Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Солонгосын шашны сүм 8- 13 настай охидыг газар үзүүлэх нэрээр авч явахад эцэг, эхчүүд итгээд итгэмжлэх хийгээд ..
Хотын гудамжинд 7-13 настай охидыг зарж байна. Тэднийг худалдаж авдаг эрчүүдийн сонирхол ч улам нэмэгдсэн гэж судлаачид хэллээ. Охидын биеийг албадан үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт ашигладаг сүлжээ газар авсан нь ч үүнийг нотолж байна.

Охидын асуудал үндэсний эмгэнэл болчихлоо. Ямар сайндаа иргэд “Охид оо хаана нуух вэ” гэж халаглах вэ. Ард түмний амьдрал там болчихоод байхад “Хүүхдийн төлөө” гэсэн шошготой байгууллагууд ямар ажил зохион байгуулав. Эрчүүд долоон настай нялх “амьтан” худалдаж аваад зугаацаж байхад хүүхдийн асуудал эрхэлдэг Шадар сайд М.Энхболд юу хийж байгаа нь анхаарал татаж байна.

Хүүхдээр овоглодог мянга дөхсөн олон байгууллага хүүхдийн эрх, ирээдүйн тухай нэг ч үг дуугардаггүй. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүчир- хийллийн золиос болчихоод байхад огтхон ч тоодоггүй. Зургадугаар сарын 1 болохоор унтаж байгаад сэрсэн юм шиг хүүхдийн төлөө “За” гэж хэлцгээе хэмээн гэнэт хоосон уриалдаг тэд хүүхдэд зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр улсын төсөв болон гадаадын зээл, хандив, тусламжаас хэчнээн ам.доллар авдаг вэ.

Түүнээс хэдийг хүүхдийн боловсролд, хэдийг амьдрах орчин, эрүүл мэндэд зарцуулсан нь тодор- хойгүй явж ирлээ. Цагаан цамц өмсч, цэвэр ус уусан хэдэн хүн байсхийгээд л хүүхдийн нэр барьж хэвлэлийн хурал зарладаг. Хөрөнгө мөнгө босгож, ямар нэгэн ажил зохион байгуулах нэрээр ашиг олдог гэвэл хилсдүүлсэн болохгүй биз.

Өнгөрсөн хавар төрийн ордонд Засгийн газар, Шадар сайдын ажлын албанаас хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүгээр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг эцэслэх асуудал дэвшүүлсэн ч, насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлдэг тухайд хэн ч дуугараагүй. Хүүхдүүд өнөөдөр бяцхан биедээ ахадсан хүнд хөдөлмөр эрхэлж, тэрэг түрж хог түүдэг. Охин үрс маань бэлгийн мөлжлөгт өртөж, хүний наймааны золиос боллоо.

Хүйсийн тэгш эрхийн төвөөс явуулсан судалгаагаар 18 настай биеэ үнэлэгч өөрийгөө “Хөгшинд тооцогддог” гэжээ. Нас тохирохгүй болсон биеэ үнэлэгчид охидыг хулгайлж, хуурч авчраад айлган сүрдүүлж, албадан биеийг нь үнэлүүлдэг. Ихэнх тохиолдолд охидыг гудамж, баар цэнгээний газар болон TV чатаар олж авдаг аж. Охидыг зуучлагч нар их төлөв 21-30 насны эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд ч цөөнгүй. Энэ төрлийн зуучиллын бизнес эрхэлдэг гэр бүл бас бий. Тэд өмнө нь охидыг таньдаг байсан. Зарим тохиолдолд хуурай эгч хэмээн өөрийгөө итгүүлсэн эмэгтэй тэднийг хуурч бэлгийн мөлжлөгт ашигладаг. Эсвэл найз нөхдөөрөө дамжуулж танилцаад биеийг нь үнэлүүлдэг болохыг судалгаанд хамрагдагсад ярьжээ.

