эмэгтэй араг үүрээд гэдгэр алхахаар хүүхэд сайхан чөлөөтэй амьсгалж, хөдөлж чаддаг. Аль болох хөдөлгөөнтэй байвал хүүхэд нь томрохгүй, ердийн байдлаараа хэвийн төрнө.

-Сүүлийн үед эхчүүдийг төрүүлэхдээ нөхрийг нь оруулдаг болсон байна лээ. Ийм үед ямар нэг хүндрэл юм уу, сонирхолтой тохиолдол гарна биз?
-Эхнэрээ төрөхийг нь харах гэсэн аав нар их болсон. Дээхэн үед чинь гэр бүлийнхэн дундаа л төрчихдөг байсан бол одоо бүх юм тусгаарлагдчихсан. Төрөлт гэдэг юмыг мэдэхгүй, осолдохгүй ээжээсээ зовж л гарсан байх, ээжийнхээ ачийг яаж нэг хариулна даа гэж боддогоос биш өөрийн нүдээр хардаггүй учир мэддэггүй.

Гэтэл сүүлийн үед яаж ч байсан эхнэр дээрээ орно гээд зүтгээд байдаг болсон. Тэгээд оруулчихаар ухаан алдаад уначихдаг. Эхийн бүх бие, толгойтой үснээс эхлээд бүх эрхтэн төрөлтөд оролцоно. Саяхан даа, нэг залуу эхнэрээ төрөх гэж байхад нь орж ирсэн. Тэгээд чи толгойг нь жаахан түшиж бай гэсэн чинь нөгөө залуу өөрөө дүлчихсэн эхнэрийнхээ үснээс зулгаачихсан зогсч байсан. Өөрийн мэдэлгүй ийм үйлдэл хийдэг. Тэр дүлж байгаа эх ч үснээс нь зулгааж байгааг мэддэггүй.

Бас нэг ээж төрөх гэж их зовсон. Манай эхийн тасгууд бүгд хаягтай, тэгсэн тэр ээж төрөх гээд өвдөхдөө үсрээд бүх хаягийг нь хуулаад авчихсан байсан. Тэгээд баахан хаяг цуглуулчихсан бас өөр тасагт ороод хөшигнүүдийг нь зулгаагаад унагаачихсан байсан. Тэгэхээр нь нөхрийг нь орууллаа. Гэтэл нөхөр нь "Миний хань надад ганцхан энэ хүүхдийг л гаргаад өгчих. Хайр нь дахиад чамайг зовоохгүй. Одоо орон дээрээ гарчих л даа" гээд гуйгаад араас нь гүйгээд байсан. Тэгсэн чинь нөгөө ээж маань төрөх орон дээр гарч зогсчихоод буудаггүй. Арай гэж хүчээр буулгаад иртэл хүүхэд нь цухуйчихсан байсан. Тэгээд хоёр гайгүй булиа эмчээрээ хөлийг нь даруулж байгаад хүүхдийг нь авах гэтэл нөгөө хоёр эмчийг маань ганц угз татаад түлхээд унагачихаж билээ. Тэгж байгаад нэг юм төрж билээ.

Эхийг төрөх гэж байхад нөхрийг нь оруулаад ихэвчлэн толгой дээр нь зогсоодог юм. Тэгэхгүй бол гэнэтхэн хүүхэд нь пал гээд ойчоод ирвэл цочдог. Бас нэг нөхөр эхнэрийнхээ толгойг түшээд зогсч байсан юм. Тэгээд хүүхэд ч гарлаа, эх нь гайгүй төрлөө. Тэгсэн нөгөө нөхөр эхнэрийнхээ толгой дээр наалдчихаад босдоггүй. Бид эхнэрээ үнсээд байгаа юм байх гэж бодоод агаар тавьж өг гэж хэлэх гээд татсан чинь нөгөө нөхөр эхнэрийнхээ толгойг тэврээд ухаан алдчихсан байсан. Тэгэхээр төрөлт гэдэг хүнд сэтгэхүйн талаас их нөлөөлдөг нь харагдаж байгаа юм.

