Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхэд төрүүлсэн эмэгтэй улам ухаалаг болдог
Эмэгтэй хүний тархины хэмжээ хүүхэд төрүүлснийхээ дараа томордог болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ.
Ялангуяа тархины халамж, анхаарал тавьдаг хэсэг илүү хөгжиж эхэлдэг байна. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн судлаачдын баг энэхүү дүгнэлтийг гаргахын тулд 19 эмэгтэйг судалгаандаа хамруулан ажиглалт хийжээ.
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд бие давхар байх үедээ болон төрснийхөө дараа тархины хэмжилт хийлгэх зэргээр хяналтад байсан аж. Хяналтад байсан эмэгтэйчүүдийн дундаж нас 33 агаад тэдгээрийн 10 оролцогч хүү, бусад нь охин төрүүлжээ.
Тэд бүгдээрээ хүүхдээ хөхөөрөө хооллож байснаас гадна төрөлтийн дараах сэтгэлийн хямралд өртөөгүй. Ажиглалтын явцад бүх эмэгтэйчүүдийн тархины саарал бодисын хэмжээ илт томорч байгаа нь илэрсэн гэнэ.
Ялангуяа хүүхэдтэйгээ харилцах, хүүхдээ халамжлан анхаарах хэсгүүд илт идэвхтэй болдог ажээ.

hi taniltsiya