Сүхбаатарын талбай, “Баянбүрд” төв, “Бөхийн өргөө” зэрэг 21 цэгт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг
Зуучлагчид тус бүр тогтсон ханштай, охид зогсдог зогсоолтой. Сүхбаатарын талбай, Хөрөнгийн бирж, хүнсний I дэлгүүрийн автобусны буудал, “Ялалт”, “Тэнгис” кино театр, “Хүүхдийн 100 дугаар дэлгүүр”, Хөдөө аж ахуйн их сургуулийн автобусны буудал, “Бөхийн өргөө”, хүнсний 50 дугаар дэлгүүр, “Саппора” төв, I хорооллын арын автобусны буудлууд, Таван шарын автобусны буудал, үйлчилгээний 19 дүгээр төвийн автобусны буудал, МУБИС, “Шангерелла”-гийн эргэн тойрон, ханын материалын эцэс, “Баянбүрд” төв орчмын зочид буудал, баар, “Өргөө” кино театрын эргэн тойрон гэх мэт 21 газарт бага насны охидыг зарж байна.

Эдгээр цэгт охидыг зарж байгааг Хүний эрхийн байгууллагуудын судалгаа баталж байгаа юм. Гудамж талбай, баар, цэнгээний газар, саун массажны газраас 22,8 мянган хүн судалгаанд хамрагдсаны 20,5 хувь буюу 4683 нь бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд байжээ. Бэлгийн мөлжлөгт өртөж байсан охидын 44,2 хувь нь хүчиндүүлсэн. Тэдний 90 хувийг хойд эцэг нь хүчиндсэн бол 2007 оны Эрүүгийн цагдаагийн газрын судалгааны тайланд Захиргааны арга хэмжээ авагдсан биеэ үнэлэгчдийн жагсаалтад 420 насанд хүрээгүй хүүхэд бүртгэгджээ.

Манай улс 4000 гаруй биеэ үнэлэгчтэй. Түүнээс хэд нь хүүхэд байгааг дээрх баримтаас харж болно. Тэдний хамгийн бага нь долоон настай. 7-13 настай охидыг албадан биеийг нь үнэлүүлдэг юм байна. Эдгээр тоо, баримт Шадар сайд таны эрхэлдэг асуудал, ажлын үзүүлэлтийг илтгэж байна гэвэл хилсдүүлсэн болохгүй биз ээ.

Долоон буудал, Дарь-эх, Салхит орчмын захын хороололд охидыг бөөнөөр нь байрлуулдаг
Зуучлагчид хүүхдүүдийг хаана байрлуулж байгаа нь анхаарал татах асуудлын нэг. Гэр хороололд зочид буудлууд элбэг. Тэнд бөөнөөр нь хооллож, ундалж байдаг ч байрлалаа ойр ойрхон сольдог юм байна. Зочид буудал, түрээсийн сууц, болон өөрсдийн гэрт байрлуулдаг зуучлагч ч цөөнгүй.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт Долоон буудлаас цааш Дарь эх, Салхит, Чингэлтэйн автобусны эцсийн буудал орчим гэр хороололд охидын биеийг үнэлүүлдэг газар олон бий. Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал, Таван шар орчим, Баянзүрх дүүрэгт Баянзүрхийн хүнсний зах, Нарантуул ОУХТ, Алтан Өлгий, Офицеруудын ордон, Хан-Уул дүүрэгт хэд хэдэн цэгт охидын биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлдэг байр, зочид буудал байдаг аж. Гэр хороолол дахь гадаадын шашны янз бүрийн сүм, хийдүүд ч хардлага дагуулдаг.

Тэдний олонх нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлгүй. Тэнд буяны нэр барьсан хүний наймаа, биеэ үнэлэгчдийн үүр, уурхай байхыг үгүйсгэмгүй. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байрлалтай мормон шашинтны сүмийн итгэгч есөн настай охиныг хүчиндсэн хэрэг гарсан.

Солонгосын шашны сүм 8- 13 настай охидыг газар үзүүлэх нэрээр авч явахад эцэг, эхчүүд итгээд итгэмжлэх хийгээд өгчихсөн жишээг энд дурдаж болно. Эцэг, эхчүүд ийм хайнга байхад хараа, хяналтгүй хүүхдүүдийн араас хэн ч санаа тавихгүй. Тэнэмэл хүүхдүүд яагаад цөөрсөн бэ гэж асуух ч хэрэггүй.

