Бичлэгийн тоо 2,391

Та нэг удаа ч гэсэн карераа солих хэрэгтэй эсэх талаар бодож байсан уу? Карер тань танд тохирохгүй мэт сэтгэгдэл төрдөг үү? Тэгвэл карераа солих хэрэгтэй эсэхийг тань хэлж өгөх дараах зөвлөгөө байна.

1.    Даваа гариг ням гаригыг там болгодог.
Та ням гаригын өглөө босоод л даваа гаригын тухай бодож сэтгэлээр унадаг уу? Хэрвээ тийм бол та шууд ажлаасаа гар. Учир нь ажил тань ажлын байрнаас бусад газар таныг шаналгах ёсгүй. Амьдралыг тань там болгоно.

2.    Та дээд албан тушаалтнуудаа хүндэлдэггүй
Бид өөрсдөөсөө илүү чадвартай, дээд тушаалтай хүмүүсийг биширч тэднээс үлгэр дууриал авахыг хүсдэг. Гэхдээ тэдэнд үргэлж дуртай байдаггүй юмаа гэхэд тэднийг үргэлж хүндэлдэг байх ёстой. Та хэзээ нэгэн цагт тухайн албан тушаалд очих тул энэ нь зүй ёсны хэрэг. Хэрвээ та ингэдэггүй бол ажлаасаа гарахыг бас зөвлөе.

 

3.    Сэтгэл хангалуун бус байдал
Өчнөөн олон цагийн дараа та хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу? Хичнээн хийх ажил тань хэцүү байсан ч тухайн ажлыг оролдож үзсэндээ сэтгэл хангалуун байдаг бол карер тань жинхэнэ танд таарсан хэрэг. Харин эсрэгээрээ бол маш харамсалтай байна. Та хийсэн зүйлээ ямар утга учиртай, юуны төлөө юм бэ гэж боддог бол ажлаасаа гарах цаг болжээ.

4.    Уйтгартай
Уйтгартай гэдэгт таны өдөр бүр цаас канондахыг хэлээгүй юм шүү. Харин та өөрийн салбараасаа уйдсан бол, дарга нарынхаа хийж байгаа зүйлийг хараад сонирхол тань төрдөггүй бол та жинхэнэ уйджээ. Тиймээс сонирхолыг тань татах карерыг сонгоорой.

5.    Аймшигтай хамт олон
Ажлын байрандээр тань таныг аймшигтай хүмүүс хүрээлсэн байгаа мэт сэтгэгдэл төрдөг үү? Тэгвэл эртхэн ажлаасаа гар.

6.    Та хамгийн сайнаараа ажилладаггүй
Бид заримдаа ямар төсөл дээр ажиллаж байгаа, юу хийж байгаагаа анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Танд илүү сайн ажиллах боломж байсан ч та ажилладаггүй бол тэр ажил танд таарахгүй гэсэн үг.

7.    Танд хаашаа ч хөдлөх боломж байхгүй
Та ажлын байрандээрээ өсөж дэвших боломжтой юу? Танд өсөж дэвших боломж бий юу? Хэрвээ байхгүй бол яагаад ажиллах ёстой гэж? Та ямар ч хэрэггүй зүйлийн төлөө ажиллаж байна.

8.    Зарчимын зөрчилдөөн
Таныг ажиллах явцад ажил болоод таны зарчимын хооронд зөрчилдөөн гардаг уу? Хэрвээ тийм бол мөн л ажлаас гарсан нь дээр.

9.    Та хийгээд байгаа ажлынхаа талаар ямар ч ойлголтгүй
Та уулзалт, хэлэлцүүлэгт очсон ч үнэндээ тэдний юу яриад байгааг ойлгодоггүй. Тэдний ярьж байгаа сэдэвийн талаар таны өөрийн бодол санаа байхгүй бол та карераа буруу сонгосны шинж.

10.    Таны амьдрал дордсон
Хэрвээ таны ажил хувийн амьдралд тань нөлөө үзүүлээд байвал энэ ажил танд тохирохгүй. Учир нь ажил хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөх ёсгүй, тэр тусмаа хайртай хүндээ уурлаж уцаарлаж эхэлвэл жинхэнэ анхааруулах дохио илгээж байгаа хэрэг юм шүү.

Нэгэнт л ажил хүний амьдралын томоохон хэсэг болдогоос хойш та карераа зөв сонгоорой.

profile Бид амьдралаа өөрсдөө зурдаг
Таны санаа бодол
Үйлдэл хийхэд хүргэнэ
Үйлдэл чинь хэвшил болон хэрэгжинэ
Хэвшил зан чанар тодорхойлоно
Зан чанар хувь тавиланг зурнааааааа гэж ........үнэн үг шүү
Монголчуудаа Бүгдээрээ Эерэг бодол санаа агуулж явцгаая!!!
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3841056/1e2/trackback

profile

tsenxer

2010.11.02 21:32:59
*.192.56.45

Свот шинжилгээгээр та бизнесийхээ давуу тал, сул тал, боломж аюул зэргийг гаргаж ирдэг буюу илрүүлдэг. Свот шинжилгээ нь маркетингийн чухал нэг хэсэг болж байдаг.
Яагаад гэвэл бизнес өөрийхөө сул тал, давуу тал, аюул, боломжоо мэдэж авсанаар юундээр анхаарч, ямар маркетингийн арга хэмжэээ авах ёстойгоо мэдэж авдаг юм. Tийм ч учраас мракетингийн менежерүүдийн зайлшгүй хийж сурах ёстой зүйл яах аргагүй свот шинжилгээ байдаг.