-Төрөх гэж байгаа эхчүүд өвдөөд байхад эмч тоохгүй юм гэдэг. Одоо харин өвдөхгүй төрүүлдэг болсон гэл үү?
-Хүн болгонд өвдөлт асар хэцүү байдаг. Тэгээд эмч тэр болгон дээр очоод, түүнтэйгээ хамт уйлаад байлтай биш. Ар гэрийнхнийг нь оруулаад ёстой юм ёсоороо гээд л байж байхаас яах вэ. Сүүлийн үед өвдөлтгүй төрүүлдэг аргад орчихсон байгаа. Нуруунд нь тариа хийгээд өвдөлтгүй төрүүлдэг. Манай амаржих газар голдуу энэ аргыг хэрэглэдэг. Хүүхдэд ямар ч харш нөлөө байхгүй. Харин бүтэлттэй, эмгэгтэй тохиолдолд хийдэггүй.

-Үргүйдэл хэмээх өвчин бас сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Тиймээс манай улсад хуруу шилний хүүхдийг төрүүлсэн цөөнгүй эх байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг туршиж үзэв үү?
-Энэ бол эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын сэтгэлийг эмзэглүүлдэг асуудал. Үргүйдэлтэй гэр бүл гэдэг маш хэцүү. Хүн л болсон хойно үр удмаа үлдээхийг боддог. Дээр үед үргүйдэл байдаг л байсан. Тэгэхдээ маш ховор. Тийм гэр бүлүүд хүүхэд өргөж аваад өнөр, өтгөн сайхан амьдарч байсан. Үргүйдлийг одоо эмчилж эхлээд байна. Мөн гадагшаа явж үр суулгуулах арга байна.

Үргүйдлийн шалтгаан маш олон янз. Шалтгааныг нь илрүүлэх шаардлагатай. Үр суулгаж эхэлсэн боловч би хийж үзээгүй л байна. Одоогоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон манай эмнэлгийн Батсүх эмч үр суулгаж байна. Харин миний охин Японд үр суулгалтын чиглэлээр сурч байгаа. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж. Ямар ч байсан саваа бэлдчихлээ. Охиноо ирэхээр үр суулгах ажилд орох байх.

Үргүйдлийг манайхан ойлгохдоо дан эмэгтэйдээ байдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Эрэгтэй хүмүүс бас үзүүлж байх шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хосоороо эмчлүүлэх шаардлагатай. Нэг нь эмчлүүлээд ямар ч үр дүнгүй.

-Эмэгтэйчүүд шээс задгайрах, цестит өвчнөөр хүйтэн сэрүүний улиралд их өвчилдөг. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөхгүй юу?

-Цестит гэдэг өвчин бэлгийн ариун цэвэр, дороосоо даарах, сав, өндгөвчний аль нэгд үрэвсэл байвал үүсдэг. Бэлгийн амьдралыг замбараатай байлгах, бэлэг эрхтний ариун цэврийг сайн сахих, жиндэж даарахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Даарч, хөрснөөс бэлэг эрхтэнд байх микро биетүүд үхжээд, байх ёсгүй үрэвсэл үржээд элдэв өвчин үүсгэдэг.