Гадаад ажиллах хүч гаргах болон гэр бүлийн зуучилал эрхлэгчид хүний наймаа, бэлгийн мөлжлөг хийсэн баримт олон бий. Тэр дотроо Хятадын мужууд руу охид, эмэгтэйчүүдийг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор аваачиж худалдсан гэмт хэргийн 75 орчим хувь нь хүчээр биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилготой байсныг хэвлэлүүд нэг бус удаа бичсэн. Тэдгээр хүмүүсийн дотор найман настай хүүхэд ч байсан юм.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд дурдагдсанаас үзвэл зуучлагчид бие биеэ нэр, хочоор нь анддаггүй. Бүргэд, Сорвит, Онон, Мийгаа, Цоомоо, Хар Туяа, Равдангийн Оюунаа, Болдмаа, Барзаак Туяа, бүдүүн Тамираа гэх мэт нэртэй хүмүүс охидыг зуучилдаг гэсэн мэдээ байна. Өнгөрсөн өвөл Жижгээ хочит Пүрэвбат гэгч гэр хороололд охидын биеийг үнэлүүлж байгаад цагдаа нарт баригдаж байв.

Охидыг бэлгийн мөлжлөгт ашигладаг хүмүүсийн ихэнх нь тэднийг зоддог, дарамталдаг гэж судалгаанд хамрагдагсад ярьсан бол тэд өөрсдийн гэсэн бүлэглэлтэй. Зугтсан, эсэргүүцсэн охидыг бусдаар зодуулдаг, мөрдөж мөшгиж байгаад олоод авдаг гэсэн байна. Нэгэнт тэдний гарт орсон бол оргон зугтах, зуучлагчдын гараас мултрах боломжгүй. Охидыг үйлчлүүлэгчдэд нь хүргэж өгөхдөө дуудлагаар өгдөг. Зарим тохиолдолд машин хөлсөлж авч явдаг гэсэн мэдээлэл байгаа юм.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3818427/270/trackback

profile

Tengerlegbvsgvi

2010.10.27 15:01:12
*.172.6.197

SAY BI YU UNSHCHIHVA MGLCHUUD MAANI UURSDUU ENHRII BYATSHAN UCHIRAA MEDEHGUI URSEE HUDALDAAD HUDALDAJ AVCH YANZ BUR BOLJ BGAA YUM CHIN GADNII IR0GED BUUR DUUN DEER BHAAS CH YAH VE DEE

profile

*EGELHEN*

2010.10.27 17:32:27
*.160.25.193

udahgui eh oron min omhii hyatad so-chudiin ezemshil bolchihvii de...... boldog bol gadagsha garsan buh mo-chudiiga eh nutagt ni avchruulj...... bas hilee haachad gadagsha dotogsho ch hun gargaj oruulahguiger eh nutagta oorsdoo ezen ni bolj sursan medsene ashiglad,  belenchleh setgelgege ch baga ch bolov ugui higed eh oronsog uzel bodliig odo bolon hoich uye-nhende ch......... oilgulj medruuleh heregtei yum shigeee