Тэгвэл хэрхэн свот шинжилгээг  хийх вэ?

1. Хэрвээ та компьютер ашиглаж буй бол Microsoft Word өө нээгээрэй. Тэгээд 8 ширхэг нүдтэй хүснэгтийг гаргаж ир. Хамгийн дээд талын хөндлөн 2 нүдийг нарийн, түүний доод талын 2 нүдийг бүдүүн, түүний дараагийн 2 нүдийг мөн нарийн, хамгийн доод талын мөрөнд буй 2 нүдийг бүдүүн хийгээрэй.

 


2. Хамгийн дээд талын 2 нүдний эхэнд нь давуу талууд, харин дараагийн хайрцаганд нь сул талууд гэж бичих хэрэгтэй.

3. Хүснэгтийн 3 дах мөрөнд өмнөхтэй мөн адил байдлаар боломжууд, аюулууд гэж бичих хэрэгтэй.

4. Одоо харин хайрцагнуудаа бөглөж эхэлнэ. Давуу тал гэсэн нарийн нүдний доор байгаа бүдүүн нүдэнд таны зах зээлд оршин тогтноход нь тус болж буй давуу талуудыг бичих ёстой. Үүнд танай бизнесийн бүтээгдэхүүний патент, сайн үйлчилгээ, чанар, дизайн энэ бүхэн орох болно. Та давуу талуудаа жагсааж бичихдээ сум, зарим нэг үгнүүдийг ашиглаж болно.

5. Дараа нь сул талуудаа мөн дээрхитэй адил жагсааж бичнэ. Бүх бизнесүүдэд сул тал гэж байдаг. Та бизнесийхээ сул талуудыг жагсааж бичихээсэ бүү айгаарай. Шударгаар жагсааж бичих хэрэгтэй. Тэгэж байж таны хийж буй свот шинжилгээ үр дүнтэй байх болно. Хамгийн гол нь таны свот шинжилгээндээ бичиж буй зүйлс маш үнэн байх ёстой шүү. Үүнд хэрэглэгчийн үйлчилгээ муу, удаан, сав баглаа муу, эсвэл төрөл бага зэрэг сул тал гэсэн бүх зүйлсийг бичих ёстой юм.

6. Дараа нь боломж гэсэн хэсэгт шилжинэ. Та боломжуудаа харахдаа жилийн бус харин 6 сарын хугацаанд л хэрэглэгдэх тийм боломжуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл зах зээл эдийн засгаа дагаад байнга өөрчлөгдөж байдаг тул уян хатан байхаар, мөн бага хугацаанд байгаад харин 6 сарын дараа дахин нэг хянаж, шинэчлэх ёстой юм.

7. Хамгийн сүүлд аюул гэсэн хэсгээ бөглөнө. Та энэ хэсэгт сул талуудыг оруулах ёсгүй. Яагаад гэвэл та сул тал гэсэн хэсэгт сайжруулах өөрчилөх ёстой гэсэн зүйлүүд буюу таны хянаж, өөрчилж, янзалж болно гэсэн зүйлүүдийг та бичсэн байх ёстой. Харин аюул гэсэн хэсэгт бол бизнесийн дотоод байдалтай хамааралгүйгээр бий болох нөхцөл байдлыг хамруулж үзэх ёстой. Жишээ нь: эдийн засгийн уналт, хууль тогтоомж гарах, байгалийн аюулт үзэгдэл гэх мэт.

8. Ингээд та свот шинжилгээгээ бөглөж дууссан тул одоо энэ шинжилгээгээ бизнес төлөвлөгөөтэй эсвэл маркетингийхээ төлөвлөгөөтэй нэгтгэх ёстой. Маркетингийн стратеги төлөвлөгөө свот шинжилгээндээр суурилж хийгдэх ёстой байдаг. Хэрвээ танай бизнесийн сул тал нь бүтээгдэхүүний сав баглаа нь муу эсвэл бүтээгдэхүүний төрөл бага зэргээр илэрч байвал та маркетингийн стратег, төлөвлөгөөндөө бүтээгдэхүүний төрөл сайжруулах талаар онцолж тусгах ёстой гэсэн үг.

9. Свот шинжилгээ маш нууцлалтай байх ёстой. Үүнийг зөвхөн байгууллага, бизнесийн дотоод ажилчид л мэдэх ёстой. Хэрвээ та свот шинжилгээгээ бусдад алдах аваас таны бизнесийн өрсөлдөгч таны эсрэг үйлдэл хийх боломжтой болно. Харин өрсөлдөгч компаныхаа давуу, сул талыг нээн илрүүлэх нь мөн таны бизнесийн хувьд маш их давуу талыг бий болгоно.

