Сайхан төрхийг чинь хараад л баймаар

Салхинд хайрын үгсээ дайлган чамруугаа хийсгэмээр л

Хөөрхөн дүрийг чинь сэтгэл зүрхэндээ зураглан

Хайранд чинь хөглөгдсөн сэтгэлээ тайтгаруулан ядан суунам би.

 

Яг л одоо чамдаа гүйгээд очмоор л

Янагын сэтгэлд чинь автаад согтмоор л

Ялдамхан бүсгүй минээ сэтгэл зүрх минь чамруу л тэмүүлсээн

Яахын аргагүй чи минь миний соронзон,татагджээ би.

 

Аальгүйтэн намжирдах чинь хөөрхөн

Аяаглан уурлах чинь ч хөөрхөн

Амраг минь би чамдаан хайртай

Агуу дурлалыг минь анзаарч чи нэг үзээрэй

 

Хүслийг минь бадраасан

Хүрэн зүрхийг минь булгилуулсан

Хүрэх алсын сайхан зөгнөл минь

Хүрээд ирээч наддаа

..........