Эмч болон эмэгтэйчүүд бүгд өөр өөрийн ойлголттой байдаг. Үүнийг ажиглаад байхад эмэгтэйчүүд өдөрт нэг удаа бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй. Угаахдаа урдаасаа арагшаа ердийн уусмалаар угаах хэрэгтэй. Заавал химийн бодис орсон саван хэрэглэх шаардлагагүй. Унтахдаа л сайхан угаачих хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3844572/701/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
» УУЧЛААРАЙ БУХИМДААД БАЙДАГ ХҮМҮҮСТ ҮНЭНИЙГ Л ХЭЛЧИХМЭЭР БАЙНА ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-03 894
22025 СОЛОНГОСЫН ВИЗ ДАРАГДАХАД МАШ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА ...АНХААРАА... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-03 937
22024 ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛДАГ ЭМ ХЭРЭГЛЭДЭГ НЬ АНХААР >.ИЙМ БОЛНО **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-03 1015
22023 ХАЙРТЫГАА ОРХИЖ ГАНЦААРАА СОЛОНГОСТ ИРВЭЛ ИЙМ БОЛНО ... [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-03 766
22022 СЭКС ХИЙ БИТГИЙ ИЧ МАЯГЛА БҮҮ ЖҮЖИГЛЭ ..ЧИ ЖАРГАНА .. [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-03 3098
22021 Suyu orchim emegtei ajil bna oyo 2010-11-03 433
22020 Suyu orchim emegtei ajil bna [1] oyo 2010-11-03 505
22019 oroin mend eejuudee asuuh zuil bnaa [1] b7***u 2010-11-03 635
22018 barivchilgaa gedgig sogoor yu gedeg ve hurdan heleed uguuch [3] nusnud 2010-11-03 633
22017 yaraltai orchuulaad ogooch [2] saranhuu* 2010-11-03 660
22016 IH MEDEGCH ELGEMSVVD! [2] 수정_0220 2010-11-03 726
22015 hi eejvvdee hariulj uguuch? [5] gartsvnh 2010-11-03 977
22014 Hi eejvvdee ednii songoltiin vaktsin bebe nardaa hiilgesenvv zovolooch [5] sky_2 2010-11-03 2043
22013 orchuulj uguuch [4] Tengerlegbvsgvi 2010-11-04 642
22012 tarvaganii tos bval [5] Tengerlegbvsgvi 2010-11-04 1550
22011 haanaaas... yaj... zobolj tuslana uu [1] dunduur duuren 2010-11-04 598
22010 элгэмсүүгийн өвөө бээчихсэн өмхий солонгос гэнэ [4] haliungo 2010-11-04 896
22009 АНХААРУУЛГА ABAP 2010-11-04 498
22008 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-11-04 454
22007 yaaraltai asuuy eejuudee [1] duck duck 2010-11-04 571
22006 xelj ugch tuslaach xvmvvse [1] lilu 2010-11-04 459
22005 xoxnii svvgee yaj tatraax ve? [4] dulgn 2010-11-04 600
22004 НАДАД БИШ ЧАМД ХЭРЭГТЭЙ АНХААРАД АВЧИХ [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 596
22003 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ НЭГЭН БҮСГҮЙН ЭМЗЭГЛЭЛИЙН ЗАХИДАЛ ..... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 930
22002 ЧИ ЭР ХҮНД ИНГЭЖ ХАНДВАЛ ҮҮРД ГАНЦААРАА ГЭЖ ОЙЛГО. [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 905
22001 БИ ИНГЭЖ ТАНСАГ АМЬДАРДАГ УЧРААС УУР УЦААР БАЙДАГГҮЙ ... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 1093
22000 jans emnelegiin jiremsenii ueiin shiherin shijingiin shinjilgee yamar uneti bdg uym boloo? [3] teach 2010-11-04 607
21999 НАДАД БИШ ЭЛГЭМСҮҮД ХЭРЭГТЭЙ АНХААРААД АВЧИХ [11] haliungo 2010-11-04 1359
21998 xorwoo -д [1] ӨДРИЙН МЭНД 2010-11-04 732
21997 asuuh zuil bnaa [1] jung 2010-11-04 732
21996 hi asuuya eejvvdeesee [3] gal23 2010-11-04 616
21995 busguichuudee zowlooch [3] nakiii 2010-11-04 990
21994 ELGEMSUU BOLON BUSGUICHUUDEES ASUUYA.. [3] montaem 2010-11-04 721
21993 LIRIKOS бvтээгдэхvvний талаар илvv мэдээлэл авахийг хvсвэл/таны гэрийн хаягаар сэмпил явуулж өгнө/ мөн захиалгаа өгөхийг хvсвэл манай оффис дээр ирэх болон утсаар холбогдоно уу?Утас 010-3387-9449 chevon 2010-11-04 549
21992 * ГOO САЙХНЫ МЭС ЗАСАЛ *орчуулга үнэгүй 010-7566-7074 HI***KOREA 2010-11-04 637
21991 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-11-04 512
21990 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-11-04 449
21989 АНХААР ЦААГУУР ЧИНЬ ИМИГРЕШНИЙН ШАЛГАЛТААС .... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 923
21988 СОЛОНГОСТ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ҮНЭН АМЬДРАЛ ...АНХААР [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 1198
21987 Arhi zarna [1] first4444 2010-11-04 714
21986 eejvvdee ???????// [3] ebaxan11 2010-11-04 802
21985 ЭНЭ ТИЙМ ИХ САНАА ЗОВООСОН АСУУДАЛ БИШ ..ИХ АМАРХАН [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-04 917
21984 BUSGUICHUUDEE..... SU:M37 2010-11-04 705
21983 yaraltai orchuulj ogooch [3] soko2006 2010-11-04 883
21982 ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / **САРНАЙ** salon 010-3169-6932 / *** БҮСГҮЙ*** 2010-11-04 907
배너신청
자생병원

배너신청