 

profile

monh-monk

2010.11.03 11:28:54
*.179.3.88

монголд заавал танил тал гэдэг зүйлийг бодолцохоо мартав аа. сайн тал нь байгаа муу тал нь байхгүй, авилгад дуртай нь сайн тал болоод ажлыг чины хурдан амжууалх уу? харин гэдгийг ч тооцох хэрэгтэй шүү.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24453
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115736
1851 Бидний гурав хүрэхгүй хувь л монгол цусныхан гэнэ. [3] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-27 2409
1850 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ. monh-monk 2010-11-25 1684
1849 ЭРҮҮЛ ЭНХ monh-monk 2010-11-22 2014
1848 АЗ ЖАРГАЛ [2] monh-monk 2010-11-16 2472
1847 ЭХ ОРОНДОО ЭРГЭН ОЧИХ ҮНЭХЭЭР БОЛСОН ЮМ ГЭЖ ҮҮ??? [4] monh-monk 2010-11-13 2531
1846 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [4] MR ESUDER 2010-11-13 2155
1845 Умард Солонгосын хоёр иргэн Өмнөдийн сэтгүүлч нартай уулзах гэж... [4] monh-monk 2010-11-12 2524
1844 darj orood vzeerei maksimus 2010-11-10 1866
1843 Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [4] ajilchin_zalyy 2010-11-09 3514
1842 toollogo [9] hazaa 2010-11-06 2292
1841 БНАСУ-с МОНГОЛ УЛС АЖИЛЧИД АВНА. [4] monh-monk 2010-11-05 2886
1840 АНХААРУУЛГА [4] ABAP 2010-11-04 2761
» Карераа солих хэрэгтэйг сануулах 10 дохио [2] ~ELLY~ 2010-11-02 2967
1838 harid hymdarsan zalu nas Hiimortoi Mgl 2010-11-02 2981
1837 Солонгост зэрлэгээр хороолгосон хөөрхий бүсгүйг зүгээр л мартах хэрэг үү [1] monh-monk 2010-11-01 2948
1836 Хүмүүсээ миний Буянаад урам хайрла [2] bayarmaa_korea 2010-11-01 3566
1835 МОНГОЛ УЛС, БНСУ-с ГЭРЭЭГЭЭР АЖИЛЧИН АВНА. monh-monk 2010-10-29 4777
1834 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8069
1833 БНСУ-ын 13 иргэнийг тагнуулынхан баривчилжээ. [8] monh-monk 2010-10-15 3059
1832 gadaad irgediin urlagiin vzgeslend mongol bvteel tavigdana.. [6] eegiinaa 2010-10-15 2802
1831 Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2105
1830 Миний эх орон мөxөж устаж байна уу i_love_you 2010-10-14 1889
1829 Монголчуудын хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх ёс i_love_you 2010-10-14 2054
1828 Арxинд орсон эмэгтэй алкаш болдог гэж ярьдаг… i_love_you 2010-10-14 3106
1827 Нөхөр чинь худлаа ярьдаг уу? [1] i_love_you 2010-10-14 2284
1826 Монгол хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу? [11] i_love_you 2010-10-14 3205
1825 Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. [1] eegiinaa 2010-10-14 2734
1824 10n sariin 31 xvrtel xaraar amidarch bui irgeded bolomj.. [2] eegiinaa 2010-10-14 2754
1823 enterneteer hun amin toollogotoo hamragdaarai [2] zulsar2010 2010-10-13 2542
1822 ТООЛЛОГО 2010 [1] monh-monk 2010-10-12 5066
1821 Ким Чен Уныг улсын ирээдүйн удирдагч .... monh-monk 2010-10-11 1661
1820 mariana [1] mariana 2010-10-09 1690
1819 Их мөнгө буюу бага мөнгө [1] monh-monk 2010-10-08 2352
1818 Эзэнгүй айл шиг гэж үү? [1] monh-monk 2010-10-07 2001
1817 Эзэнгүй айл шиг Monte_kristo 2010-10-06 1543
1816 naidbargui kargoonoos bolgoomjlooroi [1] khishigeet 2010-10-05 1760
1815 mongolchuudaa helj ugnu uu [3] mglsok 2010-10-04 1836
1814 Та гэр бүлийн хүнээ харддаг уу? [2] i_love_you 2010-09-28 1981
1813 Хятадад үйлчлэх Оросын төмөр зам ба Монгол Улс i_love_you 2010-09-28 2004
1812 Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ? [7] i_love_you 2010-09-28 2282
1811 Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2158
1810 Зодуулж хараалгаж насыг барах уу? Гадаад залууг дагах уу? [1] i_love_you 2010-09-28 2294
1809 Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] i_love_you 2010-09-28 3944
1808 asuuyaa and naraaaa [2] tomax 2010-09-25 1542
1807 Эрчүүдээ өмөөрхөн........... [10] i_love_you 2010-09-24 2241
배너신청
자생병원

배너신청