daanch mo-chud min amia hichesen humus bolhor ter gadad ornudasa irehgui biz de........oorsdo l bolj baival eh nutag ni hamagui l biz hudla l aman dere tom dugarahas bish bid eh nutagta iim huvi nemer oruulsan gd heleh hun tun hovor baihdooooo......  yadahda hun bur dor burne  uhamsarlaj hariin gechiidtei suuha ch bolij bas heden haltar togrognos bolj biye bolod ner toroo buu buzarlaasai......... ems sadarlaval......... 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211359
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239276
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366675
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524272
20136 Tuslaarai [3] saihan amidral 2010-10-28 764
20135 xvvxdiin svv asuuy [7] dulgn 2010-10-27 1384
20134 MGLD BOLOMJIIN UNETEI HYMD BAIR HAIJ BN [2] mex5 2010-10-27 735
20133 shud enkriimaa 2010-10-27 454
20132 busguichuudee meddeg hun bval helj uguurei [4] tsoogii01 2010-10-27 1044
20131 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-10-27 550
20130 neg sonirholtoi zuil asuuy? [10] АНТОЛКАА 2010-10-27 2892
20129 sevh asuuya [2] enika0216 2010-10-27 725
20128 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД***** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-10-27 449
20127 yag odoo tundemun deer 2 emegtei arbait bn jagai09 2010-10-27 507
20126 2500ш ГОЁЛЫН ЭЭМЭГ МАШ ХЯМДХАН БӨӨНДӨНӨ. 010 2411 4025 file popoloo 2010-10-27 581
20125 BUSGUICHUUDEE....BREND GOO SAIHAN..... SU:M37 2010-10-27 576
20124 hi eejvvdee torson umaa hariylaj ogooch [5] rexsa 2010-10-27 888
20123 hi yaraltai [1] zegp 2010-10-27 1150
20122 YAG ODOO HELEED OGOOCH [2] namdag 2010-10-27 656
20121 **ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ **010-7566-7074 KOSMOSOO 2010-10-27 450
» АНХААР МУУХАЙ СОЛОНГОСЫН ХРИСТИЙН СҮМ МОНГОЛ ОХИНЫГ..... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 2228
20119 БҮСГҮЙЧҮҮД БҮГД ИЙМ БАЙДАГ ГЭЖ ҮҮ ???? АРАЙ Ч ДЭЭ .. **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 567
20118 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ 20 - НАСТАЙ МОНГОЛ БҮСГҮЙ .....АНХААРНА УУ ??? [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 1431
20117 emegtei ajil xaij bna aaa [2] ldahs 2010-10-27 723
20116 ТӨРСӨН БҮСГҮЙЧҮҮД ЦААНАА Л НЭГ УХААЛАГ .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-27 580
20115 otgon hatahad uudag ymar tsai bdag yum be helj ogooch [3] popoloo 2010-10-27 736
20114 yaraltai helj ugch tusalaach.... [1] 사랑 2010-10-27 761
20113 busguichuudee asuult hariulj uguurei [1] gteba 2010-10-27 676
20112 sain baitsgaanuu neg sonirxoltoi zuil asuux gesiin [5] oyuka0719 2010-10-27 887
20111 Солонгос хэлний үнэгүй сургалтууд sumowoman 2010-10-27 1240
20110 Цагаач Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвөөс sumowoman 2010-10-27 487
20109 mazokiin shinjilgee gehiig solongosoor yu gej heleh ve? [2] marzagnuur 2010-10-27 985
20108 yaraltai helj uguuch [1] hehe_3333 2010-10-27 486
20107 Asyylt ba hariylj ugnu uu busguichuudee [2] suyoung 2010-10-27 617
20106 shud eruul bol bie eruul enkriimaa 2010-10-27 577
20105 약어 ..ТОВЧИЛСОН НЭР ЗАЯА 2010-10-27 601
20104 egch naraaaaaa.... [1] ldahs 2010-10-27 623
20103 kart avah gesen yumaa [1] ineed 2010-10-26 505
20102 СОЛОНГОСТ УНАХ MATIZ, SONATA 3, NEW MUSSO. AVANTE ЗАРНА. DEVSHILT-CAR 2010-10-26 723
20101 uuchlaarai dahiad asuuya [3] OLGUUR 2010-10-26 885
20100 ИЙМ САЙХАН СЭТГЭЛТЭЙ БҮСГҮЙЧҮҮД ОЛОН БАЙГААСАЙ [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 737
20099 yaraltai heleed ogooch egch naraa [4] kenitr 2010-10-26 971
20098 СОЛОНГОСТ АЙМШИГТ ДОХ --ЫН ТОХИОЛДОЛ ..... [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 898
20097 ЭРЧҮҮДЭД ЗААВАЛ ТААЛАГДАХ АЛБАТАЙ ЮУ ?? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-26 443
20096 МиссМиссМиссМисс [1] bananas 2010-10-26 792
20095 busguichuudee hariulj ogooch [2] OLGUUR 2010-10-26 884
20094 ***** СОЛОНГОСИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГYYД***** " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-10-26 583
20093 ****НАСАН ТУРШИЙН ГОО УЗЭСГЭЛЭН***** БҮСГҮЙ ТА ЯАРААРАЙ ****ГОО САЙХАН**** HERA 2010-10-26 583
20092 busguichuudee??????? eh ornii hishig asyy? [1] 신비 2010-10-26 1181
배너신청
자생병원

배너신청