Número de documentos 3,329

 Монгол залуус нэгэн үеэ бодвол цэргийн алба хаах сонирхолтой болж байгаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цэргээс оргох, дарга, цэргийн таарамжгүй харилцаа гээд цэргийн албыг тойрсон хэл ам тасрахгүй байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Дорноговь аймаг дахь Сулинхээрийн отрядын офицер гэр бүлтэйгээ амиа алдсан хэрэг гарч, өдгөө тус аймгийн цагдаагийн газрынхан хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа.

Түүний дараа цэрэг гэдэг олон аавын хүүг эгнээндээ байлгаж, хүмүүжүүлж байдаг салбар бас нэгэн хэл аманд өртөөд амжив. Зэвэгт хүчний 256 дугаар анги буюу Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний ангиас нэг цэрэг өнгөрсөн наймдугаар сард оргож, хоёр сар гаруй сураггүй байсны эцэст саяхан олдсон юм. Улаанбаатар хотоос энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар тус ангид алба хаахаар очсон Г.Шинэбат үл мэдэгдэх шалтгаанаар анги байрлалаа орхин оджээ.

Зэвсэгт хүчнээс томилогдсон эрлийн бүлгийнхэн хоёр сарын дараа түүнийг Баянхонгор аймагт ажиллаж байхад нь саатуулж, өдгөө цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нэг ажилтнаас хэргийн талаар тодруулахад “Анги байрлалаа орхин оргосон Г.Шинэбатыг Зэвсэгт хүчнийхэн олж бидэнд шилжүүлсэн. Өдгөө түүнийг оргож явах замдаа гэмт хэрэг үйлдсэн үү, яагаад оргов гэдгийг тогтоохоор шалгаж байна.

Улаанбаатараас ар гэрийнхэн нь ирсэн. Түүнийг цэргийн албанаас санаатайгаар оргон зайлсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа” гэв. ЗХЖШ-ын албаны хүнээс энэ талаар тодруулахад “Түүнийг Баян хонгор аймагт ажил хийж байхад нь олж саатуулсан. Тэрбээр нэгэн компанид ажилд орсон байна лээ. Өдгөө харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ. Чухам ямар ажил хийж байсан гэдгийг тодорхой хэлэх хүн байсангүй.

Зарим эх сурвалж “Тэрбээр Баянхонгорт нэгэн барилгын компанид ажиллаж байгаад тэндээсээ эд зүйл хулгайлаад баригдсан” гэсэн бол нөгөө хэсэг нь “Алтны уурхайд ажиллаж байсан” хэмээв. Цэргийн албанаас оргон зайлж сураггүй болсон залуус өөр газарт бүгж ажил хийж байсан явдал ганц энэ ч биш. Хилийн цэргээс хоёр байлдагч оргож, алт ухаж байсан явдал өнгөрсөн хавар гарсан.

Завхан аймгийн харьяат хоёр цэрэг ангийнхаа малыг маллаж байгаад оргосон. Эрлийн хэсгийнхэн нэлээд хугацааны дараа Төв аймгийн Заамарын алтны уурхайд “нинжа” болсон байхад нь олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
249 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн спортын наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулав Nov 05, 2010 6276
248 Тендерийн будлианыг зогсоожээ Nov 05, 2010 6613
247 МАХН-ын их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж магадгүй Nov 04, 2010 6363
246 Тувачууд СҮБЭЭДЭЙН НЭРЭМЖИТ гүүртэй боллоо Nov 04, 2010 6481
245 Оюутан охид найзынхаа гэрийг тоножээ Nov 04, 2010 8099
244 Амбий Жонни Депптэй хамтран тоглох найдлагаа тээсээр л явна Nov 03, 2010 6341
» Оргодол цэргийг хоёр сарын дараа барьжээ Nov 03, 2010 7359
242 Монголчууд ирэхгүй бол медаль авах боломжоо алдана Nov 03, 2010 7210
241 АНАТХ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ Nov 02, 2010 6136
240 Мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг төвүүд муу дүн авчээ Nov 02, 2010 7038
239 Ойрад түмний их наадам Nov 02, 2010 7289
238 Э.Агиймаа хувийн амьдралдаа анхаарах болов Oct 30, 2010 7796
237 BX туулай жилийг угтаж хуримын зараа түгээлээ Oct 30, 2010 7050
236 193 улсын Парламенттай Монголд танилцах боломж Oct 30, 2010 6945
235 Солонгосчууд нэгнийхээ ятгалгаар алт гаргасан гэжээ Oct 30, 2010 7069
234 Эмч нар орон нутаг ажиллавал сар тутам үндсэн цалин + 1.5 сая төгрөг Oct 30, 2010 7250
233 Харүмафүжи гэмтжээ Oct 28, 2010 6556
232 МОНГОЛЧУУД ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО Oct 28, 2010 6507
231 Монгол зээр өвөлжихөөр Хятадыг зорилоо Oct 28, 2010 6375
230 Монгол хүчилтөрөгчийн үйлдвэртэй болов Oct 27, 2010 8062
배너신청
자생병원

배너신청